Tuesday, February 21, 2012

Сар шинийн мэнд !

Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны Илжиг хэмээх төмөр туулай жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө тvвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшvvлж
Юу санасан
Есөн цагаан хvсэл тань
Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Sunday, February 19, 2012

Мэргэжил

Манайхан одоо ихэнхи нь өөр өөрсдийн мэргэжилээ олоод авчихсан эхнээсээ бараг баклаврын зэргээ авцгааж байгаа. Гэхдээ би одоо болтол бодсоор л байна. Анх  дунд сургуульд байхдаа 11 р сургуульд сурдаг байлаа. Тэр үед компьютер ийн чиглэлээр л сурна дааь МУИС ийн МКС гэж их сайн сургууль тэнд л орно гэж боддог байлаа. Ээж тэгсэн эмэгтэй хүн программ дэмий, манай ажлийн програмист охидууд ч тэгдэг юм гээд байх боллоо. За тэгээд ахлах сургуульдаа Шинэ Монгол ахлах сургуульдаа орсон билээ. За тэгээд эхний жилээ ч нэх юм бодоогүй л сурчихсан юм шиг байгаа юм. МКС гэсэн бодлыг лав орхисон байсан ээжийн нөлөөллөөр. 2р ангид байгалийн ангийг сонгоод л орчихлоо нийгмийн ангийн зарим нэг хичээлийг олон цагаар тэгээд тэр аймар нар тусдаг халуун ангид сууж байснаас гэж бодоод тэгээд ч Алтангэрэл багшийн ангид ормоор санагдаад бүхэл бүтэн анги дээр шинэ сурагч болоод л орж байсым даа. 2 бандитай 3уулаа орж байсан юм байна. Зэ мэргэжилд ч энэ ямар хамаа байхав.

   Зө тэгээд ерөнхий шалгалтыг бол халтуурдсан л юм даг. Нийгэм, Физик, Англи хэл, Математик 4 өөр өгнө гээд л учир нь Англи хэл, Математик бол хаана ч хэрэгтэй, Физик нь за нэг жил бас физикийн сонгонд ангиасаа Гэрлээтэй л хоёулаа бүтэн жил явсан юм даа бас өгөөд л үзье гээд л өгсийн. Нийгэм бол тэгээд зүгээр  л өгөөд үзье байсан байхаа. Нийгмээр өгвөл ямар сургуульд ямар мэргэжилд ч хэрэгтэйг бүүү мэд зүгээр л өгье гээд. Тэгээд хүний урманд 3 өдөр нийгмээ бэлдээгүй юм даа. Сонин баагий шүү бас тэгж байгаад.
  11р анги төгсөхдөө дараа жил 12р ангид орох юм чинь гэсэн бодолтой л гэхдээ оноо маань МУИС ийн ЭЗС ийн ЭЗО д л хангалттай байвал гэж бодож байж билээ. Гэхдээ тэр үеийн гол зорилго чинь Монбушё байсан л даа. Тэнцээгүй л дээ гэхдээ :D
  12  р ангид нийгмийн ангид л орчихсон. ЭЗС гэж бодож явсан хүн. 9 сарын 1нд нэг байгалийн анги руу ордог юм билүү гээд орох шахаж билээ . Гэхдээ ороогүй юм даа. Одоо хааяа бодоход бас байгалийн ангид ороод явж байдаг байж гэж боддог юм. Учир нь би одоо эргээд байгалруугаа шилжчихээд байна л даа. 12р ангийн ерөнхий шалгалтаар англи хэл, математик л өгсөн юм. Тэгээд дан математикийнхаа оноогоор л ЭЗО ынхаа ангийг авсан л даа. Тэр үед бас л монбушё, рюү чухал байсан үе дээ. Тэр жил ч гэхдээ монбушё ийн их сургуулийн шалгалт лав бид нарыг муухай чадсан юм даа. Тэгээд тэнцээгүй л дээ бас :D .
   За тэгээд зун нь би ч японыгоо болиё доо гээд л шийдээд Америкруу үзэхээр шийдсэн юм даг. Хэтэрхий орой л шийдсэн юм шиг байгаа юм. Намар болж ЭЗС даа ч явлаа. Монголын оюутаны амьдралыг 1 сар бас мэдрээд л авсан. Олон сайхан таньдаг мундаг хүүхдүүдтэйгээ нэг анги болоод суралцаал явсан гоё л байсан. Нөгөө гамшигаас хамгаалах гээд хичээл нь үнэн сонин санагдаж байж билээ хэхэ. ядаж байхад орой л ордог 8с ч тардаг байлуу тэр өдөр. Үнэн инээдтэй хичээл шүү. Өөө тэгээд гол юм нь тэр үед эдийн засгийн хичээл нэг л сонирхолтой биш л санагдаж байсан. Тэгээд өөрөө хичээхгүй байгаа л даа бас гэж бас бодож л байсан.
   Тэгээд л нэг жилийн дараа америкт ирээд дахиад эдийн засгийн хичээлийг судлав. Энд мэргэжилээ 2р курс хүртлээ сонгохгүй явж байгаад 2р курсдээ өөрийнхөө мэргэжилийг сонгож болдог болохоор одоо бол өөрийнхөө сонирхол хаана байна вэ гэдгийг хайгаад л явж байна даа. Гэхдээ ямар ч гэсэн ямар нэг л байгалийн ухаантай л холбоотой байх байх. Амжилт шүү !

