Хичээл гэвэл их л байна. Ухаараад л ...
1.Сая энэ долоо хоногийн даваа гаригаас буюу 4сарын 26 аас эхлэн сургууль дээр ХАВРЫН СУРГАЛТ явагдаж эхэллээ.
Нийгмийн ангид 1.Математик 2. Англи хэл 3. Япон хэл 4. Соогоо
Байгалийн ангид 1.Математик 2. Англи хэл 3. Япон хэл 5. Хими 6.Физик 7. Биологи гэсэн хичээлүүдээс сонгон суралцаж байна. Энэ нь 6 долоо хоног үргэлжлэх бөгөөд миний хувьд маш их үр дүнтэй юм шиг санагдаж байгаа.
Өдөр арай үр дүнтэй өнгөрөөж чадаж байгаа юм шиг.
За тэгээд энд мэдээж гадны сургуулиас хүүхдүүд ирж суралцаж байгаа. Гэхдээ энэ жил өмнөх жилүүд шигээ олонд зарлаад шалгалт нтр аваагүй шиг санагдах юм.
Хаврын сургалтандаа манай суууж байгаа хэд маш үр бүтээлтэй, амжилттай сурна байхаа гэж итгэж байна.
ЗА энэ асуудал ингээд түр зогсоё.
2. Ойрд энэ тэнд их л асуудал тулгараад хүн бүр л бүгд л нэг л шаналалтай, сэтгэлдээ дүүрэн бөглөөстэй...,юм хиймээр байвч хүссэнээ хийж чадахгүй, юу хийхээ ч сайн мэдэхгүй зэрэг асуудалтай л яваад байгаа юм шиг байгаан...Бүгдээрээ энэ үеэ сэтгэлийн тэнхээгээр даван туулна шүү гэж хэлмээр байна л даа. Өөрийгөө битгий басаарай.
Хэн ч ер нь өөрийгөө дорд үзээд, чадахгүй зэрэг юм бодоод байвал өөрт л таагүй , муу энерги цугларна байх.
Бас хажуугаар нь ХАВРЫН СИНДРОМ , хайр дурлал энээ тэрээ дундуур нь шургаад байх шиг ...
3. Өнөөдөр гадаа цаг агаар үнэхээр таатай сайхан байлаа шүү дээ. +18 . Гадуур хүмүүс их явж, хөл хөдөлгөөн ч нэлээн их байсан. Би ч бас тэр хөлнүүдийн тоог нэмэрлэсээн.
Одоо дахиж хүйтрэхгүй байхаа гэж найдаж байна. Гэнэт хүйтрээд, дулаараад байгаа болохоор хувцасаа буруу зөв өмсөөд , ханиад хатгалга авчих гээд байхы.. Ядаж байхад тэр ханиадных нь хорлонтойг яанаа... ( эмчлэх арга чарга байвал зааж өгөөрэй )
Бүгдээрээ цаг агаараа сайн хараад бодолтой хувцаслаарай. Тийм болохоор блог дээр цаг агаар тавьсан шүү. Бүгдээрээ өдөр бүр цаг агаараа харж байгаарай гэж.
4. За би гэдэг хүн өнөөдөр тэгээд гадуур зугаалаад...бла бла...
Тэгээд нэгэн цэцэрлэгт тухлан сууж байлаа.. Өчнөөн олон сандал байхад яаг урд талын сандал дээр яаг өөдөөс харж ирээд гурван юм ирээд сууды... ( дүрслэвэл : 21-23 нас орчим 3 оюутан залуус. Гаднаас харахад дажгүй, танхай этгээдүүд биш ) За тэгээд ирэхэд нь босоод явалтай ч биш хамт явсан хүнтэйгээ юм яриад...Тэгсэн нөгөөдүүл за ёстой ш**члаа даа, заа өөр яамаар байна гээд л чанга чанга яриад байхы... Тэгсэн тэндээс нэг '' бөбө ' ирж байж. ( дүрслэвэл 40 гаран насны, эрэгтэй ... зодуулж, нүдүүлээгүй, газар унаж шороо болоогүй нтр...)
Үнэртэй ус барьж ээ. Гудманд явж байхад эмэгтэйчүүдээс нь үнэртэй ус авахуу гээд, эрэгтэйчүүдээс нь дуран авах уу , хүүхдүүдээс үлгэрийн ном авах уу гээд л ингээд явж байдаг хүмүүс цөөнгүй таардаг.
