За сайхан амарцгааж байна уу? Ангийнхаан. Тэгээд одоо 8 сар нь дуусаад хичээл ороход хэдхэн хоног үлдээд байгаа билээ. Мань мэт шиг 3-р ангидаа сууж, дахин 1 жил дунд сургуулийнхаа амьдралаар явах гэж байгаа хүмүүс ч яахав нэг их догдолж бариад байх ч юу байхав байдгаараа л байна. Харин зарим нэг нь Их сургууль гэдэг юмны босгыг давж, Оюутан гэдэг нэр зүүх гэж байгаа болохоор, амьдралд нь нэгээхэн ч гэсэн өөрчлөлт орж байгаа болохоор их догдолж байгаа байхаа гэж бодлоо. Тэгээд хэн хэн аль сургуульд орсон нтрийг ч бас бүгдээрээ сайн мэдээгүй байгаа байхаа гэсэн хэхэ. Би ч өөрөө сайн мэдэхгүй байна.
Ямартаа ч өнөөдөр Мөнхсаруултай таарсан. Санхүү эдийн засгийн дээд сургуульд орж байгаа юм байна лээ. За тэгээд өөр хэн хэн хаана хаана орсон эсэх талаар мэдэж байгаа юм байвал бичээд байгаарай манайхаан.
Тэгээд ингэсхийж байгаад ангиараа нэг уулзалдвал ямар вэ? Дэмжиж байгаа хүн байвал сэтгэгдэл дээр биччихнэ биз. Тэгээд ч уулзалдвал гол нь цөөхүүлээ биш яг ангиараа, дахиж хэзээ ч тэгж ангиараа байгаа билээ, олуулаа сайхан ярьж хөөрж, ангидаа байдаг шигээ маазарч, тоглож за болъёо гэхэд хэрэлдсэн ч яахав. Бүгдээрээ дэмжвэл зугаалгаар явчихсан ч яадаг юм нтр л гэж бодож байна шд.
Заза тэгээд дэмжих нь дэмжээд, дамжуулаад явчаарай!!
Monday, August 24, 2009
Saturday, August 22, 2009
Хөөрхөн СОКОдоо HAPPY BIRTHDAY !!!
Happy Birthday Comments | Sunglasses Sale
Amidald chin nas nemsen ene udur
Altan delhiig tsochoon sereej baisan
aav eejiin byatshan ohin
amidrald nas nemeg usuj bna
yhaalag harts chamaig chimej
yyjam setgel chamaig goe dog
orchilongiin naran chamad ataarhaj
oryun uhaand chin buhel de suhurdug
ineej yilsan onjiluud
itgel seteleer duuren baidag
Hairand chi ulguuduulsen bolhoor
Hamgaas chi jargaltai bh bolno
hairtai shuu niit angi nzuudaas chini luvluv HAVE A GREAT BIRTHDAY SOKO <3
Friday, August 21, 2009
Цэнгээдээ зориулав ... ^^
Happy birthday Kibum ...

Kibum (기범/基 范)
Real Name: Kim Kibum (김기범/金 基 范)
Nickname(s): Snow White (named by Heechul), Yangban Kim (named by Heechul)
Date of Birth: August 21, 1987
Place of Birth: Seoul (서울)
Height: 179 cm/5' 10.5" (stated on Yashimmanman that his real height was 177 cm/5' 9.7")
Weight: 58 kg/127.6 lb
Blood Type: A
Siblings: younger sister Kim Saehee
Official Website: http://www.actorkibum.smtown.com
Soompi Thread: http://www.soompi.com/forums/index.php?showtopic=24763
Education: Unknown
Misc. Info.: Kibum was spotted walking around during a Korean Festival in LA by a SM scout and joined SM in 2002. He made his first appearance in the KBS2 drama "April Kiss" in 2004 as the younger version of the main character.

