Wednesday, May 20, 2015

GG нь байна оо 2

За тэгэхээр GG нь байна оо тэмдэглэлээ бичсэнээс даруй 3н жил өнгөрсөн хэдий ч ганц ч тэмдэглэл дахиж бичилгүй би бээр их сургуулиа төгсөөд худлаа үнэн инжинер гэсэн нэр зүүчээд одоо , магистртаа Токиогийн теxнологийн Институт(Tokyo Institute of Technology)гэдэг сургуульд суралцаж байнаа. Одоо бодоход Иx сургуулийн 4н жилийг арай илүү үр бүтээлтэй өнгөрөөдөг байж гэж харамсаж байгаа ч гэсэн, хүн болгон л төгсөх дөхөхөөр бодогддог бодлуудын нэг болуу гэж бодно. Хөдөө гээд анх очоод байж байхдаа хурдхан л төгсөөд, тэндээсээ явахын түүс байсан хүн яг 4р курсдээ сүүлийнхээ жил бол дасаад, дуртай болчихсон явна гэхээс нэг л эвгүй санагдаад бүх л юм сайхан санагдаад эхэлсэн дээ. За тэгээд төгсөөд яах вэ? гэдэг айдас бас нилээн бэрх даваа байсан шүү. Ажилд ороё гэхээр өөрөө өөртөө суга санагдаад, нэг л чиг баримжаа байхгүй яахаа мэдэхгүй. Юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй... Өдийг хүртэл нэг л чин сэтгэлээсээ хүссэн юм байхгүй, урсгалаа дагаад л,осолдохгүй шалгалт энээ тэрт бэлдэсхийгээ л тэгэсхийгээд яваад ирсний гай юу л гэлтэй. Тэгээд яахав сугаа мэдэрсэн хүн үргэлжлүүлж сурахаар шийдээд шинэ сургуульд орлоо. Бүх юм тэс өөр, шинэ орчин... Ер нь ажаад байхад аль ч хүн цөөтэй газар хүн арай л уужуу тайван амгалан байдаг юм шигээ. Өмнө нь байсан хөдөө газар бол ерөнхийдээ их сургуулийн оюутнууд тэгээд ихэвчлэн өндөр настай хүмүүс олон бөгөөд бүгд их эелдэг байждээ гэж санагдав. Их сургуулийн багш нар хүртэл, оюутнууд ч гэсэн ер нь сайхан зантай, уужуу хүмүүс олон байж. Харин одоо Токио гэдэг их хотод ер нь инээмсэглэж яваа хүнтэй таарах нь ховор. Их сургуулийн хувьд ч гэсэн бүгд ажил, судалгаандаа дарагдаад идэхдээ унтахдаа бүх л үедээ судалгаанийхаа ажлаа бодож яриж байгаа нь нэг бодлын тэгж байж амжилтанд хүрдэг байх гэж бодогдох ч нөгөө бодлын арай л дэндүү туйлширсан гэмээр ч харагдах... Ямар сайндаа л лабортоо суухаар бөөн стресс санагдаад ингэж гарч ирээд блог бичээд сууж байхав.. За тэгээд 4 жил тэтгэлэг авч сурангаа давхар цагын ажил хийдэг байсан ч мөнгө бол хадгалсангүй ээ... Бас нэг харамсал хэхэ... Мөнгө бол ер нь их бага хамаагүй хүн ( би ) байгаараа л зарцуулдаг эд юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Илүү бол гарахгүй, гаргахгүй эд юм байна лээ. Одоо бол тэтгэлэггүй ч гэсэн цагын ажил хийгээд, өдрийн хоолоо савлаж авч явах, илүү дутуу чихэр жимсэнд огт үрэхгүй гэх мэт хэмнэлттэйгээр амьдраад болоод л байна. Гол нь судалгаа хийж эхлэхэд их цаг зарцуулдаг тул цагын ажил хийх цаг зай байхнуу гэдэг л асуудал болох байх... Гэхдээ тэгээд болно доо гээд л байж байдаг нь Монгол хүний зан юм болов уу даа. За тэгээд ангийн андууд одоо бүгд төгсөөд ажилд ороод, гэр бүлтэй болох нь болоод бүгд том хүн болсон байхаа. Хаана, юу хийж явааг мэдэхгүй ч энийг уншсан нь ганц хэдэн үг шидэлцэж, хоорондоо холбоотой байвал олон хүн баярлах бизээ...