Тэднийн нэг. Мэдээж согтуу. Тэгсэн тэр тэндээс үнэртэй усаа сарвайгаад хашхираад байна, урд талын гурав -юу гээд байнаа чи муу, наадахаа хаанаас ш**сан, нааш ир чи муу гээд л хашхираад нэг нь үзүүлээд өгье гээд очлоо. Ойртлоо , нөгөөх ч яасан зоригтойнннн хүрээд л ирэхий... Мань залуу аая аймаар хүрж очоод л -чи яасан том дуутайн нтр гээд... Хөөрхий бөбө бас нэг арай гайгүй бөбөтэй явж байсан. Тэр нь за яах гэсэн юм бэ миний дүү нар гээд, тэр нь эрүүл байсан. Тэгсэн яах ийхийн завдалгүй тэрний үнэртэй усыг нь булааж авч шидээд, өөрийг нь заамдан аваад өвдөглөөд, элэгдээд, өшиглөөд хаячихлаа... Хажуунаас нь нэг нь ирээд үнэртэй усыг нь дэвсээд л хаях юм...3м ийн зайд байсан надад тэр чигээр л үнэртэй ус ханхлаад л явчихсан... Тэр хөөрхий өрөвдөлтэй харагдаж байсан...
Тэр 3 тэгээд өөрсдөө их л бахдалтай байх шиг байсан даа...Муу п**** архи авж уух гэж байгаа биз, хүний бизнест шавар хааж байгаа новш. Яаж ч чадахгүй байгаа даа гутарж байгаа даа муу п**** гээд л араас нь яриад арзайтлаа инээлдэж байнаа... Үргэлжлүүлээд -Үхсэнээ хараад байгаа юм бэ чи муу, гэснээ бүгдээрээ гүйгээд очьё , яахнуу харъя гээд суга босоод гүйцэн... Очоод мэдээж дахиад л нүдэж гарсан. Тэрүүгээр ядаж байтал олон ч хүн гарахын ... 3 гадаад нөхөр сонин юм олоод харцан, гайхчихсан байртай харж байлаа... Би ч босоод явлаа...гараад явлаа...сайхан газар минь юу ч болчихов...
Тэгээд энд яг тэр 3 тэрийг тэгж дээрэлхэх ямар шаардлага байсныг ойлгоогүй ээ.. Яахав дээ одоо тэгж амьдарж байгааг ... Би тэд нарыг хоорондоо зодолдоод, нүдэлцдэг юм байх гэж бодсон чинь згр л хэн дуртай нь л очоод балбачихдаг юм байна лээ.
Үнэртэй усыг нь гишгээд няцлаад, хагалаад тэр цэцэрлэгт нь орхисон... Тэднийг тэглээ гээд яахын тэр архи уухаа болих юм уу?
Энд гэхдээ аль аль тал нь буруутай. Бас 2 дүгнэлт хийж болох юм.
Дүгнэлт.1.Хохирогч буюу балбуулагчийн зүгээс тэр хэрвээ архинд ингэтлээ толгойгоо мэдүүлээгүй бол хэн дуртайд нь ингэж балбуулж явах ч байсан юм уу,,,цагийн сайханд сайхан л хүн байсан биз.
Монгол оронд маань ийм давхраа хүн амд нэлээн өндөр байр эзлэх байх.
Монгол Улсын нийт хvн амын 52 хувь нь архи хэрэглэдэг гэсэн тоо бий. Харин нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагад бvртгэлтэй 1100 гаруй архаг архичин байдаг ажээ. Эд бол гэрийнхэндээ байнга агсам тавьж vймvvлж байдаг нөхдvvд аж. Харин нийслэлийн хэмжээнд 300 гаруй траншейны гэгдэх гудамжны архичин байдаг. Гэвч энэ бол зөвхөн бvртгэгдсэн хvмvvсийн тоо.
Бодит байдал дээр гудамжны архичид 300-гаар тогтохооргvй олон байгаа. Тэдний хэд нь байгалийн шалгарал-д ордог бол. Хөлдөнө, өлсөнө, архиндаа хордоно, хэн нэгэнд хорлогдоно.
Монгол орон маань ирээдүйд энэ тоог цөөлж чадахуу , яахуу гэдэг хэнээс хамаарах бол...
