Saturday, February 26, 2011

Бичээрэй

Өөрт таалагддаг ном, кино, дуу, клип, нэвтрүүлэгийнхээ талаар бичээрэй. Сонсоод, үзээд, уншаад нээх гоё болсон, болдог тийм зүйлээ .

Monday, February 21, 2011

Хэн хаагуур ямар юмаа хийгээд яваад байна аа?

Блогоо ямар удаан гаргуунд нь хаячив даа уучлаарай. Одоо хааяадаа нэг юм оруулж байнаа. Удаан хаясны учир болвоос админ бид хэсэг түмэн завгүй, бум бужигнаж явлаа. Админ ч гэлтгүй 2-3 ийн гишүүд бүгд л завгүй байсан бөлгөө. 2010 онд хүн амын шинэчилсэн бүртгэл гээд Монголчууд маань Би байнаа, Монгол улсын иргэн гээд л хот, хөдөө, гадаагүй энэ тэнд байгаа хүмүүс олон нийтээр идэвхитэй оролцон тоолуулсан байгаа. Би бас одоо 2-3ынхныхаа шинэчилсэн бүртгэл буюу хэн, хаагуур, ямар юмаа хийгээд яваад байна вэ гэдгийг эрэн сурвалжилахаар шийдлээ л дээ. Та нарт ч гэсэн сонирхолтой байгаа байхаа л гэж бодож байна. Гэхдээ энэ нүүрний ном буюу facebook гэсэн юм дэлхий нийтээр маш эрчтэй хүчээ авж буй энэ цагт хэн хаагуур ямар юмаа хийгээд яваад байгааг мэдэхэд ердөө л нээрээ амархан болж дээ. Гэхдээ блог дээрээ гоё бичнээ. Нэрний үсгийн дарааллаар явнаа хө.

Thursday, February 3, 2011

XVII жарны "Илжиг" хэмээх цагаагчин төмөр туулай жилийн мэндийг дэвшүүлье !




Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосны баяр


17-р жарны илжиг хэмээх цагаагчин төмөр Туулай жилийн хаврын тэргүүн сарын
Шинийн нэгний билэгт сайн өдрийн мэнд дэвшүүлье.
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж
Сар шинэдээ сайхан шинэлээрэй !