Өөрийгөө хөгжүүлмой !

    Бодох юм ойрдоо аягүй их байна өө. Тэгээд блог дээрээ юм бичих гэсэн залхуу юм өө. Гэхдээ яагаад фэйсбүүкд тэгэж их цаг гаргаад байдгаа ойлгохгүй байна өө. Фэйсбүүк хаагдлаа гэх юм бол би лав алгаа ташаад л зогсож байх байх. Хэдийгээр хол байгаа хүмүүсийг, удаан уулзаагүй хүмүүсийг ойртуулж холбож, хэн хаана ямар юмаа хийгээд хэнтэйгээ яваад байгааг дажгүй мэдэх арга болохоор бас баярлах юм. Гэхдээ тэгэж аймаар донтуулна гэж яриагүй штээ. Би гэж фэйсбүүкд цаг болсон байгаагаа ухаараад л арай ч дээ гээд өөрөө өөртөө уурлаж хийх ёстой юмаа хийхээр фэйсбүүкээ гаргачихаад хийж байгаад буцаад за нэг ороё гээд л орно. Юу ч өөрчлөгдөөгүй л байхад дахиад л үзнэ. Бараг л хуучин ангийнхаа хүүхдийн найзынх нь эгчийнх нь найзынх юмыг үзчихсэн ч явж байх шиг. Ямар хамаа байна вэ . За тэгээд хичээлээ компьютер дээр хийгээд сургуулийн хаана ч гэсэн утасгүй холбоогоор нет холбогдоод байгаа болохоор өөрийгөө татаад авчиж чадахгүй юм. Гэхдээ би болино гэж бодож бйагаа. Болино болино.

   Ааан тэгээд өөр нэг юм байна. Би өөрөө ганцаараа тийм байгаа юм уу гэхээр бас сэтгэлээ уудалсан хүмүүс бүгд л тийм байгаад байгаа юм шиг. За үгүй гэхэд тэр хүн нь өрөвдөөд ч байгаа юм шиг доош нь хийгээд ч байгаа юм шиг муухай харьцаад ч байгаа юм шиг сонин санагдаад тэр хүнтэй дахиад харьцмааргүй мэт санагдах юм даа гэж. Тэгээд тэр бодол нь юу вэ гэхээр өөрийнхөө ямар сул дорой, юу ч чадахгүй юм бэ гэдгийгээ мэдрэх, өөрийгөө голох гэж аймаар муухай бас гутранги үзэл байна л даа. Тэгээд ер нь ярьшиг өөрийгөө харьцуулахаа л больчихоё л доо гээд л өөрөө өөрийгөө өмөөрөөд л үхэр царайлаад явах гэж нэг үзнэ. Мэдээж нүдэн дээр ил харагдаад байгаа юмыг хараад ямар үгүй эээ би хараагүй, худлаа гээд явах биш дахиад л нөгөө нэг гололт маань ургаад л гараад ирнэ. Энэнээс хамгаалах арга гэвэл цагаа дэмий үрж сууснаас ядаж юм нэхэж ч болохноо сураад за үгүй маа гэхэд өдөр болгон ном уншиж суух, эссээ бичих гээд өөрийгөө хөгжүүлэх чаддаггүй юмаа бага багаар хийгээд л байвал хэсэг хугацааны дараа овооо л болно доо тэ.