Дүгнэлт.2. Тэр нүдэж байгаа 3 үнэхээр таалагдаагүй ээ. Тийм дээрэлхүү? магадгүй өөрсдөө тэднийг сургачихлаа гэж бодсон бол уу??? эсвэл зүгээр л гарын чилээ гаргаж байгаа?? эсүүл дараа нь найзууддаа зугаа болгож эсвэл баатар болж ярихын тулд???
Энэ тал дээр бол залуус маань арай л дэндүү байна даа гэж бодлоо л доо...
Энийг бас яаж өөрчлөх вэ? Хэнээс хамаарах вэ гэдэг бас л бодох л асуудал...
Гэхдээ энэ болсон явдлыг надаас өөрөөр ойлгох харах хүн байгаа л байх л даа...
За тэгээд бичээд байвал хөндүүр сэдэв их л юм. Тохиолдсон юм ч их юм.
Миний бичсэн холион бантанг таалан сонирхсон явдалд баярлалаа.
Эцэст нь хэзээ бороо орохын бол? :-/ ;-) ^__^
2 comments:
Сүүлээс нь холион бантан зуурлаа..
1. Маргааш бороо орох сураг байгаа /00 цаг өнгөрчиж.. ямар ч байсан 05.01д.. /
2.1.а Магадгүй, тэр залуус. үргэлж тиймэрхүү байдалтай байдаг байж болох юм.. Тиймэрхүү хүмүүс ер нь олон байдаг гэж боддог. Үүнийг өөрчлөх нь, магадгүй залуусын чөлөөт цагаа зөвөөр өнгөрөөх, элдэв буруу зүйлд татагдах эрсдэлийг багасгах газрууд л шаардлагатай гэж бодож байна. Тийм хурдан өөрчлөгдөхгүй л байх, тэхдээ.. Хүн бүр өөрөөсөө л өөрчлөлтөө эхлүүлэх хэрэгтэй. Тэр хүмүүсийг харж, жигшиж. Тэрүүгээр нь бид өөрчлөгдөх ёстой.
2.1.б Магадгүй. тэр архичин гэгдэх хүн.. Үнэхээр архаг нөхөр байсан бол, тэр үнэртэй усыг хаанаас олж авсан, яах гэж зарах гэсэн.. гэдгийг сайн ойлгосонгүй. Тэхээр, тэрийг хагалсан этр нь.. ямар учиртайг бүүр ойлгосонгүй. Тэрийг авах ч хүн.. ер нь олдохгүй байсан биз дээ..
2.2 Тэр юм зарах гэж байсан гар.. Мэдкүэ. Тийм хүмүүсийн тухай бодох ч хүсэл алга. Гадуур явхад тайван байдлыг минь алдагдуулж байгаа болхоор, хүн шиг хүн байж чадахгүй бол.. Яах ёстойг нь мэдэхгүй юм, Хүүхдүүдээ л битгий өөрсдийнхөө замаар оруулаасай л гэж бодож явхаас..
3. Гадаа дахиж огцом хүйтрэхгүй гэж бодож байна. Цаг агаарын мэдээ. дандаа л +12 +10 +8.. гэх мэт. Тэхээр, хувцсаа нимгэлж болох буй заа. ханиадны хувьд.. Халуун ус л сайн эм болдим даа. Эсвэл. тэврэлт байж болно. :)
4. энэ чинь л хавар шүү дээ. алив, витаминлаг юмнууд идээд. хурдан сэхээ авцгаая. Хариуцлагатай үе шүү дээ.. гэж.. Сайхан юм бодоцгооё! Цагаахан энерги. этр.. МАРУУЖИН! ЧУПС! РЕЗИНЕН ЧИХЭР!
5. Бүх 3-р ангийхандаа сургалтандаа шамдан суугаад, шалгалтаа сайн өгөөд, их юм сурж аваад, амжилт гаргаад.. хэхэ.. дээрэй гэж ерөөе..
---
хэрвээ... дуустал нь уншсан бол. туйлан их талархаж байна. асар их тэвчээр шүү.. гэж
хммм...бантанг минь амттай болгоод орхиж. Би бантах уу яах уу... Сэтгэгдэл үлээдэсэнд баярлалаа. Ханиадны эсрэг ёстой сонсож байгаагүй эмчилгээнүүүд байна. Дуулгасанд талархав.
Post a Comment