Tuesday, January 13, 2015

Motivation for myself

Блог дээрээ байтугай цаасан дээр ч өөрөө өөртөө зориулж тэмдэглэл бичихээ болиод уджээ. Урьд нь би ангийнхандаа зориулж энэхүү блогийг Гэрлээтэй нээж ангийн холбогдолтой хичээл, даалгавар, мэдээ, зураг, зар гээд ангитай холбоотой юу л байна бүгдийг нь оруулахыг хичээдэг байсан. Ангийнхан ч идэвхтэй байхаар урамтай ч гэж жигтэйхэн.

Аа тэгээд 11р ангиа төгсөөд бүгд өөр өөрийн мөрийг хөөж бас 2009 оноос фэйсбүүк гэж гарч ирснээр хүмүүс зугаалгаар явсан зургаа үзэх гэж, хэн нэгнийхээ бичсэн зүйлийг унших гэж блогруу орж ирэх нь ч багасч, бичдэг байсан хүмүүс ч фэйсбүүк зэрэгт сатаараад алга болсон байгаа юм. За тэр ч яахав, хамаг буруугаа фэйсбүүкрүү өгөөд байгаа юм биш л дээ. Зүгээр нэг шалтаг л байх.





Яагаад би өнөөдөр бичихээр шийдсэн бэ гэвэл, би өөрөө өөртөө эргэн тойронд минь юу болоод байгааг, би өөрөө юуны төлөө яваад байгааагааа, миний ойрын зорилго юу юм, би одоо юу хийх ёстой юм гээд хааяадаа нэг бодчихоод тэгээд л тэр бодол минь удалгүй л замхран алга болно. Харин тэдгээр бодлуудаа цаасан дээр буулгаад, анхаарлаа төвлөрүүлж байгаад хүнд ярихад биш юм гэхэд уншихад утгатай байхаар цэгцлээд эмхлээд буулгачихвал өөрт маш хэрэгтэй юм байдаг юм байна гэж бодлоо. Хүн хүн адилгүй л байх. Над шиг өөрийнхөө зорилгыг замынхаа талаас мартчихдаг эсвэл хүч хүрэхгүйнээ гээд хаячих хандлагатай хүнд үүнээс өөр тустай юм гэж байхгүй юм шиг санагдаж байна даа. 

Friday, February 21, 2014

Донтох нь

Та нар facebook т донтож байна уу? Хэр их цагийг нүүрний номдоо өнгөрөөж байна? Өдөр бүр үзмээр, шалгамаар хармаар санагдаж байна уу? Зүгээр сууж чадахгүй facebook гээч юм нь бодогдоод, одоо бүр амар зүгээр утаснаасаа дуртай газраа үзэж болчихдог болсон болохоор гар чинь хуруунууд чинь юм л бол facebook рүү гүйгээд байна уу? Яг тэгж байгаа биз. Тэгээд байгаа биз. Одоо бүр facebook ч биш дээрээс нь инстаграм гээд юм гараад ирсэн, нөгөөхийг чинь бас байнга шалгаастай. Тэр нь ердөө л таньдаг таньдаггүй хэдэн хүний чинь зурагнууд байдаг.

Бас өөрийнхөө зургийг хийчихээд хэн хаана юу гэх нь үү гээд харнаа. Нэг талаараа дэлхийг хавтгайруулаад, хаа байсан ертөнцийн нөгөө талд байгаа хүнийг холбоод өнөөдөр идсэн хоол, өмссөн хувцас, харсан юм, хэлсэн үг, уншсан үг, уулзсан хүн, унтсан газар бүх л юмийг нь хормын төдийд мэдэх боломжтой нь сайхан юм өө сайхан юм. Удаан уулзахгүй байж байгаад нүүрээрээ уулзалдахад аан чи зурган дээрээ яг л ийм байсан, тэр постлосон байсан юм чинь гэж яриад л ярианы сэдэв мундахгүй амар юмөө амар юм. Зөвхөн зураг хардаг энэ 2 т ч донтоод байгаа юм бишээ, дээрээс нь youtube, twitter гээд бүгд л орно.

Гэхдээ нөгөө талаараа ёстой амьдралыг хавтгайруулж байна шт. Муухай зуршил болсон байгаа байхгүй юу. Өглөө сэрээд л харна, уншна, юу ч байхгүй байхад дахин дахин орж үзээд л, ёс той нэг бүтэхгүй. Юмыг тохируулаад хэрэглээд яваад сурчихвал ч уг нь зүгээр л эддээ. Одоо ер нь больноо. Бид ингэж донтож байх хооронд тэнд facebook маань ашиг орлогыг бол аймаар олж байгаа юм, Америкт компьютерээр сурдаг олон залуус л лав facebook т ажиллаж үзэхийг мөрөөддөг байх, аргагүй дээ. Ажилчдаа шалгаруулж авахдаа ч маш нарийн, хамгийн чадварлаг гэсэн хүмүүсийг авж байна. Саяхан гэхэд WhatssApp гэдэг апп ийг 19 тэрбум доллараар худалдаж авлаа гэнэ шүү. Бүхэл бүтэн 19 тэрбум байхдаа яахав дээ. Гэхдээ бас энэ нь цаанаа мэдээж хэрэг бодлоготой л юм гэнэ. Сонирхвол эндээс уншаарай. Тэр нь яадаг юм юм гээд би хүртэл утсандаа суулгаад үзлээ. Зүгээр л нэг апп найзуудтайгаа чатладаг. Бидний цагаа үрж зүгээр л донтож байгаа юмыг ашиглаад хүмүүс их овжин байна шүү.

