Thursday, December 31, 2009

Шинэ жилийн мэнд!!!


Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо

Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж

Он цагийн тооллоор учиран золгож байгаа шинэ жилээ

Од хийморьтой угтаарай

Орчлонд аз жаргал гэж байдаг бол

Оргилд нь хүрээрэй

Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн

Шинэ оноо угтаарай


Sunday, December 20, 2009

Ангийнхандаа хайртай шүү.

Сайн байцгаана уу ангийн анд нөхдөө ? Яагаад ойрд блогоороо орж ирэхгүй, сэтгэгдэл нтр үлдээхгүй л байна даа??????????
Гэхдээ бас уржигдарын уудзалт элгийг минь дэвтээж өгсөн л дөө нтр гээд хэхэххэ
АНДУУДТАЙ УУЛЗАЛДАХАД ГОЁ БАЙСААН . УДААН ХАРААГҮЙ ЦАРАЙНУУДЫГ ХАРАХАД ГОЁ БАЙНА ЛЭЭ ХЭХЭ. НИЙТ 2-3 ИЙН 34 ХҮҮХДЭЭС УРЖИГДАР БУЮУ 12Р САРЫН 18 НЫ БААСАН ГАРАГТ EXTRA Д 25, 26 УУЛАА ЦУГЛАРЦГААСАН. ИРЦ ЕРӨНХИЙДӨӨ САЙН БАЙСАН БАЙХАА. ДАААНЧ БАГА ХУГАЦААНД Л ХАМТ БАЙСАН ДАА.




УЯНГАА МААНЬ ХҮНДЭТГЭХ ШАЛТГААНТАЙ
ХАЛИУНАА МААНЬ ЗАВ НЬ БОЛОХГҮЙ Л ГЭСЭН
ТЭМКА, МӨӨНӨӨ 2 МААНЬ АМЕРИКААС ИРЖ АРАЙ Л АМЖИХГҮЙ ГЭЭД
ДАРИА , СОСО 2 ЗАВГҮЙ
БЯМБАА ???
ЧИМКА ӨВЧТЭЙ БАЙСАН БАЙНАА.
МИНИЙ ХУВЬД БИ АППАРАТГҮЙ ЯВСАН БОЛОХООР НАДАД ГАНЦ Ч ЗУРАГ АЛГА ДАА ЁСТОЙ.

ЗИАК ТЭГЭЭД ОЮУТАН БОЛСОН АХ ЭГЧ НАР ӨӨР БОЛСОН БАЙНА ЛЭЭ.
ТҮМЭЭ МААНЬ ОН ГАРГААД ОХУ-ЫН САНКТ ПЕТЕРБУРГ ХОТЫН ЦЭРГИЙН АКАДЕМИД АНАГААХААР СУРАХ ГЭЖ БАЙГАА ГЭСЭН. САЙН СУРГУУЛЬ ГЭСЭН.
ТЭГЭЭД БУСАД АХ ЭГЧ НАР ИХЭНХ НЬ ХИЧЭЭЛ НЬ ХААГДЧААД ШАЛГАЛТАНДАА ОРСОН БАЙГАА БОЛОЛТОЙ БАЙНА ЛЭЭ.
Солонго маань ШУТИС-ийн хувцас үйлдвэрлэл дизайн гэдэг анги юм байна лээ шт. Мэдээгүй байж байгаад мэдсэн шт. дандаа л зураг зураад байдаг гэсэн . Гоё санагдсаан .

