Friday, December 5, 2008

Хүн хүнээрээ бай!!!!!!

Сайн байцгаана уу? Ангийн андууд минээ. Удаан хугацаанд нийтлэл бичсэнгүй явдалд уучлал гуйя! Хүмүүсээс шаардлага иртэл удсан учир нийтлэл бичихээр гэртээ эртээ ирсэн чинь сонин санагдаж байна хэхэ. Заа тэгээд ангиар сонин хачин их л байгаадаа тиймээ. Тэрний зах зухаас нь Буянаа маань дурдсан учраас би ч дээр нь илүү ч юмуу даа гэж бодож байна. Тэгээд зарим хүмүүст хандуулж хэдэн үг хэлье яа!
Хүн хүнээрээ бай, чи өөрийнхөөрөө бай
Бусдын доогуур орлоо гэж бүү ай. гэдэг татар хамтлагийн дээр үеийн дууг мэдэхгүй хүн ховор бизээ. За тэгээд энэ үгэн дээр л хэлэх гэж байгаа зүйлийн маань гол утга байгаа юм л даа. Яг юу ярих гээд байна вэ гэвэл хүмүүсээ бүгдээрээ өөр өөрийнхөөрөө л байя л даа. Хүнд таалагдах гэж худлаа царай гаргаж яах гээд байгаан бэ?


Тэнэг нэг нь хууртах л байх. Гэхдээ л ихэнх хүмүүс тэнэг биш учраас хүний жүжиглэж байгаа үгүйг шууд л мэднэ. Тийм болохоор наад зах нь өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд жүжиг тавих хэрэггүй.
Зарим хүмүүс байх юмаа! үргэлжийн мөнхд жүжгэн дундаа амьдардаг. Гэхдээ яахав амьдрал бол угийн асар баялаг жүжиг ч байж болно л доо. Гэхдээ тэр жүжигт хун бүр өөр өөрийн цор ганц л дүртэй. Хүн бүрийн амьдрал харилцан адилгүй шиг, хүн бүр өөрийнхөө амьдрал гэдэг жужгийн гол дүр нь юм.
Тийм болохоор өөр хүний дүрд тоглохгуй өөрийнхөө дураар л амьдар. Ямар ч жүжгийн гол дүрийг л хүмүүс хамгийн сайн санадаг шиг хүний амьдралийн туслах дүр болж явснаас өөрийнхөө амьдралийн гол дүр нь болж яв! Энэ үгийг л зарим нэг нөхдүүдэд хэлмээр санагдаад байдаг юм хэхэ. Гэхдээ би зөвхөн өөрийнхөө бодлыг л
бичлээ. Уншиж буй таний бодол өөр ч байж болно, үгүй ч байж болно. Тэр тухайгаа сэтгэгдэл хэлбэрээр бичихийг гуйж байна. Бас нийтлэл бичих авьяас чадвар дулимаг учраас муухан ч болсон байж болно. Энэ талаар шүүмжлэлээ бичвэл нь хүлээж авах болноо....

14 comments:

LIL said...

^_^ gerlee maani udaj baij niitlel bichlee shuuu ghdee zugeer

Anonymous said...

Gerlee hen negnii bgaa bald ihel durguitssen bololtoi "Hunii amidraliin tuslah dur bsanaas uuriin amiraliin gol bur baih" ene heseg ih taalagdav.

Choco said...

Их зөв санаатай сайхан нийтлэл болжээ.
Хичнээн хэн нэгэнд таалагдах гээд ч юм уу жүжиглэлээ гээд тэр хүн хэсэгхэн зуур л нэг тэр хүндээ яахав дээ сэтгэгдэл төрүүлж магадгүй л юм. Гэхдээ хүний чанар чинь харсаар байтал, ер нь нэг өчүүхэн жаахан чиний өөрөө ч анзаархааргүй тийм зүйлээс харагдана л даа.

Anonymous said...

Sanaaa ni zuv ch neg l tiim gun utga aguulsan ghdee tr gun utga ni aygu surug tsenegtei yum bnaaaaa!!!!!!!!!!!

Anonymous said...

Delhii deeer ganstaaraa amidardaggyi bizdeee? Tom bizz uulzaltan deer ooriihooroo bgaad uzku yu chi hahahaha dargiihaa oodoos ooriihooroo baigaad uzeldee chi !! hahahaahahahahahahhahahahahahaahhahaahhaah NTR geeed gehdee l sain bodoh heregteishdee

GG said...

hey uuriinhuuruu baina gedeg bol zaawal zurnu gesen ug bish shuudee manduu. yahaw dargiinhaa uuduus uchir zuggui hereldeed baihgui ni medeej gehdee herwee minii bodol uur bwal bi uuriiguu oilguulahiig l hicheeh bolno yu yugui dagaj namirahgu gj bna ok

uundaa said...

...хүн бүр өөрийнхөө амьдрал гэдэг жүжгийн гол дүр нь юм...энэ хэсэг их таалагдлаа, хэн нэгэнд бялдуучлан амьдарч, "даргийнхаа өөдөөс ярзайтлаа инээж хэдэн халтар мөнгийг нь авж байснаас, бүтэхгүй болохгүй байсан ч хүнээрээ үлдээд үхсэн нь дээр байхдаа..."муу амьд явснаас сайн үх" гэж ч хэлж л байдаг...live your life!!!...энэ чиний л амьдрал, өөр хэний ч биш...

Anonymous said...

ӨӨрөө өөрийнхөө гол дүр нь явах нь зөв л дөө гэхдээ бас нийгэмд амьдарч байгаа биз дээ, Өөрийнхөөрөө байдаг хүн нтр гээд юм болгонд өндөгний хальс царайлаад зөрөөд байж болкуу шд дургуй байлаа ч гэсэн зарим үед бусдынхаа жишгийг дагах үе гарна, гол нь л өөрийн бодолтой байх нь л чухал, зарим үед бас гол дүрээс нь илүү туслах дүр байдаг шүү, за тэгээд энэ ч бас миний бодол л доо

Anonymous said...

Gantshan uuriinhuuruu bgad bval etsest ni chi gantsaaraa l uldendee...haaya ch gesen hen negend taalagdahiin tuld huvisan uurchlugduj bh l heregteishd.. Chi bussinesiin salbart huluu tavichhaad uuriinhuuruu aashlaad bh yum bol chi 2 sar ch togtohgui dampuurndaa..

GG said...

yumiig uruusgul oilgood bwul yay ch gehew dee bi iim yum bichlee geed gantshan utgaar zaawal minii gargadag aashaar dugnej bwul ni tanii bodol ch muhushun yumdaa gj

Anonymous said...

ooriinhooroo bai gj b.a....tiim l yum bol ooriinh n sonirhol jujiglej amidrah bj bliish hund gem hor uchruulkul amidarch bwal boloo bizdee

Anonymous said...

chinii bichsen niitlel chin taalagdaj bn l daa,gehdee humuusiig ooriinhoo bodloor tegek bodoj bolohgui ee ho.chi nadad bas naa ugee helj bsan bi huuhduudtei am zorchihguihen shig l yawii gej bodoj bdag btal chi jujiglelee ntr geed bhiin,harin ch manai angiinhan bgaagaraa bdag gej boddog.gehdee bas ene shuumjiig chin huleej awnaa.etsest ni ooriin tolgoin deerh buhliig haraagui bj busdiinhiig bitgii tolgoin deerh buhliig oolood ch yahaw dee.yumiig olon talaas ni awch uzej bwal zugeer bn.unen baidliig hellee sorry,

Anonymous said...

nadad taalagdlaa.gehdee hun bolgon uuruu uuriinhuuruu bh ym bol mash ih zurchil garah bno. tiimees zarim uyd jujig tavihaas uur argaguid hurdeg. gehdee uuriin gesen uzel bodoltoi bh heregtei. ene zuvhun minii l bodol

GG said...

muhushun bodoltnuudad zoriulaagui bolno uur yu ch helehewdee ghdee yg uneniig helehd iim olon hun uur uuriinhuu bodliig ilerhiilj minii bichsenees zurjiin gdg chine uuriinhuuruu bsan bish yasiin boljiin tgher ene post uneheer unen boljee