Thursday, August 20, 2009
Зуны сургалт маргааш дуусна
За мэдээлэлж байснаар 8-р сарын 21н буюун маргааш зуны сургалт хаалтаа хийгээд дуусах юм байна. Ингээд 4н долоо хоног хар халуунд таслахдаа тасалж, анхаарахдаа анхаарч, унтахдаа ч унтсаар ямар ч байсан сурсан юмтай, үр ашигтай 1 сарын хугацааг өнгөрөөсөндөө баяртай байна. Та нар ч гэсэн тэгсэн байхаа нтр гэж. Тэгээд маргааш л сурсан юмаа шалгалтан дээрээ гаргаарай!! Амжилт шүү 2-3ийнхаан. Ganbare!!!
Tuesday, August 18, 2009
Утсан дээгүүр явагч ( өгүүллэг )

Хоёр модон шонг холбосон нарийхан олс... түүн дээгүүр гараа алдлан тэнцвэрээ олж анхааралтай, болгоомжтой алхах нэгэн эр... энэ бүхнийг харахаар цугласан цөөхөн хэдэн хүмүүс...
...бас нэг даавуун уут барьж цугласан олныг тойрон мөнгө цуглуулах бяцхан охин... мөнгө авахаар охин ойртож ирэх үед холдон алга болох, байнга болж байдаг энгийн зүйл харж байгаа юм шиг тоомжиргүй харцтай ихэмсэг хүмүүс ...
Нөгөө эр олсон дээгүүр алхсаар захад нь хүрнэ... Хэдхэн хүний алга ташилт ...
Энэ бол аав охин хоёрын өдөр тутмын амьдралын дүр зураг...
Энэ сэрүүхэн бүүдгэр өглөө дээрх дүр зураг бас л давтагдана. Аавыгаа бууж ирэхэд охин тосож очоод ууттай мөнгөө өгсөнд аав нь амсрыг нээн харснаа санаа алдаж "Охин миний хоёулаа жоохон юм олж идье" гээд охиноо аваад явлаа.
Охин аавыгаа ажигласаар... аавынх нь сэтгэл санаа таагүй байгааг тэр анзаарчээ. Тэгээд ааваасаа "Ааваа та яав аа... ямар нэгэн юм болоо юу?" гэж асуухад аав нь охиноо өхөөрдөн толгойг нь илээд "үгүй дээ охин минь. Миний охин санаа бүү зов" гэж хэлээд тэд гэр лүүгээ явцгаав.
* * *
Маргааш өглөөний мандах нартай зэрэгцэн бяцхан охин "...хүмүүсээ ...анхаарлаа хандуулаарай... өнөөдөр утсан дээгүүр явагч маань өөрийнхөө явдаг олсыг 3 алдаар өндөрсгөлөө... энэ бол газраас 13 алд өндөр гэсэн үг... та бүхэн ийм зүйл харах анхных нь хүмүүс байх болно..."гэж сэргэлэн цовоо хоолойгоор хашхирна...
Хүмүүс урьдынхаасаа хамаагүй их цуглалаа. Харин охин огт баярлахгүй байлаа. Охин хувьд аав нь тэр дээрээс амьд бууж ирэх тэр мөч бүхэн хамгийн аз жаргалтай... тэр болтол хязгааргүй айдас бүхий хүлээлт... энэ хүлээлтийг тэр бараг ухаан орсон үеэсээ мэдэрсэн боловч хэзээ дасаж чадаагүй.
Аав нь аймшигтай үзүүлбэр хийх бүрд хүмүүс улам ихээр цуглаж, сонирхох бөгөөд харин охины хувьд улам ихээр айдаст автдаг байлаа... охины айдсыг хүмүүс худалдаж авдаг юм шиг... эсхүл аавынх нь үхэлтэй ойрхон болох тэр аймшигт мөч бүхнийг ч юм уу...
Аав нь алгуурхан явж эхэллээ... хүмүүс ямар ч шуугиангүй чив чимээгүй... аав нь алхсаар...охины хувьд маш удаан айдаст хормууд... анхааралтай харах хүмүүс юу хүлээдэг бол...тэд өөрсдөдөө ямар мэдрэмжийг худалдаж авч байгаа бол... энэ бол охины хувьд одоог хүртэл асуулт хэвээрээ... магадгүй тэр хариултыг нь олохгүй биз...