Аан харин манай БИЧИЛ маань ИХ Засаг ИС д сурж байгаад одоогийн байдлаар чөлөө авчаад байж байгаа гэсэн. Уг нь Эрх Зүйн ангид сурж байсан гэсэн. Их Засаг хөгийн юм шиг байгаан.... заза мэдэхгүй ... хэхэ.
Ммм бас нэгэн хүн бол Санаа гэж хүүхэд байнаа. Тэрээр одоо ЭМШИУС-ийн эмчилгээний ангид сурадцдаг бөгөөл толгой өндийх завгүй хичээл хийж, ном шагайж, шалгалтаар булуулаад, өчнөөн олон моргуудтай ажиллаж байгаа юм шиг байгаан. Заа тэгээд сайн эмч болоооод сайхан эмнэлэг байгуулаад явжийх байхаа гэж найдаж байнааа гжжжжжжжжж.
За дараагийн хүүхэд бол МАндуу . ШУТИС - МИС - Онгоцны инженер ( мөн биз дээ ) хэхэ. одоогийн байдлаар хичээлээ хийгээд тоглоод л амьдран сууж байгаа бөлгөө.
Биднийг extra гаас яааг гарах гэж байхад Мөнхсаруул , Сайхнаа 2 маань ирлээ. Хэдий хичээлтэй байсан ч гэсэн биднийгэээ ингээд хичээдээ пялаад хүрээд ирсэн хэхэ.
МС маань СЭЗДС-ийн ....... -ы анги. хэх.
Сайхнаа маань Хүмүүнлэгийн ИС-ийн ...... анги юм аа . хэхэ:.
Тэгээд дараагийн үе шат буюу караоке явсан хүмүүүсийн тоонд орж байгаан. Манайхан чин их завгүй болцон шиг байгаан 3-2 ийнхан нь яахав ангий чимнэ нтр гж яваад, зарим нэг хүмүүс нь маргааш шадгалттай зэрэг олон шалтгаанаар л явж чадалгүй 2р үе шатруу 8 хүн явж дээр нь ЦЭНГЭЭ, ТҮМЭЭ 2 нэмэгдэцгээж АРИУКАгийн тайлан тоглолтын үзэцгээсэн л дээ. Зарим нь бас оролцон тоглосон л доо хэхэ.

БҮГДЭЭРЭЭ ЦУГЛАРААД Л ХУУЧНИЙ ДУРСАМЖАА ЯРИН ИНЭЭЛДЭН ХӨГЖИЛДӨХ, ОДОО НЭЭХ ТОМ БОЛЦОН Ч ЮМ ШИГ ЯРИАД Л ХЭХЭ.

Заа тэгээд өөр чинь яаалааа.... сэтгэгдэлэээр үлдээгээрэй хэхэ.
Би зарим нэг хүмүүстэй сайхан яримаар байсан ч яагаад ч эн нэг л болохгүй байж байгаад чадаагүй...

За тэгээд удахгүй дахиад дараа уулзана гэдэгт итгэлтэй байна. Бүгд хичээл номоо сайн хийгээд, онц сураад, эрч хүчтэй цоглог байгаарай . Та нартаа хайртай шүү.2-3 анги маань хамгийн гоё, хамгийн ойр дотно анги маань байсан шүү. Зөндөө санадаг өөө... ^___^

Жаахан яаруу утга төгс юм бичиж чадсангүй ойлгоно биз дээ хэхэ.


Monday, November 30, 2009

VIRUS нуудыг Алах хэрэгтэй kkkk


Энэ Вируснууд таны/чиний pc нд үүрлээд, гацаагаад дураараа авирлаж байна уу??? Ер нь өндөр үзүүлэлттэй pc нд Virus орвол бараг мэдэгддэгүй бөгөөд antivirus гүй бол Hacker ууд чөлөөтэй нэвтрэнэ. Энэ ний эсрэг ганц FIREWALL, NET SELF DEFENCE, нтр хамгаалалтууд хүч нь хүрэхгүй. Тийм болохоор pc чинь online үед заавал antivirus хэрэгтэй. Гэтэл та/чи antiviruss тай байтал pc аймар гацаж, зарам программ чинь дандаа ачааллаад байвал одоо яаанаа???

Олон жилийн миний туршлагаас үзэхэд ерөөсөө сайн 3 хан антивирус байна (Үнэгүй ккк).

1. Kasparsky Antivirus and Kasparsky Internet Security (2010 хувилбар нь 30 хоногийн Trail тай, нэтээс key хайж болно. Гэхдээ ихэнх нь дорхноо blacklist эд орчдымоо) (Татах хаягыг оруулсангүй кк. www.kasparsky.com д байгаа)

2. Norton Internet Security (яагаад энэ гэвэл хэдэн сарын өмнө би 1 аймшигтай virus тай тааралдсан юм. Эхлээд PC ны бүх дууг хаана, дараа нь юу ч дараагүй байхад миний бүх програмийг ажиллуулна [MediaPlayer, Adobe Reader, Microsoft Word нтр], Тэгээд PC шууд л зүгээр ЗУРАГ болно.. Энэ дэлхийг байдаг бүх Antivirus ийг суулгаж Update хийгээд Scan хийсэн ч олоогүй. Гэтэл энийг суулгатал ШУУД л устгаж эхэлсэн :D Бас Update ыг бараг 30 минут болгон хийдэг. PC г чинь 99% хамгаална) [Энд тарж ТАТ] (Мэдээж энэ antivirus бол маш үнэтэй про, Тийм болохоор Trail Reset тэй нь оруулсан [Trail Reset гэдэг нь Танд прог турших 30 хоног үнэгүй өгдөг бөгөөд хугацаа нь дуусвал antivirus ажиллахгүй бөгөөд худалдаж авнуу гээд мөнгөө нэхдэг Тул тэр турших хугацааг дахин эхлүүлдэг программ юм) Trail Reset ийг NORTON antivirus aa EXIT хийж гаргаж байгаад ажиллуулна (30 хоног нь дуусах гээд ирэхээр)

3. AVIRA Personal Antivirus Таны/Чиний PC нээс хүчин чадал шаардахгүй бөгөөд Virus, Trojan гэсэн тодотголтой зүйлүүдийг устгаж өгнөдөө LOL (Дээр бичсэн аймар вирусыг энэ илрүүлсэн боловч Quarentine лчаад устгахгүй байсымаа. Учир нь тэр Virus SVCHOST гэдэг систэмийн программд наалдцан байсын kk) Дээрх шиг Trail Reset нтр гэсэн юм байхгүй амар л даа [Энд Дарж ТаТ]

Нэмж хэлэхэд хэлэхэд хэрэв эдгээрээс өөр antivirus тай бол дээрхийг суулгахаасаа өмнө өөрийнхөөгөө заавал устгах хэрэгтэй. Давхарлаад суулгачихвал PC чинь жинхэнэ Майлна Шүү!!!
За тэгээд МУУ ВИРУСНУУДЫН амийг таслацгаая LOL ;))


Thursday, November 26, 2009

Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Д.Пүрэвдорж

Tuesday, November 24, 2009

Шалгалтын өмнө

нтр аль дээр үед л олоод хадгалчихсан байсан юм. Гэхдээ энэ нээх одоо ч хэрэгтэй ч юмуу гүү ч юмуу. Ямар ч байсан маш чухал шалгалт нтрт бол хэрэгтэй эд гэж бодож байна Тэгээд шалгалт шүүлэг нь болох гэж байгаа болохоор уншвал уншина биз. Тэгээд хэрэгтэй юм байвал аваад хэрэггүй байвал хаяна л биз. ёоо хараал идсэн шалгалт нтр бодох ч хүсэл алгаа. Ямар муухай өдөр вэ гэж....


Хүн төрөлхтөн доорх гурван зүйлийн ач тусыг алдсаныхаа дараа л ойлгодог. Тэгвэл эдгээрийн хэр чухал зүйлс болохыг хугацаанд нь ойлгож, зөв ашигласанаар хүн амжилтанд хүрэх бүрэн бололцоотой болох юм. Эрүүл мэнд, цаг хугацаа, залуу нас. Цаг хугацаагаа хэрхэн зөв ашиглах, шалгалт шүүлгэнд бэлдэхдээ юуг голлон анхаарахыг дараах сэдэвт өгүүлнэ.

