Thursday, January 19, 2012

Happy new year!

Бүгдэд нь шинэ оны мэндийг хүргэе ээ. Өөд өөдөө өөдөлж дэвших болтугай.

Нээрээ 4 жилд ганц тохиох өдөр энэ жил байгаа юм байна лээ шүү. :)

Wednesday, January 18, 2012

I Have A Dream !

  Бодлоо л доо би. Ер нь бодоод л байдаг юм. Сургуульд байхдаа том агуу томоор мөрөөд, мөрөөдлөө алдаж болохгүй түүндээ тэмүүл гээд л хүмүүс ярьж байхыг олон л сонсдог байлаа. Тэр үед угаасаа мөрөөдлөө алдана гэж юу байхав дээ, мөрөөдөл юм чинь хэн хэзээ хүссэн цагтаа мөрөөдөж чадна, юу л бол юуг мөрөөдөөд байж болно шүү дээ "яагаад мөрөөдлөө алдана гэж? Мөрөөдөхөд мөнгө төлөх биш..." гээд л боддог байлаа. Гэтэл одоо бодоход бас бодоход мөрөөдөл алдагдана гэж байдаг бололтой. Бүүр бага байхдаа "Би том болоод дэлхийг өөрчлөх агуу хүмүүс шиг болно. Би аймаар ухаантай. Мундаг нээлт хийнэ " гээд л боддог байлаа гэхэд дараа нь за дэлхийгээс гадна манай орон чинь их хэцүү байгаа юм эх орноо хөгжүүлэх л хүн болоё гээд л бодно. Тэгээд явж байтал тэгээд янз бүрийн асуудал гарж ирж байгаа юмаа. Бусад хүмүүс өөрөөс нь арай бас илүү байгаа ч юм шиг харагдаад л, өөрөө чадахгүй ч байгаа юм шиг, хичээлээ ойлгохгүй ч юм уу, мундаг хүмүүс өөрийнх нь насан дээр ямар байсан гэж бодоод л уншаад л хараад л өөртэйгээ харьцуулаад л , "за миний эх орноо хөгжүүлж, ядуурлаас аврана нтр ч гэж юу байхав бололтой, бусад нь хийнэ биз " гэж нөгөө анх байсан өөртөө итгэх итгэлээ алдаад өөрийгөө л аваад явчих юм сан гэж бодох бодол орж ирэх нь бий. Цаашдаа би яаж амьдрах уу гээд л . Нөгөө хошин шог дээр гардаг шиг бүүр бага байхдаа би захирал болно гэж боддог байлаа, арай жоохон том болоод эмч болно гэж боддог боллоо чадсангүй ээ, тэгээд том болоод жолоож болно гэж боддог боллоо бас чадсангүй ээ харин одоо би хулгайч боллоо гэдэг шиг. Тийм болохоор л мөрөөдлөө алдаж болохгүй, томоор мөрөөд гээд байдаг бололтой.
Нэг бодлоор бас том болоод өөрийнхөө амьдралыг яаж авж явах вэ гэж бодохгүй юун том дэлхий боддог юм гэж бодох нь зөв ч өөрийгөө яая даа гэж явах чинь хэтэрхий амиа аргацаасан асуудал болж хувирах гээд байгаа юм. Зүрхэндээ, цээжиндээ, сэтгэлдээ үргэлж өөрийн агуу мөрөөдөл зорилгыг үргэлж тээж, түүнрүүгээ тэмцэж, тэвчиж, хичээж зөв амьдрах нь өөрийн биед болоод сэтгэлд амар байхын болов уу.
Өөртөө итгэ. Энэ нь харц дээгүүр, хамар өндөр, хүнтэй дуугарахгүй гэсэн үг биш тийм үү. Би чадна гээд хийнэ гэсэн зүйлдээ тууштай, шантрахгүй, нэг зүйлдээ үнэнч яваад л байх хэрэгтэй. Хамгийн гол нь чиний зүрхэнд мөрөөдөл чинь асаж байгаа.
Тэгээд

“The future belongs to those who believe in the beauty of their dreams.”

Eleanor Roosevelt






Sunday, January 15, 2012

Хүүе нэг сэтгэгдэл орж ирсэн байна Анхаагаас маань

Блогруугаа хүн орж байна уу яаж байна гэж хааяа хардаг юм аа. Тэгсэн 7 хоногийн өмнө нэг сэтгэгдэлтэй болчихсон байна. Тэгээд Анхаа бас өөрийнхөө тухай нийтлэл бичнэ гэсэн байна. Баярлав гэж. Тэгэхээр гоё бөгдөөрөө бичээд байвал гоё л ын.

Миний хувьд хичээлийн 1р семестер дуусаж амралт талдаа ороод ер нь дуусах тийшээ болоод явж байна. Амралтаа Бостон хотод өнгөрөөж байна. 1 хоног Нью-Йорк хотод очиж хотын соёлыг гайхаж ирэв.

Нью-Йорк хот агуу том бөгөөд гудамжнууд нь шугамдчихсан юм шиг урт, хөндлөн бааахан зaмуудтай. Гудамжнуудаа тэгээд хөндлөнгөөр нь дугаарлаад, уртаашаа нэрлээд явж байгаа юм шиг байгаан. Явсан өдөр хүйтэн өдөр байсан л даа. Хоттой танилцаж үзье гэвэл дулаахан сайхан хавар, зун нтр явбал их таашаалтай байхаас гарцаагүй газар байна лээ. Зүсэн бусын хүмүүсүүдтэй. Өөрийгөө гадаад эд намайг гадуурхаж бодож байгаа болов уу гэсэн сэтгэлгээ толгойноос арчигдана. Учир нь тэнд учиргүй олон ганган азиуд, харууд, европууд, энэтхэгүүд явж л байна. Аан нэг таатай бус зүйл нь 2ч удаа хятад хүн ирж хятадаар зам асуусан, өөдөөс нь англиар юм хэлэхээр шууд л өөө соори гээд л яваад өгнө. Ази л хүн харвал хятад гэж боддог юм шиг байгаан энэ хятадууд. Бид нар бол хараад л хятад, япон, солонгосыг нь ялгачихна даа тэ уг нь?
Энэ шар таксинууд нь бол тэгээд гудамж дүүрэн, Нью-Йорк ын стил болсон юм шиг байна лээ.
 Гэхдээ бас хаа ч гэсэн хотын зах гэж байдаг л юм байна лээ л дээ. Тэр чигтээ л тэнгэр баганадсан байшин барилга, гэрэл чимэглэл, цэвэр цэмцгэр биш юм байна лээ. Хотын захаараа тэгээд сайхан хуучны байшингууд, хогтой, гялгар уут хийсээд л, тамхины ишнүүд энэ тэндгүй, нэг тоосгон байшин дээр пизза энд паста гээд л шүршдэг будгаар шахуу биччихсэн бас байгаамаа байгаа юм. Би байдгүй л байх гэж боддог байсан юм л даа анх хэхэ. Гэхдээ хамгийн гол нь тийм байшин барилга нь замбараагүй биш, эмх цэгцтэй л юм байна лээ. Дөнгөж хотруу орж ирээд л цонхоор харахад үнэхээр сүрлэг л харагддаг юм байна лээ. Гоё нь Бостонд ч, Нью-Йоркт ч сүрлэг том өргөн голууд урсдаг, дээгүүр нь том гоё гүүртэй. Гол нь одоо ч арвин их устай цэвэрхэн байгаа нь гайхалтай.

Харин Бостонгийн тухайд би тэгж байгаад бичнэ. Ямар ч гэсэн гоё хот. :)