Tuesday, November 13, 2012

Блогтоо 4 дөх жилийнх нь мэндийг хүргье

За ингээд нэг мэдэхэд бидний 11р ангид байхдаа нээсэн блог маань 4 дөх жилийн нүүрээ үзчихдэгийм байж. ( нээх ажилдгүй ч гэсэн хэхэ) Бид хэд ч төгсөөд өөр өөрсдийн замаа хөөгөөд явцгаадгийм байж.. Хараад байхад яг одоо л бүгдэээрээ яг ахлах сургуулиа, дурсамжуудаа, ангийн хүүхдүүдээ санаж эхэлцгээсэн юм шиг гэж бодогдов. Тэгээд энэ завшааныг ашиглааад хаха нэг * Горимийн санал* байнаа. Блогоо дахин сэргээвэл ямар вэ л гэдэг санааг хэлэх гээд байнаадааа хэхэ.. Зураг хөрөг, бичлэг нтртэй нь блогтоо хийгээд блогоо ашиглаад явцгааяа... Бүх админууд болон ангийн нөхдүүд дэмжээд явчуул тэгээд бүтэхгүй юм байхгүй байхааа... За анхаарал тавьсанд баярлалаа.. Асар товч нийтлэл хийлэээ..

Monday, July 30, 2012


Сайн байцгаана уу,

Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна. Буяннэмэх миний бие хэн хаагуур ямар юмаа хийгээд явна гэсэн гарчгийн доор өөрөөсөө эхэлж бичихээр шийдлээ.

Би энэ оны 5 сарын сүүлээр амралтаараа гэртээ ирлээ. Урьднаас төлөвлөж байсан ажлын дагуу хийх ажлуудаа хийсэн билээ.

За тэгээд эхлээд Америкаас Монголруу ирэхдээ Бээжингээр ирсэн бөгөөд Бээжин хэмээх хоттой хоёр өдөр танилцсан. Зуны амралтын хугацаанд өдийг хүртэл байсан өдрүүдээс хамгийн халуун цаг агаартай байсан өдрүүд тэнд өнгөржээ. Бээжинд тэгж их зугаалж, аялаж явах төлөвлөгөөгүй байсан хэдий ч Тяньминий талбай, Хориотой хотоор зорчсон билээ.

Улаанбаатарт үүрээр буулаа, зун зохион байгуулах ажил маань нэлээн дөхсөн байсан учраас тэр өдрийнхөө өдөр нь л Бест сургалтын төв буюу миний хамаг зунаа өнгөрөөх газраа шууд очиж ажил үйлсээ эхлүүлэв.

Чухам ямар ажил вэ гэхэд:

АМОХ нь Best сургалтын төвтэй хамтран хоёр дахь удаагаа 2012 оны 6-р сарын туршид сарын хугацаат сургалт хөтөлбөрөө зохион байгуулах гэж байна.
Хөтөлбөрийг одоо MIT, Harvard, Wesleyan, Columbia болон Америкийн бусад шилдэг сургуулиудад суралцаж буй Монгол оюутнууд өөрсдийн дадлага туршлага дээрээ тулгуурлан зохион байгуулах юм.
Хөтөлбөрт хамрагдах сурагчдаас өрсөлдөөнт шалгаруултын үндсэн дээр 4 сурагчийг сонгон авч сургалтын төлбөрөөс чөлөөлж тэтгэлэг олгоно.
Хөтөлбөрт урьдчилсан байдлаар дараах хичээлүүдийг заахаар төлөвлөөд байна.
  • Pre-TOEFL буюу TOEFL-ын өмнөх шатны сургалт
  • TOEFL-ын шатны сургалт
  • SAT I-ийн Шүүмжлэн Унших (Critical Reading) хэсгийн бэлтгэл
  • SAT I-ийн Бичих ур чадварын (Writing) хэсгийн бэлтгэл
  • SAT I-ийн Математикийн(Math) хэсгийн бэлтгэл
  • SAT II-ын Гүнзгийрүүлсэн шатны математикийн шалгалтын бэлтгэл
  • SAT II-ын Физикийн шалгалтын бэлтгэл
  • SAT II-ын Химийн шалгалтын бэлтгэл
  • Course for Application process - Хэрхэн Америкийн сургуульд элсэх өргөдөл гаргах, тэтгэлэг хүсэх талаар 
  • Course for 8,9th grades - Хүүхдийг багаас нь Америкийн их сургуульд өргөдөл гаргах, шалгалтандаа бэлтгэхэд нь туслах
“BUOP” өдөрлөг
Мөн бид 6 сарын 16 ны өдөр МУИС ийн хичээлийн 2р байрны А зааланд оюутан, сурагчиддаа зориулж АНУ-д хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах  талаар илтгэл болон, АМОХ-ны гишүүд өөрсдийн суралцдаг сургуулиа танилцуулах өдөрлөгийг зохион байгуулсан юм. 

