Saturday, February 28, 2009

ИНЭЭДЭЭР ДҮҮРЭН ЗОЛГОЛТУУД

За тэгээд эхнээс нь та бүхэндээ сонордуулахад ( зураггүй ч гэсэн онигоонуудаа биччье) Бинди, Мөрөн 2 л өглөөнөөс хойш юу ч идээгүй хэмээн өлсцгөөснөө гайхацгаан хурдхан орж идхийн түүс болцгоов. За тэгээд яг сайхан идээ л дундаа ороод явжийтал яахав дээ хөөрхий Ариук бид 2 л юм үзээгүйгээрээ л юм идчихсэн сууж таарч л дээ. Тэгсэн
Арима- хараач 2 нь л идээд сууж байх юмдаа
( бүгд хэн 2 нь юм болоо хэмээн тойрч харцгаав. Ариук бид 2 хүртэл хэхэ)
Арима- өөрсдийг нь хэлээд байхад өөр хүн хайж нтр
( бид 2 бантсан ч гүй иймэрхүү юманд ч бантахгүй л дээ)
Арима- ( Ариукийн идэж байсан луу өлөн нүдээр харж) гэхдээ л наадах чинь гоё юм байна лээ...
Гэрэл- хөөе наадхаасаа Аримад өгөөчээ хөөрхий амьтан түрүүнээс хойш худлаа хүн хийх гээ л оролдоо л байсан наадхаас чинь л идэх гээд байсан байнашд.
Хаха хөөрхий минь час улаан болоод л нөгөөхөөс чинь аягандаа хийгээд идсэн шүү.
Арима- хийх гэсэн хийлгүүлчлээ.
энэ бол зүгээр л эхлэл байлаа.

Ариук маань хамаагүй ярьдгаараа л ярин "хүн хийх хүсэл төрчлөө" энийг одоо хүн сонсвол юу гэж ойлгох вэ хүмүүсээ хэхэ.
За тэгээд өчнөөн төчнөөн дайлуулж цайлуулж бэлэгээ авцгаав. Скайтэлийн нэгж өгсөн хүн болгонийхийг Чимка авсан хэхэ гэхдээ хөөрхий буцаагаад өгцийшүү битгий буруугаар ойлгоорой.
Золголт өндөрлөх болоогүй ээ ойрхон байдгаар нь бүгдээрээ Субашигийнд ( Алтай эгч дээр) очиж золгоцгоов.
За ёстой энд л иднэ гээчийг үзүүлж өгсөн дөө. Алтай эгч маань бид нартай танилцаж, Чимка дуулгавартай нь аргагүй "миний нэрийг ЧимэдЛХАМ гэдэг" гэж хэлж бас л биднийгээ хөгжөөгөөд авлаа.
Алтай эгч Цогзолийг Олзод гэж дуудаа л яриад байсан энэ ч бас онигоо шүү тээ Олзодоо.
Анхаа Бинди 2 чимээгүй ярина. Анхаа- энэ тавган дээр RAFFELLO харагдад байхийн яахуу....
Алтай эгч- За тэгээд идээрэй идээрэй. Идэж л байвал эгч нь баярлана
Анхаа- нээрээ юу
Бинди- Надаа ч гэсэн нэгийг аваад өгчих... За тэгээд зөндөө буузаар дайлуулж хүн болгон өөр өөрсдийн нормыг идэхээс нааш гарахгүй боллоо. Ариук, ээж гадаа ирлээ хэмээн шалтаглан өөрийнхөө нормыг идээгүй бол бусад нь идчихээд дараагийн жигнүүр бууз гарлаа шдээ дахиад өгвөл яахын хэмээцгээн арайхийн үлдсэн нэг буузийг маань надад идүүлчээд учир зүггүй л шоолцгоогоод байсан.
За тэгээд ярьвал зөндөө олон онигоо байгаа л даа бичихээр би нээх гоё сайхан бичдэггүй болохоор жаахан онцгүй болоод байх шиг байна. Сонирхвол зүгээр өнгөтөөр нь яриад өгчий. Угаасаа өнгөтөөр ярьж, Кансо хийдэг гарууд нилээн байгаа хэхэ одоо өндөрлөе сунжирчлаа

ШОРООН ҮХЭР ЖИЛИЙН БАРЦАД ГАРЛАА

Зиак шороон үхэр жилдээ манай ангийнхан зурагны барцадтай орсым шиг байна. Хэхэ сая би ангийхнийхаа нэрийн өмнөөс барцадаа гаргацан. Гэртээ орж ирээ л болсон үйл явдлаа халуун дээр нь бичэх санаатай орж иртэл юу болсон гээч.... Бурхан минь тэгтлээ сүйд майд болж авахуулсан зурагнуудаас ганч ширхэг нь байхгүй ёстой л барцадаа л гаргачлаа гэж бодоо л амаа бариаа л суужинадаа хэхэ . зиак тэгэхээр барцадаа гаргацийм чинь манай анги энэ жил одтой явнааа би мэджийнэ хэхэ....
За тэгээд өнөөдөр 2р сарын сүүлчийн өдөр, билгийн тооллоор хаврын эхэн сарын шинийн 4ний билэгт сайхан өдөр ангийн хэсэг нөхөд нийлж багш дээрээ очиж золгож баахан паянгаа тарьлаа. Уул нь ч бүгдээрээ ирээ л бүгдээрээ л очих юм ярьцгаагаад байсан баагийнууд байдаггүй шүү .Онцгүй гэж...
За тэгээд золголт хийсэн ангийн төлөөлөлд Ариук, Бинди, Намуун, Мөрөн, Арима, Мишка, Чимка, Анхаа, Гэрэл, Нансаа, Цогзол энэ хэд их айл хэсэж А-г уугаад( айраг шүү, Ариукийн уудаг биш joke хаха ), Буу-г идээд, Ба-г идээд, Бэ-г авцгаагаад тарлаа.
Заа тэгээд олон хүн цугласан, ялангуяа Ариук, Анхаа, мань 3 байхад нээх чимээгүй нтр суугаад байх нь ч хаашайн. Их л инээд хөөр, банталт, бантуулалтаар дүүрэн байлаа.

Monday, February 23, 2009

Kиногоо үзээрэй

Тунгалаг
тамир
UBS
2/24- 00:40-I
2/25-22:50-II
2/26-23:30- III
C1
2/24- 23:30- I
2/25- 23;30- II
2/26-23:30- III
TV8
2/24- 21:10- I
2/25- 00:20- II
2/26- 23:30- III
Боловсрол
2/24- 19:30- I
2/25- 19:40- II
2/26- 19:30- III
TV9
2/24- 12:20- I
2/25- 12:20- II
2/26- 12:30- III

Мандухай
цэцэн хатан
NTV
2/25- 11:50- I
2/26- 11:45- II
2/27- 11:05- III
2/28- 12:05- IV
C1
2/27- 12:30- I
2/27- 15:00- II
2/27- 21:00- III
2/27- 23:30- IV
TV9
2/24- 05:00- I
2/25- 01:30- II

Хатанбаатар
Магсаржав

Их хувь
заяа
C1
2/25- 21:00- I
2/26- 21:00- II
за хүмүүсээ энд биччихсэн шүү. Эх сурвалжийг ....

gogo.mn-ээс авсан тул өөрсдөө шалгаад бас үзээрэй. Бас ТВ5 дээр МУСК гэсэн гарчиган доор ямарч нэр нтр байгаагүй тул өөрсдөө үзээрэй. Төрийн сүлд өршөө-г олдоггүйээ! хүмүүсээ тэгээд олвол нь нэг нэгэн рүүгээ пасс шдээ хэхэ. За тэгээд том том роман уншиж байхaар энэ киног нь үзээд ярьчихсан нь хялбар шүү хүмүүсээ. Асууж лавлах зүйл гарч намайг санавал CALL ME! миний хөөрхөн BABIES хэхэ

Sunday, February 22, 2009

Надад урам хайрла

Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо, хичээ гэж урам хайрла



Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла
Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла !

1978 Тоомойн Очирхүү
hehe harin yum hiij bgad neeh uramgui bolchoo l hiichlee utgagui yumaa ... neeree uram hairlaachee

Saturday, February 21, 2009

Их дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам

тэй холбогдуулан мөн хүүхдүүд маань ямар мэргэжил сонгосон тэр чиглэлээрээ хүссэн сургуульдаа орохын тулд ямар ямар шалгалт өгөх ёстой зэрэг сургуулийнхаа дүрэмтэй танилцсан байх шаарддагатай билээ. Мөн мэргэжилээ хараахан сонгоогүй байгаа нь энэдээс уншаад, хараад бас үзвэл зүгээр. Линкүүдийг орууллаа.
Монгол Улсын Их Сургууль
Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-2008 нэг их ялгаагүй болов уу гэж бодож байна

үргэлжлэлийг тун удахгүй... Унтахгүй бол ...

Friday, February 20, 2009

hey! Admins!!!!

Админуудаа ажлаа хийгээчээ. Энэ одоо юу болоод байгаан эхлээд бүгдээрээ л овоо юм хийдэг байсан одоо яаваа. Admin-уудаа, author-уудаа. Энэ блогийг чинь уул нь 8аад хүн л ажиллуулдаг ухаантайм шдээ тээ хохо. Тэгтэл ядаад 10 хоногт ганц юм биччэхгүй юмаа.Authors ч бас яая гэхэв хааяадаа нэг юм сараачаад байж болно. Админууд арай л хэтэрлээ. Зөндөө харлаашд юм хийхийг нь. Хариуцлага хүлээсэн хүмүүс шүүдээ та нар чинь айн. За тэгээд одооноос эрч хүчтэй сайн юм хийнэ гэж найдаж байгаа шүү! Амжилт!!!

Хандаж хэлсэнд хариу хэлэх нь

Юугаа хийгээд тийм их завгүй байдаг юм бэ? айн. Сонин юмаа. Өдий 11р ангийн хүүхдүүд болохоор яаж хичээл хийх тухай ярих хэрэг байхгүй баймаар юм! Гайхчлаа хэхэ. Жинхэнэ аль ч өнцгөөс нь авч үзсэн, хэний ч нүдээр харсан манай анги нээрээ цагаарсан гэхэд дэндүү цайчжээ. Тэр F гэдэг дүнд аваад цочирч байгаа ч хүн алга сонин шүү бас. Хичээцгээвэл бид бүгдээрээ л тэр F гэдэг дүнг авахгүй байж болно шдээ. Өнөөдөр жинхэнэ бааварлуулна л гэдэг юм болоодхов. Паралел ангийн хүүхдээс би танай ангийхны физикийн дүн хэр байсан бэ? гэж асууваа. Тэсэн харин манай ангийхан аймар муу хийсэн байна лээ. Бүр 40 авсан хүн байгаа юм шиг байна лээ гэв хэхэ. Гайхсан шүү. Би ч юугаа ч сайн мэдэхэв. Манай ангид лавтай л хов хоосон цаас өгсөн 10аад хүн харагдсан. Тэгэхээр юу гэсэн үгүү? Энэ бол томоос том бааварлалт мөн тиймүү?
Аа тэр уранзохиол бичсэн хүнд хандаж хэлэхэд манай блогоор ордогт баярлалаа. Бас санал хүсэлт хэлсэнд ч баярлалаа. Түрүүн жаахан уур хүрсэн боловч сая гарчлаа. Ямар ч жижиг романы товчлол нь хамгийн багадаа 30- 40 хуудас болно. Тэгээд нэг л нүүрнийх нь зургийг авч тавих хэрэгтэй болоод байгаан. Аа тэгээд зургийг нь авахад бас их учир дутагдалтай. Жижиг номон дээрээс муу ямбийгаараа авахаар харагдахгүй байгаа юм л даа. Уучлана биз. Үнэхээр хэрэгтэй гэвэл апратаа аваад ирээч тэгж л гуйя. Гэхдээ тэр ганцаараа олж мэдээд бусадтайгаа хуваалцахгүй нтр бол арай дэндэж байна л даа. Бидний өмнөөс сураад байгаа юм шиг л үг байна. Өөрөө л хичээсэн бол ганц зохиол олоод уншчихад тийм их асуудал байгаа гэжүү! Сургуулийн номын санд болон ангийн хүүхдүүдэд тэр номнууд чинь байж л байгаа( товчлолтой нь). Бүрэн эхээр нь заавал уншна гэвэл Д. Нацагдоржийн номын санд карт нээлгэхэд л болоо. Угаасаа л цаашдаа сурахаас хойш тэнд карт нээлгэсэн нь ер нь л хэрэгтэй шүү!
Эцэст нь хэлэхэд ярьснаараа 5000 төгөө 1дэх өдөр ирэхдээ хураалгаарай! мартсан нтр шалтаг сонсохгүй!