ШАЛГАЛТ ХҮРТЭЛ ХИЙХ ЗҮЙЛ

* Шалгалтын өмнөх нэг сардаа хичээлээ давтахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Огт ойлгоогүйгээ оролдсоноос дутуу ойлгосоноо гүйцэд мэдэх гэж оролд. Эхлээд нэг уншаад ойлгоогүй хэсгүүдээ анхаарапдаа авч жишээ болон тодорхойлолт зэрэг чухал хэсгүүдийг сайн анхаарч унших хэрэгтэй.
* Унтахаасаа өмнө уншсанаа өглөө давтаж харвал ойлголт тань бэхжих ба ойнд тань тогтож сурах үйл явц идэвхтэй болно.
* Ийнхүү дахин давтахдаа сайн мэддэг зүйл дээрээ эргэлдэж цагаа бүү бар. Эхнээс нь дуустал гүйлгэж ойлгоогүй хэсгүүддээ тэмдэг тавьж, тэднийгээ нэг нэгээр нь давт.
* Шалгалтын урьд өдөр хичээл давтахгүй байхыг анхааруулсан байдаг. Унтах цагтаа унтаж, иддэг цагтаа идэх нь зүйтэй. Ялангуяа огт мэдэхгүй зүйлээ шалгалтын урьд орой эсвэл ганц хоёр өдрийн өмнөөс ойлгох гэж огт оролдохгүй байх нь дээр. "Яасан ч ойлгохгүй нь дээ" гэсэн бодол төрж магад. Өөрөөр хэлбэл, хамгийн гол нь мэддэг зүйлсээ дахин давтах явдал юм.
* Шалгалтаас өмнө гэмтэх, бэртэх, өвдөж болохуйц зүйлээс холхон байх шаардлагатай. Нэн ялангуяа хөлбөмбөг, сагс болон бөх зэргээс холхон бай.
* Шалгалт дөхсөн үед "хоолны дэглэм" сахисаны хэрэггүй.
* Таны дургүйцлийг төрүүлдэг зүйлс эсвэл хүмүүстэй харьцсаны ч хэрэггүй.
* Идэвхийг тань бууруулж, цаг завыг тань бардаг найзуудтайгаа бүү уулз.
* Аймшгийн болон адал явдалт кино үзэхгүй байх хэрэгтэй. Хэрэв кино үзмээр бол инээдмийн кино үзээрэй.
* Жилийн турш хийж чадаагүй ажлаа, тэр тусмаа хичээлээ сүүлийн долоо хоногт хийх гэсний хэрэггүй. Учир нь сурах гэдэг нь урт хугацаа шаардах зүйл. Жилийн турш сураагүй зүйл долоохон хоногт яаж багтах вэ?
* Хүн бүртэй эв найртай, найрсаг харьцахыг мартуузай.
* Сүүлийн долоо хоногийг болж өгвөл хамт байхыг хүсдэг, таныг аз жаргалтай, баяр хөөртэй болгодог хүмүүстэй өнгөрөөхийг бодоорой. Гэхдээ хязгааргүй баяр цэнгэлд умба гэсэн үг биш шүү. Учир нь хэт баяр хөөр хүний идэвх, анхаарал, төвлөрөлтийг алдагдуулдаг юм.
* Шалгалтанд гэх хандлагаа өөрөө нэг хянаарай. Хэн юу ч гэж хэлсэн үхэл тэмцлийн дайн биш болохоор огт айсны хэрэггүй.
* Шалгалтын түгшүүр төрүүлэхүйц ярианаас зайгаа бариарай.
* Шалгалт өгөх газар, сургууль, анги танхим, тэр ч бүү хэл суух суудлаа хүртэл заавал урьдчилан хараарай.
* Шалгалтын өдөр сургуульдаа очих замаа хэдэн янзаар нь бодож үзээрэй. Ингэхээрээ хамгийн болж бүтэхгүй, аюултай байдлыг ч гэсэн бодоорой. Тухайлбал, бороо орох, автобус унаанаасаа хоцрох зэрэг зүйл тохиолдвол яах вэ гэх мэтийг бодож төлөвлөгөө гаргаарай.

ШАЛГАЛТЫН УРЬД ӨДӨР БОЛОН ШАЛГАЛТ ӨГӨХ ӨГЛӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?

* Ямар ч шалгалт өгөхийнхөө урьд орой сайн унтаж амрах хэрэгтэй. Профессор Хасан Тан "шалгаптанд бэлдэх гэж урьд орой нь унталгүйгээр хичээлээ давтах нь ямар ч үр дүнгүйгээр үл барам ядрааж, туйлдуулж тархины үйл ажиллагааг хямруулдаг" гэсэн байна. Сурагч унтаж амарсан, сайн хооллосон эрүүл мэндийн хувьд ч бэлтгэлтэй байж л сая сайн шалгалт өгнө үү гэхээс шалгалтанд бэлдээд нойргүй хоносон, яарч сандарсан, өглөөний хоол ундаа ч уугаагүй байж амжилт үзүүлэх нь эргэлзээтэй.
* Шалгалтанд орохдоо хувийн бэлтгэлээ сайн хангасан байх шаардпагатай. Тухайлбал үзэг, бал, баллуур, бүр мөнгө хүртэл бэлэн байлгах хэрэгтэй бөгөөд өглөө явахдаа эрж хайхааргүй газар тавиарай.
* Сэтгэл санааг тань үймүүлэхээр кино, уулзалт, яриа зэргээс хөндий байгаарай. Инээдмийн кино үзэж болох юм.
* Эмчийн хэрэглэхийг зөвшөөрсөн, эсвэл зайлшгүй уух шаардлагатай эмнүүдээс өөр бусад тайвшруулагч, өвчин намдаагч зэргээс татгалз.
* Дотор эрхтний тань үйл ажиллагааг эвдэх, эсвэл хүнд хоол унднаас зайлсхий. Хөнгөн төрлийн хүнс хэрэглээрэй.
* Бүх цагаа өглөө дуугарахаар тааруулж, гэрийнхэндээ ч захиарай.
* Унтдаг цагтаа л унтах хэрэгтэй. Шөнө нойргүй хонож болохгүй.
* Шалгалтын өглөө төлөвлөсөн цагтаа сэрээд өглөөний цайгаа яасан ч мартаж болохгүй. Хөнгөн төрлийн зүйлс идэхээ мартуузай. Шарсан барьсан зүйл эсвэл бусдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд саримас зэрэг зүйлсээс зайлсхий.
* Ус, чихэр, шоколад, жүүс, жигнэмэг зэргийг авч болно.
* Шалгалтанд орох хуудас зэрэг бичгүүдээ дахин нэг хяна.
* Шалгалтанд чөлөөтэй байх хувцас сонго.
* Шалгалт эхлэхээс ядаж хагас цагийн өмнө сургууль дээрээ оччихсон байхаар гэрээсээ гараарай.
* Гэрээсээ гарахдаа өөдрөг сэтгэлтэй гараарай.
* Шалгалтын үр дүнгийн талаар бодолгүйгээр шалгалтандаа ороорой.