Үүнд 5 долоо хоногийн туршид Course for Application process, Course for 8,9th grades хоёр хичээлийг заахын хажуугаар тус хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллав. 


Wednesday, March 7, 2012

GG нь байна оо

Зиа сайнуу сайнуу сайнуу гэж. Блогооо хeтлеегvй мангар уджээ. Сая Бубугийн постуудыг уншсан чинь гэнэт бичмээр болоод. За тэгэхээр би эхлээд еериийн сонин сайхнаас хуваалцья.

Би нь одоо бол Япон улсын Ямагата аймгийн Ямагатагийн их сургуульд бодис материал,химийн инженерчлэлийн чиглэлээр сурж байгаа болой. За тэгээд энд ирээд 1 жил ч болсон ч ямар нэг ахиц нтр байгаа vгvйг хэлж мэдэхгvй л бна. Амьдарч бгаа хотын хувьд Японы хойд хэсэгт байрладаг, япон далай талдаа болохоор евелдее маш их цастай газар. Эндээс Тохоку буюу зvvн хойд бvсийн тев хот Сэндай хvртэл автобусаар 1цаг, нийслэл токио хvртэл 5цагийн зайтай. Ер нь бол хедее хедее. Гэхдээ хедее блаа гээд хvн цеетэй, жижиг л болхоос хvний хэрэгцээний бvх л юм бий.

Манай сургууль 4 campusтай.
1. Еренхий эрдэм болон нийгэм, боловсрол, шинжлэх ухааны факултетууд Ямагата хотод
2. Анагаах болон сувилахуйн факултет бас Ямагата хотод гэхдээ тусдаа, эмнэлгийнхээ дэргэд
3. ХААн факултет Цуруока хотод
4. Миний сурч буй Инженерийн факултет нь Yonezawa гэдэг хотд бдаг.
Гэхдээ бvх 1р ангийнхан эхний жилдээ campus1т сураад, 2р курсээсээ еерсдийн campus руугаа явцгаадаг болохоор би одоо 3 сардаа багтаж нvvх гээд нет нтрээ таслуулцан гуриа амьтан утаснаасаа бичиж байгаа тул зарим нэг бичлэгийн гажигийг ойлгоорой хэхэ.
Одоогоор Ямагата хотод гадаад оюутны байрандаа байгаа. Миний хувьд нэг азтай юм нь yonezawa руу нvvгээд дахиад нэг жил тэндхийн гадаад оюутны байранд бна. Менгенд бол маааш хэмнэлттэй бгаан. Тэгээд 3р курсээсээ еерее байр олж амьдарна даа. Тэр vеэс цагын ажил хийхгvй бол менге хvрэлцэхгvй болж ирнэ. Одоохондоо бол хангалттай хvрээд л бгаа болохоор хийхгvй байгоо залхуураад. Залхуу гэснээс нээрээ энд ирээд аймшигтай залхуу болж бнаа емнехеесее ч илvv. Эрт харанхуй болчдог болохоор гэртээ орвол буцаж гарахаас залхуураад гардгvй. Зун сагсандаа овоо явж байгаад л хvйтрээд ирэнгvvт хvн цеерсниййг ч хэлэх vv, сургууль бас хеерхен зайтай егсvvр замтайг ч хэлэх vv залхуураад огт явахаа больсоон доо. Тэгээд хеерхий таргална биздээ. Тэгэхээр нь ойрхон бдг gymд явлаа. Дураа хvрэхээр хааяа очиж салбагначаа л дургуйгаа хvрэхээр залхуурсаар тууштай ч явалгvй нvvх болчоод болисон. Инггээд л би энд ирснээсээ хойш бvтэн 8кг таргалчаад буцаж тураагvй л бна. Ахлах сургуульд байхдаа л еерийгее жаахан турах хэрэгтэй гэж боддог байсан чинь хуучин зурагнуудаа харсан vгvvм бна лээ. Туранхай бсийм бна лээ. Одоо бол бvvvvvvvvvv.
Заза миний амьдрал нэг иймэрхvv. Бусад маань яаж яаж амьдарч юу хийгээд яваад бгааг бас мэдмээр бгаа болохоор уншиж бгаа чи ч гсн еерийнхее сониноос хуваалцаарай. Удалгvй нvvж мvvгээд неттэй болохоороо дахиж бичих бхаа. Bbye (^_−)−☆