Эцэст нь баярт мөч... аав нь бууж ирэв... алга ташилт...
Аав нь охиныхоо авчирсан даавуун уутны амсрыг нээн харснаа баярлан "бид хоёр 7 хоног идэх юмтай боллоо шүү дээ охин минь" гэж хэлээд охиноо тэврэн үнслээ.
* * *
Удалгүй хүмүүсийн хувьд тэр өндөр дээр уясан утсан дээр явах тийм сонин асуудал биш болов... бас л хагас хоолтой өдөр хоногууд...
Охины аав нэгэн шөнө унтсангүй нэг зүйл бодсоор үүр цайлгалаа. Охин өглөө ааваасаа "Ааваа та юу бодоо вэ? бас олсоо өндөрсгөх гээд байна уу? одоо тэгвэл аюултай шүү дээ. ааваа ...би айгаад байна та надад юу сэдээд байгаагаа хэлчих л дээ." гэж асуухад нь аав нь хажуудаа овоолсон цааснуудаа охиндоо өгөөд миний охин энэ цааснуудыг хүн их цугладаг газруудаар наагаад ир гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Охин уншиж чадахгүй учир түүн дээр юу бичсэнийг мэдэж чадсангүй. Тэгээд үргэлж л аавынхаа хэлсэн бүхнийг хийдэг зангаараа дурамжхан босоод цааснуудыг аваад явлаа. Охин аавынхаа хэлснээр аль болох хүн их цугладаг газруудаар цааснуудаа нааж дуусаад буцаж ирэхэд аав нь өглөө явахад нь сууж байсан яг тэр газраа огтхон ч хөдлөөгүй сууж байв.
Охиныхоо ирэхийг харсан эр "Миний охин одоо унтаж амар. Маргааш өглөө эрт босно." гэж хэлэхэд охин толгой дохин жижиг модон байшиндаа орж хэвтлээ. Охинд яагаад ч юм нэг л аймшигтай санагдаад байв. Тэр аавынхаа ийм байхыг хэзээ ч хараагүй. Аав нь өдөр болгон утсан дээгүүр явдаг ч хэзээ ч ингэж сандарч байгаагүй ажээ.
* * *
Өглөө боллоо. Аав нь охиноо дагуулан нөгөө л талбай дээрээ ирэхэд хэзээ ч цуглаж байгаагүй маш их хүн цуглажээ. Охин уулга алдаж... ямар их хүн цуглаа вэ? хоёулаа ч ямар ч байсан бүтэн жил идэх хоолтой болсон байхаа гэж хэлэхэд аав нь "Миний охин одоо мөнгөө цуглуул... мөнгөө гамтай хэрэглээрэй..." гэж хэлээд духан дээр нь үнсээд яваад өглөө. Охин ч юм бодсонгүй мөнгөө цуглуулахаар яаран хүмүүсийн зүг гүйлээ.
Охин мөнгөө цуглуулж бараг л дуусах дөхөж байлаа... аав нь өглөө гарахдаа 4 даавуун уут авсанд гайхаад байсан чинь дөрвүүлээ мөнгөөр дүүрчээ... охин их баяртай байлаа. Тэгээд дээшээ аав руугаа хартал аав нь охиныхоо мөнгөө цуглуулж дууссаныг хараад халааснаасаа нэгэн хар даавуу гаргаж ирээд нүдээ боолоо... охин ааваа хэрэггүй гэж хашхиран гүйв... аав нь аль хэдийн яваад эхэлсэн байлаа.
Хүмүүс чив чимээгүй... охин бас аавынхаа анхаарлыг сарниулахгүйн тулд чимээгүй ажиглан зогслоо... аав нь утасны бараг л голд нь ирэхэд нэгэн хүүхдийн уйлах чимээ гарч аав нь тэнцвэрээ алдав
...эцэс төгсгөлггүй хүмүүсийн хашхираан дундаас охины орилох үл сонсогдоно.
... цугласан хүмүүс үүнийг л хүлээж байсан мэт хоромхон зуур алга болжээ... Охин дээш харан хэвтэх аавынхаа хажууд уйлсаар... Охиноос өөр хэн ч уйлахгүй яагаад гэвэл тэд мөнгөө төлчихсөн шүү дээ...
Энэ удаа аав нь охиныхоо авч ирсэн даавуун уутны амсрыг нээн харж чадсангүй...
Хоосорсон талбайн дунд хийсэх цаас ... энэ цаасан дээр охины аавын бичсэн "Хүмүүсээ би та бүхний өмнө нүдээ боож утсан дээгүүр явах болно. Магадгүй та бүхэн миний үхлийг гэрч болох байх..." гэсэн бичээс байлаа...
Бороо орлоо. Тэнгэр газрын завсарт өчүүхэн нарийхан орон зайгаар алхдаг байсан тэр нэгэн хүнийг үгүйлсэн ч юм уу?
* * *
Хэдэн сарын дараа..."Ердөө 13 настай охин утсан дээгүүр явах үзүүлбэрийг та бүхэн сонирхоорой" гэсэн чангаар хашхирах чимээ хотын гудамжийг сэрээлээ...
Магадгүй хүмүүс их цуглах биз ээ...
Амьдралын төлөө тэмүүлж буй бүгдэд зориулав...
Monday, August 17, 2009
Ковбой нар аа гэж ^^ ( энэ ёстой инээдтэй ntr..... )
Ковбойн тухай
Сowboy гэдэг үгийг яг үгчилж орчуулах юм бол үнээн хөвгүүн гэсэн үг болох юм. Тэд эхлээд өргөн хүрээтэй бүрх малгайг халуун нарнаас хамгаалахын тулд өмсдөг, үхэр унаж, үхэр сүрэг хариулдаг малчид байжээ. Өмдний цацгийг ялаа шумуултай нэг их нөхөрлөөд байхгүйн тулд хэрэглэдэг байжээ
Ковбойн тухай
Сowboy гэдэг үгийг яг үгчилж орчуулах юм бол үнээн хөвгүүн гэсэн үг болох юм. Тэд эхлээд өргөн хүрээтэй бүрх малгайг халуун нарнаас хамгаалахын тулд өмсдөг, үхэр унаж, үхэр сүрэг хариулдаг малчид байжээ. Өмдний цацгийг ялаа шумуултай нэг их нөхөрлөөд байхгүйн тулд хэрэглэдэг байжээ.
Харин тэр үеийн ковбойн ялгарах чанар нь гэвэл хаанаас ч ямар ч амьтныг алдалгүй бугуйлдаж чаддаг байв. Энэхүү бугуйл шидэх чадвар нь тэдний хувьсан өөрчлөгдөх шалтгаан болсон байна. Хээр талын онгон зэрлэг салхинаас бусдыг нуруун дээрээ гаргаж яваагүй зэрлэг адуу мустангийг бугуйлдаж ид хаваа гайхуулдаг болжээ. Тэд эхлээд бугуйлдаж барьсан зэрлэг адууныхаа махыг хүнсэндээ хэрэглэхийн тулд л агнадаг байв. Хожим нь тэр адууг үнээнийхээ оронд уналганд сургаж ашиглах болсон нь бүрх малгай, цацган хээтэй өмд хатуу арьсан гутал, төмөр давируул нь тун зохицож байв.
Энэ үеэс эхлэн тэд амьдралдаа анхаараад зогсохгүй гадаад төрхөндөө ч санаа тавьж эхэлжээ. Зарим тосгоны ковбой нар ангийн буу үүрч дэгжирхэх болов. Тэр үед хууль дүрэм гэж байгаагүй болохоор буугаараа таалагдаагүй нэгнээ нухчихдаг байж. Энэ үед Америк, Мексикчүүд алтны араас хошуурцгааж, вискинд нүдээ ухаад өгөхөөс ч буцдаггүй болсон байв. Хөнгөхөн авсаархан хэрэглэхэд хялбар гар буу ч үйлдвэрлэх болжээ. Ингээд ангийн буу үүрэхээ больж гар буу ташаан дээрээ донжтой нь аргагүй ганхуулах болсон байна.