Үе үеэрээ өөрчлөгдөөд л байна даа. 20 р зуунд хүмүүс юунд донтдог байсан бэ тэрийг нь ямар хүмүүс олж хараад баяжиж байсан бэ? 21 р зуун технологийн эрин зуун гээд байгаа, хүмүүс энэ янз бүрийн утас, апп зэрэгт донтож байна. Аймаар донтуулж байна. Би ер нь тэгж байгаад өөр гоё донтуулдаг сайт, апп олж эндээ хуваалцнаа. Гэхдээ өөр гоё, өөрт мэдлэг өгж донтуулдаг тийм апп. ᠄)

Wednesday, February 5, 2014

Winter break 2013

Би өвлийн амралтынхаа талаар бичихээр шийдлээ. Энэ жилийн өвлийн амралт маань 12 сарын 19 нөөс 1 сарын 21 хүртэл үргэлжилсэн юм. Монгол гэртээ харилгүй 1 жил гаран болсон, бас пасспортны ажил зэрэг шалтгаанаар монголдоо очихоор шийдэж 10 сард хамгийн хямд онгоцны билет хайж олж Туркиш Айрлайнаар явах онгоцны билет 1500 орчим ам. доллараар худалдаж авлаа. Энэ жил 7 сарын сүүлээс эхлээд төгрөгийн ханш тун их унаж 1700 д хүрэв. Тэр үедээ мэргэжилтнүүд 12 сарын сүүлээр тогтоно 1600 хавьцаа байна гэж ярьж байлаа.
Гэхдээ яг одоо буюу 2014 оны 2 сарын 4 ний байдлаар бол хэд байгааг харах гэсэн Монгол банкны вэбсайт нь ачааллаж дуусдаггүй ээ.

За тэгээд удаан хариагүй, гэрээ санасан хүн өвөл харьж гэрийнхэнтэйгээ шинэ оноо угтана гээд бөөн догдлол. Гэхдээ хичээлээ бас хажуугаар нь санаа тавиад завгүй байсаар нэг л мэдэхэд хичээл дуусаад явах боллоо доо.

Тэгээд л Нью-Йорк хотоос Истанбулруу 10 цаг нисээд тэндээ 2 цаг байсны дараа Улаанбаатарын чиглэлийн онгоцондоо сууж бас дундаа Бишкек дээр зогсон 8 цаг ниссээр Улаанбаатарт газардав.

Хайрт ээж, аав, дүү нар маань тосож авж тэднийгаа харан хамтдаа гэрлүүгээ явах үнэхээрийн сайхан мэдрэмж төрж байсан. Ядарснаа мартаад л хэсэгтээ ёстой юм үзээгүй юм шиг л бүлтийн, хүнтэй юм яриагүй юм шиг л ярьж явав.

Гайхалтай нь би яг одоо ингээд блогоо хөтлөөд юмаа бичих гэсэх хуруу гар чилээд, үг үсэг эвлэж өгөхгүй үнэхээрийн залхуурлын байдалд шилжиж ирж байна. Магадгүй би дараа нь үргэлжлүүлье даа.

Үргэлжлэл бий гэдэг шиг. 

The first post of 2014

Hello,

Greetings from 2014 ! It has been passed 5 years since we created this blog. I am really glad that someone or I did not intentionally delete this blog because of no one is caring this. Anyway, I will write some posts in the future. I assume most of my posts would be about me, my life and my experiences. :)

I was thinking about to have my own blog over many years. Then I think it is better to keep and continue our blog instead creating whole new blog for myself. Okayy. I am done for today.