Tuesday, February 21, 2012

Сар шинийн мэнд !

Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны Илжиг хэмээх төмөр туулай жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө тvвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшvvлж
Юу санасан
Есөн цагаан хvсэл тань
Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Sunday, February 19, 2012

Мэргэжил

Манайхан одоо ихэнхи нь өөр өөрсдийн мэргэжилээ олоод авчихсан эхнээсээ бараг баклаврын зэргээ авцгааж байгаа. Гэхдээ би одоо болтол бодсоор л байна. Анх  дунд сургуульд байхдаа 11 р сургуульд сурдаг байлаа. Тэр үед компьютер ийн чиглэлээр л сурна дааь МУИС ийн МКС гэж их сайн сургууль тэнд л орно гэж боддог байлаа. Ээж тэгсэн эмэгтэй хүн программ дэмий, манай ажлийн програмист охидууд ч тэгдэг юм гээд байх боллоо. За тэгээд ахлах сургуульдаа Шинэ Монгол ахлах сургуульдаа орсон билээ. За тэгээд эхний жилээ ч нэх юм бодоогүй л сурчихсан юм шиг байгаа юм. МКС гэсэн бодлыг лав орхисон байсан ээжийн нөлөөллөөр. 2р ангид байгалийн ангийг сонгоод л орчихлоо нийгмийн ангийн зарим нэг хичээлийг олон цагаар тэгээд тэр аймар нар тусдаг халуун ангид сууж байснаас гэж бодоод тэгээд ч Алтангэрэл багшийн ангид ормоор санагдаад бүхэл бүтэн анги дээр шинэ сурагч болоод л орж байсым даа. 2 бандитай 3уулаа орж байсан юм байна. Зэ мэргэжилд ч энэ ямар хамаа байхав.

