2011 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан дараах байдлаар элсүүлнэ.
1. Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг
Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан
Бүртгэл болон тавигдах шаардлагийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.
Өмнөх жилийнхийг энд дарж үз. Нэлээн өөрчлөлт орсон байна шүү. Байгалын их сургуулийхан эхний өдрөө 3 шалгалт өгж, Коллежийнхан англи хэл, япон хэл өгдөг болох нь (хэл нь нэг их нөлөөлөхгүй байх гэж найдаж байна. )
Бас үүнд нэмэлт шинэ мэдээ гэвэл ИХ СУРГУУЛИЙН 2р бичгийн шалгалт нь 6 сарын 13 нд байснаа ЕШ, дараа долоо хоногт нь Рюугаку-ын шалгалтаас хамаарж 6 сарын 27 болж хойшилсон байна.
2. Бүртгэл
5 дугаар сарын 17-ноос (Даваа) 21-ний (Баасан) өдрүүдэд 13:00 – 17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:
1. Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
a) Сургуулийн тодорхойлолт (Суралцаж байгааг баталсан)
b) Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт,
энэ жил 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3
жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн
байх шаардлагатай.)
c) Иргэний үнэмлэх
d) Сурлагын дэвтэр
e) 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2 ш
* Дээрх Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуулийн
оюутны хөтөлбөрт анги алагссан (боловсролын систем 11 жилийн сургалттай
болсноор нийтээрээ анги алгассан жил үүнд хамаарахгүй) ЕБС-ийн 11 дүгээр
ангийн төгсөгч хамрагдах боломжгүй.
2. Судлаач оюутан
a) Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
b) Диплом, дипломын хавсралтын эх хувь
c) Иргэний үнэмлэх
d) Нийгмийн даатгалын дэвтэр
e) 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2ш
* Бичиг баримт дутуу бол бүртгэхгүй.
* Өмнөх жилүүдийн байдлаас үзэхэд, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр дутуу
бүрдсэн бичиг баримттай ирснээс болж бүртгэх боломжгүйд хүрэх тохиолдол олон
гарч байсан тул доор дурдсан Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булангаас
лавлахын хамт бичиг баримтаа бүртгэлийн өдрөөс өмнө урьдчилан бэлтгэж,
бүртгэлийн эхний өдрүүдэд ирнэ үү.
3. Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булан
5 дугаар сарын 17, 18-ны өдөр 13:00 – 17:00 цагийн хооронд Япон Улсад суралцах талаар зөвлөгөө өгөх булан Монгол-Японы төв дээр ажиллаж, Япон Улсын тэтгэлэгт оюутан элсүүлэх дэлгэрэнгүй журам (уг бичгийн хавсралт болон тус ЭСЯ-ны веб хуудастай ижил) – ыг тараахын хамт дээрх хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах талаар асуултанд хариулна.
4. Бичгийн шалгалт
6 дугаар сарын 6-ны өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн нэгдүгээр
шалгалт), Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
6 дугаар сарын 13-ны өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн хоёрдугаар
шалгалт: Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн
хүмүүс), Судлаач оюутан
Шалгалтын талаар утас, имэйл болон бусад хэлбэрээр ирсэн ямар нэгэн асуултад хариу тайлбар хийхгүй.
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
1 comment:
АМЖИЛТ.
Post a Comment