Бас ч үгүй тэр буугаараа янз бүрийн үзвэр үзүүлдэг, гэрнээс нь хэрхэн хурдан сугалхаараа өрсөлддөг болов. Өмнө нь хааяа нэг сонсогддог байсан аллага хаа сайгүй гарах болсон байна. Хүрээгээ тэлсээр байгаа аллагын тоог нэмэгдүүлэхийн тулд дуэль буюу халз тулаанд бие биеэ дуудах болсон байна. Тэд өөд өөдөөсөө харж хорин алхмын зайтай зогсоод хэн түрүүлж хурдан хөдөлж нөгөөгөө буудсан нь ялдаг байв. Учир нь тэдэнд онохгүй байхын зовлон гэж байдаггүй учир түрүүлж буудаж чадсан авхаалжтай нь л амьд үлддэг байж. Энэ хугацаанд тэдний гадаад төрх ч бас өөрчлөгдсөөр л байлаа.
Тэдний бас нэгэн имиж нь шар шүд байсан юм. Хэзээ ч угааж байгаагүй шар шүдээ арзайлган, түүнийхээ дундуур шүлсээ хаа сайгүй хаялсан овилгогүй ковбой нар хэнээс ч айдаггүй байлаа. 13-р зууны эхэн үеэс арай соёлжиж ирсэн байна. Гудамжны шон бүрээс хүн дүүжлээстэй байсан нь багасч, хууль сахиулагчид ч олширч байлаа. Хүн төрлөхтөн хөгжиж байсан учраас ковбой нар ч бас хууль дүрмийг баримтлах хэрэгтэй болж эхлэв. Шар айраг, хатуухан шиг шарз шимээд л сууж байдаг асан ковбой нар өөрсдийнхөө төлөө ажиллах хэрэгтэй болов.
Энэ үед дахин морины ан хийдэг болжээ. Зэрлэг адууг сүргээр нь бүсэлж байгаад л барьдаг байв. Барьсан адуугаа өмнөдөөс цагаачилж ирсэн фермерүүдэд худалдаж амьдардаг боллоо. Энэ бол газрын эзэд олширч газар худалдаалах наймаа ид хүчээ авч байсан үе юм. Ковбой нар өөрийн гэсэн онцлогийн ямагт хадгалсан ирсэн. Одоо үеийн ковбой нар анх үүсч байсан шигээ үхэр унадаг болсон агаад, галзуурсан үхэр унан булгиулж, хэдэн секунд тогтоосноор байр эзлүүлэн шагнал олгодог нэгэн ёсны спортын тамирчид болжээ. Мөн Испанид болдог цуутай тулааныг мэдэхгүй хүн ховор биз. Тэнд гурван зуу гаруй бух, мянга гаруй хүн оролцох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс очиж сонирхдог нэгэн сонирхолтой наадам юм. Энэ наадмыг ковбой нар удирдан явуулдаг.

Saturday, August 15, 2009
Akira Takahashi
Хаха зиак би нь энд тэрүүгээр хэсч яваад таньдаг нүүрний арьс олж хараад яасан ч их баярлачихавдаа. Хараад л блогтоо тавьчий гэсэн бодол хамгийн түрүүнд толгойд орж ирэв. Энэ Такахаши багш нээх хөөрхөөн. Бүүр харахаар л нээх хөөрхөн. Тэр 1991онд гэсэн зураг нтр дээр бол хав хар үстэй яаая айн. За тэгээд нойр мойр хүрээд бас дээрээс нь нэг л их англи бичиг харсан чинь уншхаас залхуу хүрчлээ голоос нь хальт хульт хэдэн юм уншихчаа аядлаа. Хэлний мэдлэг сайтайнууд нь уншина биз хэхэ. Энд дарж ор
Subscribe to:
Posts (Atom)