Tuesday, November 11, 2008

зөвхөн миний л бодол шүү

зиа зиа зиа андууд тайван сууцгааж байгаа биздээ. Манай компьютэр хэд хоног гацаадсаны эцэст нэгэн буянтай хуухэд тусалснаар нэг юм монгол фонн дээр бичиж болдог боловоо. За тэгээд админ гэдэг нэр зүүсэн миний бие бичсэн ч юм байхгүй байсаар байтал манай Буянаа хэдэн ч нийтлэл биччихэвдээ.
Тэгээд одоогийн сэдэвээ бодож бодож цаг хугацаа гэдэг сэдвийг авахаар шийдэв. Заа тэгээд над шиг иймэрхүү юм хум бичэхдээ муу хун бас эхэндээ чадахгүй л байх. Гэхдээ яахав зорьсний эцэст бутэх байлгуй гээд л найдаж байгаа. Үүний тулд та бүхний сэтгэгдэл л бидэнд урам зориг өгч цаашид энэхүү блогоо ажиллуулахад тус дөхөм болна шүү гэдгийг дахин дахин хэлмээр байнаа.


Цаг хугацаа.. Цаг хугацаа гэж чухам юусан билээ нтэр гэж гун ухааны юм шиг зүйл яриад ч яахав. Зүгээр л яахавдээ надад санагдсан зуйлээ л бичих гэсэн юм. Би яг үнэндээ нээх их завгуй хүний дүр эсгэсэн юу ч хийдэггүй л хүндээ. Ингээд бодохоор л өөртөө уур ч хүрэх шиг... Хүмүүс ялангуяа манай сургуулийнханд шалгалт бас дүн бол унэхээр чухал зүйлүүдийн нэг. Хөндлөнгийн хүн харахад дүнгийн төлөө юун ч сүртэй юм гэх байх. Гэхдээ үнэхээр манай сургуульд энэ бол унэхээр чухал зүйл л дээ. Тэгээд л хүүхдүүд шалгалтандаа бэлдэхдээ цагаа буруу хуваарилаад байдгийн болуу л гэж би бодсон юм. Ер нь хүүхдүүд ч гэлтгүй би өөрөө ч цагыг маш муу хуваариладаг л даа. Сайхан тайван амьтан явж явж гэнэт ухаан орсон юм шиг л шалгалтын урд өдрөөс ухаан жолоогуй хичээлүүдээ хийнэ шүүдээ. Яг над шиг бэлддэг хүмүүс ч үнэнийг хэлэхэд олондоо.
Миний бодлоор яг шалгалтийн өмнө гэлтгүй унших хичээлүүдээ явцад нь сайн уншаад ойлгоод явах нь чухал юм шиг санагдсан. Гэхдээ ер нь л унших хичээл гэлтгүй бухий л хичэээлээ явцад нь л сайн хийхгүй бол ганц хоёр өдрийн дотор сурчихна гэж угийн үлгэр. Тэгээд бас бие даалт зэрэг зүйлсийг шалгалт болохоос нэлээн өмнө л хийгээд өгсөн нь дээр. Яагаад гэвэл шалгалгтын үеэр тийм зав гараа ч уу? үгуй ч үү?
За тэгээд угийн хуулна гэж бодож явдаг хүмүүст хандахад яг яс юман дээр ямар ч сайн хүнээс хуулдаг ч бай ер нь өөөрийнхөө толгойгоор хийсэн нь дээр шдээ андуудаа.Бас шударгаар өрсөлдөж чадахгүй бол больсон нь дээр шүүдээ. За за энэ бол зөвхөн миний л бодол. За за нуршихаа больхоор шийдэв. Дараа нэг тайван юм бичнээ.

5 comments:

Anonymous said...

ene niitlel boduul manai ariuk-d handsan bololtoi kkkk ali dr neg arhinii haluund hamag unenee helchdeg heheheh

GG said...

haha ariukd handaaguieee zuwhun minii bodol geed bhad chine humuus bitgii uur deeree hundeer tusgaad bgarai

uundaa said...

...амжилтанд хүрэхийн тулд тэвчээр, шантаршгүй зан чанар хамгийн их хэрэгтэй гэж нэг үг байдаг.. бас махруун сурах биш ухаалаг сурах гэж үгийг их бодож явдаг, яагаад бүх хичээлийг хийх гэж, яагаад бүх хичээлд хичээнгүй хандах гэж, заримдаа хуулах нь хамгийн хэрэгтэй шийдвэр ч юм бил үү гээл...хэхэ...гоё нийтлэл болжээ, үргэлжлүүлээрэй, happy blogging!!!

GG said...

thanks uundaa ghdee l minii bodol bol chiniihees uur blaa gj hehe

Дүүрнээ said...

tsag hugatsaa gej hehe