   Зө тэгээд ерөнхий шалгалтыг бол халтуурдсан л юм даг. Нийгэм, Физик, Англи хэл, Математик 4 өөр өгнө гээд л учир нь Англи хэл, Математик бол хаана ч хэрэгтэй, Физик нь за нэг жил бас физикийн сонгонд ангиасаа Гэрлээтэй л хоёулаа бүтэн жил явсан юм даа бас өгөөд л үзье гээд л өгсийн. Нийгэм бол тэгээд зүгээр  л өгөөд үзье байсан байхаа. Нийгмээр өгвөл ямар сургуульд ямар мэргэжилд ч хэрэгтэйг бүүү мэд зүгээр л өгье гээд. Тэгээд хүний урманд 3 өдөр нийгмээ бэлдээгүй юм даа. Сонин баагий шүү бас тэгж байгаад.
  11р анги төгсөхдөө дараа жил 12р ангид орох юм чинь гэсэн бодолтой л гэхдээ оноо маань МУИС ийн ЭЗС ийн ЭЗО д л хангалттай байвал гэж бодож байж билээ. Гэхдээ тэр үеийн гол зорилго чинь Монбушё байсан л даа. Тэнцээгүй л дээ гэхдээ :D
  12  р ангид нийгмийн ангид л орчихсон. ЭЗС гэж бодож явсан хүн. 9 сарын 1нд нэг байгалийн анги руу ордог юм билүү гээд орох шахаж билээ . Гэхдээ ороогүй юм даа. Одоо хааяа бодоход бас байгалийн ангид ороод явж байдаг байж гэж боддог юм. Учир нь би одоо эргээд байгалруугаа шилжчихээд байна л даа. 12р ангийн ерөнхий шалгалтаар англи хэл, математик л өгсөн юм. Тэгээд дан математикийнхаа оноогоор л ЭЗО ынхаа ангийг авсан л даа. Тэр үед бас л монбушё, рюү чухал байсан үе дээ. Тэр жил ч гэхдээ монбушё ийн их сургуулийн шалгалт лав бид нарыг муухай чадсан юм даа. Тэгээд тэнцээгүй л дээ бас :D .
   За тэгээд зун нь би ч японыгоо болиё доо гээд л шийдээд Америкруу үзэхээр шийдсэн юм даг. Хэтэрхий орой л шийдсэн юм шиг байгаа юм. Намар болж ЭЗС даа ч явлаа. Монголын оюутаны амьдралыг 1 сар бас мэдрээд л авсан. Олон сайхан таньдаг мундаг хүүхдүүдтэйгээ нэг анги болоод суралцаал явсан гоё л байсан. Нөгөө гамшигаас хамгаалах гээд хичээл нь үнэн сонин санагдаж байж билээ хэхэ. ядаж байхад орой л ордог 8с ч тардаг байлуу тэр өдөр. Үнэн инээдтэй хичээл шүү. Өөө тэгээд гол юм нь тэр үед эдийн засгийн хичээл нэг л сонирхолтой биш л санагдаж байсан. Тэгээд өөрөө хичээхгүй байгаа л даа бас гэж бас бодож л байсан.
   Тэгээд л нэг жилийн дараа америкт ирээд дахиад эдийн засгийн хичээлийг судлав. Энд мэргэжилээ 2р курс хүртлээ сонгохгүй явж байгаад 2р курсдээ өөрийнхөө мэргэжилийг сонгож болдог болохоор одоо бол өөрийнхөө сонирхол хаана байна вэ гэдгийг хайгаад л явж байна даа. Гэхдээ ямар ч гэсэн ямар нэг л байгалийн ухаантай л холбоотой байх байх. Амжилт шүү !

Өөрийгөө хөгжүүлмой !

    Бодох юм ойрдоо аягүй их байна өө. Тэгээд блог дээрээ юм бичих гэсэн залхуу юм өө. Гэхдээ яагаад фэйсбүүкд тэгэж их цаг гаргаад байдгаа ойлгохгүй байна өө. Фэйсбүүк хаагдлаа гэх юм бол би лав алгаа ташаад л зогсож байх байх. Хэдийгээр хол байгаа хүмүүсийг, удаан уулзаагүй хүмүүсийг ойртуулж холбож, хэн хаана ямар юмаа хийгээд хэнтэйгээ яваад байгааг дажгүй мэдэх арга болохоор бас баярлах юм. Гэхдээ тэгэж аймаар донтуулна гэж яриагүй штээ. Би гэж фэйсбүүкд цаг болсон байгаагаа ухаараад л арай ч дээ гээд өөрөө өөртөө уурлаж хийх ёстой юмаа хийхээр фэйсбүүкээ гаргачихаад хийж байгаад буцаад за нэг ороё гээд л орно. Юу ч өөрчлөгдөөгүй л байхад дахиад л үзнэ. Бараг л хуучин ангийнхаа хүүхдийн найзынх нь эгчийнх нь найзынх юмыг үзчихсэн ч явж байх шиг. Ямар хамаа байна вэ . За тэгээд хичээлээ компьютер дээр хийгээд сургуулийн хаана ч гэсэн утасгүй холбоогоор нет холбогдоод байгаа болохоор өөрийгөө татаад авчиж чадахгүй юм. Гэхдээ би болино гэж бодож бйагаа. Болино болино.

   Ааан тэгээд өөр нэг юм байна. Би өөрөө ганцаараа тийм байгаа юм уу гэхээр бас сэтгэлээ уудалсан хүмүүс бүгд л тийм байгаад байгаа юм шиг. За үгүй гэхэд тэр хүн нь өрөвдөөд ч байгаа юм шиг доош нь хийгээд ч байгаа юм шиг муухай харьцаад ч байгаа юм шиг сонин санагдаад тэр хүнтэй дахиад харьцмааргүй мэт санагдах юм даа гэж. Тэгээд тэр бодол нь юу вэ гэхээр өөрийнхөө ямар сул дорой, юу ч чадахгүй юм бэ гэдгийгээ мэдрэх, өөрийгөө голох гэж аймаар муухай бас гутранги үзэл байна л даа. Тэгээд ер нь ярьшиг өөрийгөө харьцуулахаа л больчихоё л доо гээд л өөрөө өөрийгөө өмөөрөөд л үхэр царайлаад явах гэж нэг үзнэ. Мэдээж нүдэн дээр ил харагдаад байгаа юмыг хараад ямар үгүй эээ би хараагүй, худлаа гээд явах биш дахиад л нөгөө нэг гололт маань ургаад л гараад ирнэ. Энэнээс хамгаалах арга гэвэл цагаа дэмий үрж сууснаас ядаж юм нэхэж ч болохноо сураад за үгүй маа гэхэд өдөр болгон ном уншиж суух, эссээ бичих гээд өөрийгөө хөгжүүлэх чаддаггүй юмаа бага багаар хийгээд л байвал хэсэг хугацааны дараа овооо л болно доо тэ.

Thursday, January 19, 2012

Happy new year!

Бүгдэд нь шинэ оны мэндийг хүргэе ээ. Өөд өөдөө өөдөлж дэвших болтугай.

Нээрээ 4 жилд ганц тохиох өдөр энэ жил байгаа юм байна лээ шүү. :)

Wednesday, January 18, 2012

I Have A Dream !

  Бодлоо л доо би. Ер нь бодоод л байдаг юм. Сургуульд байхдаа том агуу томоор мөрөөд, мөрөөдлөө алдаж болохгүй түүндээ тэмүүл гээд л хүмүүс ярьж байхыг олон л сонсдог байлаа. Тэр үед угаасаа мөрөөдлөө алдана гэж юу байхав дээ, мөрөөдөл юм чинь хэн хэзээ хүссэн цагтаа мөрөөдөж чадна, юу л бол юуг мөрөөдөөд байж болно шүү дээ "яагаад мөрөөдлөө алдана гэж? Мөрөөдөхөд мөнгө төлөх биш..." гээд л боддог байлаа. Гэтэл одоо бодоход бас бодоход мөрөөдөл алдагдана гэж байдаг бололтой. Бүүр бага байхдаа "Би том болоод дэлхийг өөрчлөх агуу хүмүүс шиг болно. Би аймаар ухаантай. Мундаг нээлт хийнэ " гээд л боддог байлаа гэхэд дараа нь за дэлхийгээс гадна манай орон чинь их хэцүү байгаа юм эх орноо хөгжүүлэх л хүн болоё гээд л бодно. Тэгээд явж байтал тэгээд янз бүрийн асуудал гарж ирж байгаа юмаа. Бусад хүмүүс өөрөөс нь арай бас илүү байгаа ч юм шиг харагдаад л, өөрөө чадахгүй ч байгаа юм шиг, хичээлээ ойлгохгүй ч юм уу, мундаг хүмүүс өөрийнх нь насан дээр ямар байсан гэж бодоод л уншаад л хараад л өөртэйгээ харьцуулаад л , "за миний эх орноо хөгжүүлж, ядуурлаас аврана нтр ч гэж юу байхав бололтой, бусад нь хийнэ биз " гэж нөгөө анх байсан өөртөө итгэх итгэлээ алдаад өөрийгөө л аваад явчих юм сан гэж бодох бодол орж ирэх нь бий. Цаашдаа би яаж амьдрах уу гээд л . Нөгөө хошин шог дээр гардаг шиг бүүр бага байхдаа би захирал болно гэж боддог байлаа, арай жоохон том болоод эмч болно гэж боддог боллоо чадсангүй ээ, тэгээд том болоод жолоож болно гэж боддог боллоо бас чадсангүй ээ харин одоо би хулгайч боллоо гэдэг шиг. Тийм болохоор л мөрөөдлөө алдаж болохгүй, томоор мөрөөд гээд байдаг бололтой.
Нэг бодлоор бас том болоод өөрийнхөө амьдралыг яаж авж явах вэ гэж бодохгүй юун том дэлхий боддог юм гэж бодох нь зөв ч өөрийгөө яая даа гэж явах чинь хэтэрхий амиа аргацаасан асуудал болж хувирах гээд байгаа юм. Зүрхэндээ, цээжиндээ, сэтгэлдээ үргэлж өөрийн агуу мөрөөдөл зорилгыг үргэлж тээж, түүнрүүгээ тэмцэж, тэвчиж, хичээж зөв амьдрах нь өөрийн биед болоод сэтгэлд амар байхын болов уу.
Өөртөө итгэ. Энэ нь харц дээгүүр, хамар өндөр, хүнтэй дуугарахгүй гэсэн үг биш тийм үү. Би чадна гээд хийнэ гэсэн зүйлдээ тууштай, шантрахгүй, нэг зүйлдээ үнэнч яваад л байх хэрэгтэй. Хамгийн гол нь чиний зүрхэнд мөрөөдөл чинь асаж байгаа.
Тэгээд

