... эрч хүч, хүсэл зориг гэдэг юм “за жаахан эрч хүчтэй байя” гэж бодохоор л аяндаа ундраад ирдэг юм биш ээ. Энэ бол бага багаар бүрэлдэж, исч, дотроосоо халж ирдэг зүйл. Түүнийг хүн өөрөө дотроо асааж, өрдөж явах хэрэгтэй байдаг. Залуу насандаа асар их юм уншиж, тунгаан бодож байсан хүн өөрийн гэсэн философи, ганц салхинд унтархааргүй сэтгэлийн галтай болдог. Ном унших үед хүн зөвхөн зохиогчийн үгийг сонсоод байдаггүй, хамгийн гол нь дотроо өөрөө давхар бодож байдаг онцлогтой. Хоосон тааз гөлрөөд юм бодох, ном уншингаа бодох хоёрт үр дүн нь өөр. Түүхийг бичилцсэн алдартай хүмүүсийн намтар болоод үг айлдварууд, өрнийн болоод дорнын гүн ухааны судрууд, дэлхийн болоод монголын түүх, уран зохиолын дээжис, зөвхөн хичээлийн сурах бичиг биш, өөр бусад сайн номнуудыг унших хэрэгтэй. Ингэх явцад өөрийн гэсэн философи, системчлэгдсэн үзэл бодол бага багаар бүрэлдэж ирнэ. Оюутан байх хугацаандаа амжиж ингэж чадаагүй хүн ер нь хол явахгүй дээ.
Нэт ээр сэлж яваад нэг ийм юм олоод уншчихлаа. Үнэхээр үнэн юм шиг санагдлаа. Бидний одоо ихэнхи нь ном уншихаас залхуурдаг, унших ч хүсэлгүй байдаг гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Тэгтэл ээж, аав хажуунаас ном унш, ном унш гээд байгаа нь заримдаа яршигтай мэт... Би ч угийн ном нэг их уншдаггүй, уншъя гэж гэхдээ уг боддог. Тэгсэн мөртлөө нэх завгүй ч юм шиг байсаар байтал цаг хугацаа өнгөрчихнө.
Гэхдээ ном уншина гээд энэ тэндээс юм уншаад байж болохгүй л дээ. Хамгийн гол нь системтэй, цэгцтэй л байх хэрэгтэй юм. Ер нь бодоод байхад ном унших хэрэгтэй л юм байна. Лхагваа багшийн хэлдгээр бид тэндээс их юмийг мэдэж аваад ч зогсохгүй сэтгэлийн асар их тайтгарал эрч хүч авах бол уу гэж бодож байна.
Миний хувьд би одоо Стивен Кови гийн The 7 habits of highly effective people гэсэн номыг барьж авч байгаа. Уншаад байя даа...
2 comments:
keke nice nice chi bid 2 l bie biendee comment uldeej huurguh yumdaa tiimee
тийм шоо номны зузаан эсхүл авторийг нь хараад л унших уу эс унших уу гэсэн сонирхол ургадаг шд
ерөн ном унших онцгүй шдэ хэхэ
гэхдээ бариад суувал дуусдаг л юм
Post a Comment