Зиак хальт юм бичинцэр аядаадхавал яадгийн. Монбушо буюу Японы засгын газрын тэтгэлгээр сурах шалгалтны эхний шатны шалгалт болж өндөрлөөд ангийн зарим нөхөд өнөөдрөөс жаал жуул завтай болж байгаа байх гэж бодож байна. Зиа тэгээд тэр шалгалтийг нь өгч үзсэн хүний хувьд туршлагаасаа хуваалцахад ( хаха аймар туршлагатай) ер нь бол тэр шалгалтыг лаг лаг зөндөө олон хүүхдүүд. дээд талын, тэрний дээд талын сенпай нар гээд л олон олон зөндөө зөндөө хүүхдүүд өгч байна лээ. Зоо тэгээд уул нь бол ойлгочихвол дажгүй л юм ирдэг юм байна лээ.
Даанч ойлгох нь жаахан асуудалтай. Химийн шалгалтын хувьд гэвэл бусад жилүүдийнхээс шал ондоо гайгүй юм ирсэн. Дараа жил бас тийм байвал ер нь л дажгүй ээ. Зоо тэгээд одоо 19 хүртэл сайхан амраад тэрнээс цаашаа тэнцсэн байвал хичээлээ дахиж 7 хоног хийгээд, тэнцээгүй бол дахиад л сайхан амрана шүүдээ! Зиак одоогийн байдлаар сэтгэгдэл ийм л байна нэг л тийм жинхнээсээ амрал эхэллээ!!! гэсэн юм шиг мэдрэмж. Сайхаан сайхан амарчихсан. Заа тэгээд яг одооны байдлаар сайхан буу халмаар, чалчиж суумаар л санагдаад байна. Даанч ярих юм олдохгүй. Тэгэхээр манайхаан хаагуур юу хийж яаж амарч байгаа тухайгаа бичицгээ л дээ. Би бол өнөөдрөөс эхэлж л амрах гэж байна. Тэгээд л гэртээ байна доо. Хааяа гарч сагс тоглоо л. Нэг тиймэрхүү нутгийн индиан хийх санаатай. Харин та нар юу хийж байна даа????
2 comments:
нийгэмээр шалгалт өгөгсөдөд хандаж хэлэхэд математик бол тасархай өөр болсон байна лээ шүү. Өмнө жилүүдийнх хамаагүй амархан байсан. Одоо тэр хэлбэр нтр нь бүр шал өөр болсон байна лээ. Сайн л бэлдэх хэрэгтэй.
yoronhiidoo bol gaigui yum bsan oilgohiin huwid jaahan asuudaltai hehehe
Post a Comment