“The future belongs to those who believe in the beauty of their dreams.”

Eleanor Roosevelt






Sunday, January 15, 2012

Хүүе нэг сэтгэгдэл орж ирсэн байна Анхаагаас маань

Блогруугаа хүн орж байна уу яаж байна гэж хааяа хардаг юм аа. Тэгсэн 7 хоногийн өмнө нэг сэтгэгдэлтэй болчихсон байна. Тэгээд Анхаа бас өөрийнхөө тухай нийтлэл бичнэ гэсэн байна. Баярлав гэж. Тэгэхээр гоё бөгдөөрөө бичээд байвал гоё л ын.

Миний хувьд хичээлийн 1р семестер дуусаж амралт талдаа ороод ер нь дуусах тийшээ болоод явж байна. Амралтаа Бостон хотод өнгөрөөж байна. 1 хоног Нью-Йорк хотод очиж хотын соёлыг гайхаж ирэв.

Нью-Йорк хот агуу том бөгөөд гудамжнууд нь шугамдчихсан юм шиг урт, хөндлөн бааахан зaмуудтай. Гудамжнуудаа тэгээд хөндлөнгөөр нь дугаарлаад, уртаашаа нэрлээд явж байгаа юм шиг байгаан. Явсан өдөр хүйтэн өдөр байсан л даа. Хоттой танилцаж үзье гэвэл дулаахан сайхан хавар, зун нтр явбал их таашаалтай байхаас гарцаагүй газар байна лээ. Зүсэн бусын хүмүүсүүдтэй. Өөрийгөө гадаад эд намайг гадуурхаж бодож байгаа болов уу гэсэн сэтгэлгээ толгойноос арчигдана. Учир нь тэнд учиргүй олон ганган азиуд, харууд, европууд, энэтхэгүүд явж л байна. Аан нэг таатай бус зүйл нь 2ч удаа хятад хүн ирж хятадаар зам асуусан, өөдөөс нь англиар юм хэлэхээр шууд л өөө соори гээд л яваад өгнө. Ази л хүн харвал хятад гэж боддог юм шиг байгаан энэ хятадууд. Бид нар бол хараад л хятад, япон, солонгосыг нь ялгачихна даа тэ уг нь?
Энэ шар таксинууд нь бол тэгээд гудамж дүүрэн, Нью-Йорк ын стил болсон юм шиг байна лээ.
 Гэхдээ бас хаа ч гэсэн хотын зах гэж байдаг л юм байна лээ л дээ. Тэр чигтээ л тэнгэр баганадсан байшин барилга, гэрэл чимэглэл, цэвэр цэмцгэр биш юм байна лээ. Хотын захаараа тэгээд сайхан хуучны байшингууд, хогтой, гялгар уут хийсээд л, тамхины ишнүүд энэ тэндгүй, нэг тоосгон байшин дээр пизза энд паста гээд л шүршдэг будгаар шахуу биччихсэн бас байгаамаа байгаа юм. Би байдгүй л байх гэж боддог байсан юм л даа анх хэхэ. Гэхдээ хамгийн гол нь тийм байшин барилга нь замбараагүй биш, эмх цэгцтэй л юм байна лээ. Дөнгөж хотруу орж ирээд л цонхоор харахад үнэхээр сүрлэг л харагддаг юм байна лээ. Гоё нь Бостонд ч, Нью-Йоркт ч сүрлэг том өргөн голууд урсдаг, дээгүүр нь том гоё гүүртэй. Гол нь одоо ч арвин их устай цэвэрхэн байгаа нь гайхалтай.

Харин Бостонгийн тухайд би тэгж байгаад бичнэ. Ямар ч гэсэн гоё хот. :)