Friday, November 20, 2009

Шинийг дуулгахад... "Скай Резорт”



ЗА манай баатрууд энэ тэнд бужигнуулаад л явна уу ? Манай 3ийнхан одоо 1дэхд орлоо юу бодогдож байхын??? Нэгэнт л орохоос хойш урт удаан амраад сунжраад байлгүй эртхэн ороод нормондоо ороод явж байсан нь дээр байлгүй дээ тэ. Амрах ч сайхан л байсан л даа. Гэхдээ бас юм болгонд давуу тал, сул тал гэж байхын...
За энэ нэг иймэрхүү. Би энд сайхан мэдээ дуулгах гээд л суужийна. Улаанбаатар хотод маань нэгэн нүд баясгаж , сэтгэл сэргээсэн шинэхэн газар бий болжээ. "Скай Резорт” хэмээх цанын бааз бэлэн болоод 11 сарын 25 нд нээлтээ хийх гэж байгаа юм байна.
Энд цана, чарга, боардаар гулгадаг мөн дээш нь хүргэж өгдөг лифттэйгээрээ давуу талтай юм байна. Сайхан гулгана гэж очоод л чаргаа чирээд дээшээ мацсаар байтал хамаг цаг өнгөрч бас ядарчдын...


Тэгээд юу гэх гээд байна вэ гэвэл энэ гайтай ГАхайн томуу гээч нь хурдан дуусаад олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг газар байгууллагууд нь ажиллаад ирэхээр өмнө нь яриад байгаагаараа ангиараа уулзаж ийшэээ явж бас болох юм байна дажгүй юм байна шүү гэх гээд . Жаахан үнэтэй байж магадгүй л эн... БАс нээрээ өдөр бүр Сүхбаатарын талбайгаас цагийн хувиараар автобус явж, бас тэндээс ирэх юм байна лээ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.






Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Таныг манай сэтгэгдэлийг тооог нэмнэ гэж найдаж байна. Удахгүй 1000 сэтгэгдэл боллоо доо. 1000 дах сэтгэгдэлийг хэн бичих бол доо. хэхэ.



Wednesday, November 18, 2009

Математикийн даалгаварын бодлогуудыг бодох товч заавар

За эндээс та бүхэн сургуулийн site дээрх математикийн хичээлийн даалгавар дээрх ЦЭГ БА ШУЛУУН, ТОЙРОГ сэдвийн бодлого бодох зааварыг аваарай. Багш маань биднийг хичээлээ сайн хийгээсэй, битгий хоцрогдоосой гээд бодлого бүрийн товч зааварыг бичсэн байгаа . Бодлогоо бодоход чинь маш их тус дөхөм болж илүү хялбархан болж байгаа тул 1 дэх өдөр ( 11 сарын 23 )хичээлдээ ирэхдээ бүгд бодсон байгаарай гэсэн.

Хичээл ороод шинэ хичээл орох болохоор энэ сэдвийг өөрсдөө сайн ойлгож авах хэрэгтэй шүү.

За тэгээд санал хүсэл байвал сэтгэгдэл бичиж үлдээгээрэй.


taalagdsan bol end neg darchaarai