Tuesday, November 13, 2012

Блогтоо 4 дөх жилийнх нь мэндийг хүргье

За ингээд нэг мэдэхэд бидний 11р ангид байхдаа нээсэн блог маань 4 дөх жилийн нүүрээ үзчихдэгийм байж. ( нээх ажилдгүй ч гэсэн хэхэ) Бид хэд ч төгсөөд өөр өөрсдийн замаа хөөгөөд явцгаадгийм байж.. Хараад байхад яг одоо л бүгдэээрээ яг ахлах сургуулиа, дурсамжуудаа, ангийн хүүхдүүдээ санаж эхэлцгээсэн юм шиг гэж бодогдов. Тэгээд энэ завшааныг ашиглааад хаха нэг * Горимийн санал* байнаа. Блогоо дахин сэргээвэл ямар вэ л гэдэг санааг хэлэх гээд байнаадааа хэхэ.. Зураг хөрөг, бичлэг нтртэй нь блогтоо хийгээд блогоо ашиглаад явцгааяа... Бүх админууд болон ангийн нөхдүүд дэмжээд явчуул тэгээд бүтэхгүй юм байхгүй байхааа... За анхаарал тавьсанд баярлалаа.. Асар товч нийтлэл хийлэээ..

Monday, July 30, 2012


Сайн байцгаана уу,

Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна. Буяннэмэх миний бие хэн хаагуур ямар юмаа хийгээд явна гэсэн гарчгийн доор өөрөөсөө эхэлж бичихээр шийдлээ.

Би энэ оны 5 сарын сүүлээр амралтаараа гэртээ ирлээ. Урьднаас төлөвлөж байсан ажлын дагуу хийх ажлуудаа хийсэн билээ.

За тэгээд эхлээд Америкаас Монголруу ирэхдээ Бээжингээр ирсэн бөгөөд Бээжин хэмээх хоттой хоёр өдөр танилцсан. Зуны амралтын хугацаанд өдийг хүртэл байсан өдрүүдээс хамгийн халуун цаг агаартай байсан өдрүүд тэнд өнгөржээ. Бээжинд тэгж их зугаалж, аялаж явах төлөвлөгөөгүй байсан хэдий ч Тяньминий талбай, Хориотой хотоор зорчсон билээ.

Улаанбаатарт үүрээр буулаа, зун зохион байгуулах ажил маань нэлээн дөхсөн байсан учраас тэр өдрийнхөө өдөр нь л Бест сургалтын төв буюу миний хамаг зунаа өнгөрөөх газраа шууд очиж ажил үйлсээ эхлүүлэв.

Чухам ямар ажил вэ гэхэд:

АМОХ нь Best сургалтын төвтэй хамтран хоёр дахь удаагаа 2012 оны 6-р сарын туршид сарын хугацаат сургалт хөтөлбөрөө зохион байгуулах гэж байна.
Хөтөлбөрийг одоо MIT, Harvard, Wesleyan, Columbia болон Америкийн бусад шилдэг сургуулиудад суралцаж буй Монгол оюутнууд өөрсдийн дадлага туршлага дээрээ тулгуурлан зохион байгуулах юм.
Хөтөлбөрт хамрагдах сурагчдаас өрсөлдөөнт шалгаруултын үндсэн дээр 4 сурагчийг сонгон авч сургалтын төлбөрөөс чөлөөлж тэтгэлэг олгоно.
Хөтөлбөрт урьдчилсан байдлаар дараах хичээлүүдийг заахаар төлөвлөөд байна.
  • Pre-TOEFL буюу TOEFL-ын өмнөх шатны сургалт
  • TOEFL-ын шатны сургалт
  • SAT I-ийн Шүүмжлэн Унших (Critical Reading) хэсгийн бэлтгэл
  • SAT I-ийн Бичих ур чадварын (Writing) хэсгийн бэлтгэл
  • SAT I-ийн Математикийн(Math) хэсгийн бэлтгэл
  • SAT II-ын Гүнзгийрүүлсэн шатны математикийн шалгалтын бэлтгэл
  • SAT II-ын Физикийн шалгалтын бэлтгэл
  • SAT II-ын Химийн шалгалтын бэлтгэл
  • Course for Application process - Хэрхэн Америкийн сургуульд элсэх өргөдөл гаргах, тэтгэлэг хүсэх талаар 
  • Course for 8,9th grades - Хүүхдийг багаас нь Америкийн их сургуульд өргөдөл гаргах, шалгалтандаа бэлтгэхэд нь туслах
“BUOP” өдөрлөг
Мөн бид 6 сарын 16 ны өдөр МУИС ийн хичээлийн 2р байрны А зааланд оюутан, сурагчиддаа зориулж АНУ-д хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах  талаар илтгэл болон, АМОХ-ны гишүүд өөрсдийн суралцдаг сургуулиа танилцуулах өдөрлөгийг зохион байгуулсан юм. 

Үүнд 5 долоо хоногийн туршид Course for Application process, Course for 8,9th grades хоёр хичээлийг заахын хажуугаар тус хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллав.