Monday, July 30, 2012


Сайн байцгаана уу,

Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна. Буяннэмэх миний бие хэн хаагуур ямар юмаа хийгээд явна гэсэн гарчгийн доор өөрөөсөө эхэлж бичихээр шийдлээ.

Би энэ оны 5 сарын сүүлээр амралтаараа гэртээ ирлээ. Урьднаас төлөвлөж байсан ажлын дагуу хийх ажлуудаа хийсэн билээ.

За тэгээд эхлээд Америкаас Монголруу ирэхдээ Бээжингээр ирсэн бөгөөд Бээжин хэмээх хоттой хоёр өдөр танилцсан. Зуны амралтын хугацаанд өдийг хүртэл байсан өдрүүдээс хамгийн халуун цаг агаартай байсан өдрүүд тэнд өнгөржээ. Бээжинд тэгж их зугаалж, аялаж явах төлөвлөгөөгүй байсан хэдий ч Тяньминий талбай, Хориотой хотоор зорчсон билээ.

Улаанбаатарт үүрээр буулаа, зун зохион байгуулах ажил маань нэлээн дөхсөн байсан учраас тэр өдрийнхөө өдөр нь л Бест сургалтын төв буюу миний хамаг зунаа өнгөрөөх газраа шууд очиж ажил үйлсээ эхлүүлэв.

Чухам ямар ажил вэ гэхэд:

АМОХ нь Best сургалтын төвтэй хамтран хоёр дахь удаагаа 2012 оны 6-р сарын туршид сарын хугацаат сургалт хөтөлбөрөө зохион байгуулах гэж байна.
Хөтөлбөрийг одоо MIT, Harvard, Wesleyan, Columbia болон Америкийн бусад шилдэг сургуулиудад суралцаж буй Монгол оюутнууд өөрсдийн дадлага туршлага дээрээ тулгуурлан зохион байгуулах юм.
Хөтөлбөрт хамрагдах сурагчдаас өрсөлдөөнт шалгаруултын үндсэн дээр 4 сурагчийг сонгон авч сургалтын төлбөрөөс чөлөөлж тэтгэлэг олгоно.
Хөтөлбөрт урьдчилсан байдлаар дараах хичээлүүдийг заахаар төлөвлөөд байна.
  • Pre-TOEFL буюу TOEFL-ын өмнөх шатны сургалт
  • TOEFL-ын шатны сургалт
  • SAT I-ийн Шүүмжлэн Унших (Critical Reading) хэсгийн бэлтгэл
  • SAT I-ийн Бичих ур чадварын (Writing) хэсгийн бэлтгэл
  • SAT I-ийн Математикийн(Math) хэсгийн бэлтгэл
  • SAT II-ын Гүнзгийрүүлсэн шатны математикийн шалгалтын бэлтгэл
  • SAT II-ын Физикийн шалгалтын бэлтгэл
  • SAT II-ын Химийн шалгалтын бэлтгэл
  • Course for Application process - Хэрхэн Америкийн сургуульд элсэх өргөдөл гаргах, тэтгэлэг хүсэх талаар 
  • Course for 8,9th grades - Хүүхдийг багаас нь Америкийн их сургуульд өргөдөл гаргах, шалгалтандаа бэлтгэхэд нь туслах
“BUOP” өдөрлөг
Мөн бид 6 сарын 16 ны өдөр МУИС ийн хичээлийн 2р байрны А зааланд оюутан, сурагчиддаа зориулж АНУ-д хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах  талаар илтгэл болон, АМОХ-ны гишүүд өөрсдийн суралцдаг сургуулиа танилцуулах өдөрлөгийг зохион байгуулсан юм. 

Үүнд 5 долоо хоногийн туршид Course for Application process, Course for 8,9th grades хоёр хичээлийг заахын хажуугаар тус хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллав. 


No comments: