Monday, May 31, 2010

Аавдаа илгээх миний захидал уралдаан амжилттай боллоо.

Нэлээн дээр мэдсэн ч оройтож тавьж байгаадаа хүлцэл өчье.

Дэндүү сайхан заяа
Дулаан нөмөртэй уул
Дэргэдэх бүгд нь гийсэн
Дэлхийн дайтай нар уул Аав мину

Манай сургуулийн “Кинран” номын сангаас зохион явуулсан  “Аавдаа илгээх миний захидал”  захидалын уралдаан 2010 оны 02 сарын 17-с 2010 оны 02-р сарын 26-н хооронд  7-12 ангийнханы дунд  явагдаж дүнгээ гаргалаа.
Захидлын уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагчид:
-Тэргүүн байр:  12-1 ангийн сурагч  Ариунболор
-Дэд байр:  8-1 ангийн сурагч   Б. Батцогт
-Тусгай байр:  9-2 ангийн сурагч  Б.Оюун-Эрдэнэ



Аавдаа бичсэн захидал /12-1 ангийн сурагч Ариунболор/
Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргье. Үнэхээр энэ захиа таньд минь хүрдэг бол таньгүйгээр амьдарсан амьдарлаа бүгдийг дэлгэн бичмээр байна. Таньгүйгээр бид хэд амьдраад л болж л байна. Эхлээд таныг ямар их санадаг байсан гээч харин одоо ч яахав бага багаар дасаж л байна. Бусдыг харж суухад хань минь гэж дуудах эхнэр, ааваа гэж дуудах хүүхдийг харахдаа дэмий л ээж дүү хоёроо дотроо өрөвдөх юм даа. Бурхан надад таныг өгсөн шигээ буцааж авахыг нь мэдсэн бол ямар их зүйлийг таньд хийж өгөх байсан гээч... Харамсалтай нь хичнээн гуйсан ч та ирэхгүйгээс хойш таниараа овоглосон энэ нэрээ таны байгаа тэнгэрт чинь хүртэл сонсогдохоор тийм ихийг хийх болно. Тэр үед харин наанаа байгаа хүмүүстээ энэ чинь миний охин гэж хэлээрэй. Хэлхийг чинь би сонсохгүй ч гэсэн сэтгэл дотроо мэдрэх болно. Хэзээ ч биелэгдэшгүй тэр хүсэл минь тэр л өдөр биелэх болно ааваа.
Та санаж байна уу? Хоёулаа байнга тэнэж ээжид үглүүлдэг байсныг, цэцэрлэгтээ таниар заавал хүргүүлж чихэр авхуулан ордогсон. Тэр үед байнга л ийм байх юм шиг санаж байж дээ.
Тэр үе рүү ганц удаа ч болов очоод таниараа Арван төгрөгний чихэр ч болтугай авхуулж идэх юмсан.
Хааяа найзуудтайгаа уулзахдаа “Аав” гэдэг үгийг сонсоод ихчнээн их дуудмаар санагддаг гээч... даанч дуудах гэхлээр дуудуулах эзэн нь ч байхгүй амнаас ч гарахгүй юм байна лээ.
Нэг өдөр би юмаа ухаж байгаад таны надад бичсэн захидалыг уншаад хичнээн их уйлсан гээч...
Тэр захидал дээрээ та надтай үргэлж хамт гэж бичсэн байв ч та даанч худлаа хэлсэн байна лээ. Нулимсаа тэсэн ядан энэ захиаг бичихдээ таныгаа унших болов уу гэж дэмий л найдан байх шиг. Тэнгэрт одож тэртээ дээрээс одоо ч намайг харан суугаа аав таныгаа хичнээн их санаж байна аа.
Тиймээ зөвхөн таныхаа л охин болж төрсөнөөрөө би энэ ертөнцийн хамгийн азтай охион.  Би таньдаа маш их хайртай.
               Аав та алт юм уу
               Алаг хорвоо дээрх
               Амин үрийн амь нь юм уу
               Гэрэл гэгээт орчлонгийн тэнгэр юм уу
               Гэнэхэн охиндоо аав нь юм уу.
Хайрт аавдаа зориулав.

Эх сурвалж бол мэдээж энд.

13 comments:

amgaa said...

yamar goy zahidal ve? aav chini sonsson bhaaa...

amgaa said...

yamar goy zahidal ve? aav chini sonsson bhaaa...

ShoNoJin oRSoN BoRoo.... said...

Muruudulduu zaaval hureerei......... tehku l bol...................!!!!!

Choco said...

Adiyasuren Ganbold: yoo bi niih uilj bariad suud bolood bdag hun bish l de ghde ariun boloriin zahidliig unshad uilah shahlaaa
Бубу: hehe

comment bichij bolq bn, chadahgui bn geed bsn bolohoor. bi ulamjilj bn aa hehe.

Murun said...

Ariuk uneheer goy bichjee. Minii amnaas magtaal unah hovor shuu ntr

anhaa said...

isto goy boljee. argagui turulhes ch yahav. aav chine unshaad uilj bga bhaaa

Anonymous said...

amidraldaa haramsahgui amidrah........chi uneheer gaihltai b,a ariun bolorooo

Anonymous said...

uneheer gaihaltai...

namuuna said...

setgelees garsan yum setgeld ochij buudimaa.... ter utgaaraa olon hunii setgeld hurj

Дүүрнээ said...

Их өрөвдмөөр юмаа энд бичсэн хүн нь ойлгосоноороо оруулсан юм шиг түрүүлсэн гэхэд найруулга нь жаахан тиймхэн санагдлаа. Тиймээ аав чинь сонссон байх хичээгээрэй тэр хүлээж байгаа..

nyamka said...

goy bolson bn. bi uilchihlaa. hiine gsn bugdee zaaval hiigeere. chamd itgej bn. hiisen bolgon cini az avchrag

nyamka said...

az bish amjilt shuu. joohon aldaa gargachihlaa oilgooroi kkk

Muunuu said...

Yostoi goy bichsen bnaa
Aav ni lav haa neg gazraas sonsood baylaj bgaa bhaa
hussen buhendee hureerei ma nz