Saturday, April 18, 2009

Happy birthday!!! Мандахаа!



Заа дахиад нэг төрсөн өдөр! Ингээд манайхаан манай ангийн нэгэн болох Мандахын маань төрсөн өдөр маргааш буюу ( хаха маргааш ч гэж хэдэн минутийн дараа) 4-р сарын 19нд болох тул ангийнхан тус тусдаа баяраа хүргээрэй! Яг одоо бол харин Хийдэг ажил нь хичээл
Хэт дуугүй Мандахдаа төрсөн өдрийн мэндийг хүргэе ээ!
Ангийн анд Мандах чамд
Алаг хорвоод мэндэлсэн
Ариун энэ өдрийн мэндийг хүргэе
Аз жаргалаар дүүрэн байхыг хүсье! Written by GG
( хахха би нээрээ лайтай зохиочжээ нтр хэхэ худлаа худлаа ийм юманд авьяас хүрэхгүйм байна).
Зиак тэгээд Мандуу сайхан баярлаарай! Бүгдээрээ мэнд хүргээрэй!!! Зао!

Улаанбаатар хотын олимпиадууд боллоо

Зиак ингээд өнгөрөгч 4-р сарын 17, 18нд Улаанбаатар хотын олимпиадууд болж өндөрлөөд дүнгээ гаргалаа. Миний мэдэж байгаагаар 17нд С. Цагааны нэрэмжит хотын математикийн олимпиад 1-р дунд сургууль дээр эхэлсэн бөгөөд, 18ны өдөр бодолтын 2р өдөр өндөрлөлөө. Мөн 18нд хотын хими, физикийн олимпиадууд давхцсан нь зарим нэгэн хүмүүсд их л хүндрэлтэй байв. Хотын химийн олимпиад 45р сургууль дээр, хотын физикийн олимпиад 35р сургууль дээр тус тус боллоо.
Манай Шинэ монгол сургуулийн хувьд уг олимпиадуудад их өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон боловч, олимпиад давхцсаны улмаас зарим нэгэн хүмүүс оролцож чадаагүй юм. Математикийн олимпиадад манай сургуулиас нийт 8 хүүхэд оролцох байснаас 2 нь манай 2-3 анги байсан гэдгийг манайхан мэдэж байгаа байх. Эхний өдрийн бодолтонд 8н хүүхэд оролцсон боловч 2дахь өдрийнхөө бодолтонд 4 хүүхэд орлоо. Нөгөө хэдийх нь 3нь физикт, 1 нь химид оролцсон. Ингээд дүн нь гарсан мэдээ дуулдсан боловч хүн нь хараахан баттай болоогүй гэсний улмаас жаахан нууцлая!

Хотын химийн олимпиадад 8 хүүхэд оролцсоноос 5 нь цаашдаа улсад орох эрхээ авсан байна. Манай ангиас химийн олимпиадад миний бие орсон боловч сайхан мэдээ дуулгаж чадаагүй явдалд харамсалтай байна.
Хотын физикийн олимпиадаас манай сургуулиас 7 хүүхэд орох эрх авсан боловч манай Буяннэмэх маань математикийн олимпиадад орсноор 6 хүүхэд оролцсон байна. Одоогийн байдлаар баттай дүн нь гараагүй ( гарсан байх би мэдэж амжаагүй байна.) байгаа тул энэ талаар дараа заавал мэдээлэх болноо. Бас нэг SURPRISE байгаа байхаа. хэхэ

Thursday, April 16, 2009

Нэрэн хэлхээ

Зуны тэргүүн сарын эхний 7 хоногийн Бямба гарагт "Шинэ монгол" их өргөөний Солонго татсан наран Мандах зүгт, Энхмөрөн хөвөөнд Энх-Амгаланг бусниулсаар Чимэдлхамын суурин дээр Бyяннэмэхийн бэлэгдэлтэй эрдэнийн чулуун харшид бид дөхөн, Уянгалаг яруу хоолойтой, Мөнхсаруул ухаантай, Намуун дөлгөөн алхаатай, Сувдан(3) эрдэнэ чимэгтэй Нансалмаа бүсгүйтэй тааралдахад, бидэнд Цог-зол ерөөж Тэмүүлэл төрүүлэн шүлэгч Сосорбарам лугаа адил шүлэглэсээр Сайханцэцэг Халиурсан, Түвшинсанаа цогцлоосон Түмэнбаярын орноо Энхийг сахиулагч Баатар хүү нүдэндээ Галбадруулсаар Дарьсүрэндээ Биндэръяа чулуун шигтгээтэй бэлзэг хуруунд нь зүүн Ариунболор шилтгээндээ Анхбаяраа тэмдэглэхээр Энхтүвшин оронлуугаа Гэрэл цацруулсаар явж, Адьяа буюу Ням гараг хүртэл Баяр(мaa)лан Цэнгэлдэж 2-3 ангиа Алтангэрэлээр гийгүүлсээр төгслөө. Цэнгэлдэн жаргаж Нам Уунаа!!! Тулга-цгаая( хаха энэ манай ангийн Намуунаа агуу утга төгс нэртэй охин шүү)
зохиосон хэддээ баярлалаа!!!

Thursday, April 9, 2009

Anticipated "Boys over Flowers"




Анхны нийтлэл явсаан хэхэ
манай ангийхнийг донтуулж байгаа кино бол яахын аргагуй "Boys over Flowers" мөн үү ? кк
энэ киноог японы comic "Hana yori Dango" гээд номноос зохиолыг нъ авсан.Анх Тайванчууд "Meteor Garden" гээд хийсэн дараа нъ Japanчууд өөрсдөө хийсэн гэсэн тэр нъ нээх гое биш юм байна лээ!!!!!
Тэгээд энэ киноны жүжигчдийн талаар бичие гээд админ GG-тэйгээ тохироод бичиж байна.5н гол дүрийн жужигчинтэй ба Lee Minho-Gu Junpyu,Kim Hyunjoong-Yoon Jihoo,Kim Bum-So Yijeong,Kim Joon-Song Woobin Koo Hyeseon-Geum Jandiгийн дүрээр тус тус тоглож байгаа юм.
Lee Minho-------

Энэ сайхан залуу байна шдэ тэ
Төрсөн он сар өдөр:1987.6.22
өндөр:185
орд: мэлхий
Боловсрол:Namsung бага сургууль Banpo дунд сургууль Danggok ахлах Konkuk их сургууль

Our School E.T (2008)
Public Enemy Returns (2008)
Humming (2007)
Arang (2006)
Ghost Lives (2004)
Repechage (1997) ийм олон кинонд тоголж байсан ч аль нь ч түүнийг алдарт хүргэгүйн. хэхэх Анх жүжигчин болчихоод одоо амьдарч байгаа гэрээ авсан гэсэн тэрнээс өмнө тийм ч боломжийн амьдарч байгаагүйм шиг байна лээ.


Kim Hyunjoong----------------


Төрсөн он сар өдөр:1986.6.6
өндөр:180
жин:68kg
Боловсрол:Kyonggi University (Graduated from Hanyang High School, Seoul)
Kim Hyunjoong нь SS501 хамтлагийн ахлагч ба багадаа бас л ядуу айлын хүүхэд байсан гэсэн.Дуучин болоё гэж эргэлт буцалтгүй шийдсэн гэсэн. Гэхдээ ядуугаасаа болоод бишлдээ.Ээж аавдаа хэлэлгүй(аав ээж нь зөвшөөрөхгүй болохоор) гэрээсээ яваад найзындаа очсон чин найзынх нь аав нь энэ гуйлгачин хүүхдээ явуул гээд байшингийнх нь дээвэр дээр өгсөн дэвсгэрийг нь нөмрөөд хоносон гэсэн.Маргааш нь 24н цаг хоол идээгүй "за ямар ч байсан хоол олж идъе" гээд мөнгө ч үгүйм байж хоолны газар аймар их хоол захиалаад бүгдийг нь идчээд мөнгөө төлөхгүй зугтааж байсан.Тэр шөнөдөө нэг баригдаж дуусаагүй барилгад хоноод өглөө нь боссон чинь яг унтаж байсан байшинг нь нураах гэж бсан болохоор өөрийгөө ингэж явбал үхэхийм байна гээд эцэстээ гэртээ хариад ээж ааваасаа дуучин болохийг минь зөвшөөрчих гээд өөрөө DSP entertainment гээд газарт очиж Auditiond ороод тэнцээд одоогийн SS501 гэдэг хамтлагийн ахлагч болсон гэнэлээ.Энэ аймар худлаа ч юм шиг гэхдээ би яг бичлэгийг нь үзсэн болохоор....SS501 нь Japanд аймар алдартай хамтлаг нтр !!!!
Kim Bum---------------

Төрсөн он сар өдөр:1989.7.7
өндөр:181
жин:63kg
Боловсрол:Jungang University (Movie and Theater Department)
орд: мэлхий

Boys Before Flowers (KBS2, 2008)
East of Eden (MBC, 2008)
Unstoppable High Kick (MBC, 2006)
Outrageous Women (MBC, 2006)
Kim Joon------------------

Төрсөн он сар өдөр:1985.02.03
өндөр:183
жин:64kg
орд:Бумба

Kim Joon нь T-Max гэдэг хамтлагийн дуучин.Энэ хамтлаг 'Boys over flowers'ийн OST Paradise-г дуулсийн.

Koo Hye Sun---------

Төрсөн он сар өдөр:1984.11.09
өндөр:163
жин:42kg
орд:Хилэнц


Энэ киноний жүжигчид Kim hyungjoon-с бусад нь нээх алдарт гараагүй болохоор мэдээлэл алгааа гэхдээ дараа нь юм олдвол бичээд тавинаа ок >>>>

Багш нарын хурал боллоо



Зиак удсаны эцэст нэг юм нийтлэлээ бичие дээ. За тэгэхээр хүмүүст дуулгах мэдээ гэвэл манайхан нэг ч гэсэн зүйлийн ард гарлаа шүү! Багш нарын хурал гэж нэг том давааний ард гарчихсан . Хэхэ яг ерөнхийдөө бол гайгүй. Зарим нэг хүмүүс л жаахан эвгүйтсэн боловч бүүр нэг аймар сүртэй юм болсонгүй. Эхлээд л ангийн багш маань ангийхнийхаа энэ жил хийж бүтээсэн зүйл болон бас бус доголдолтой талыг маань танилцууллаа. Дүрэмт хувцас болон хоцрох дутагдалтай сурагчдийг нэг цохон хэлснээс өөр сүртэй ч юм болсонгүй явдалд анги хамт олон туйлын баяртай байгаа билээ.

Тэгээд л манай Нямсүрэнг жаахан дооёолчих шиг болсон шд хэхэ. Ямартай ч хурлаас гарч ирэхдээ ихэнх маань сэтгэл хангалуун харагдсан юм. Арга ч үгүй байх л даа. Өөрсдийгөө бараг л нэг нэгээрээ цохуулж муулуулаад бөөн л юм болох байх гээд л сэтгэл санаагаа бэлдчихсэн байсан хүмүүс яахавдээ. Тэгээд л муулуулсан ч гэсэн гайгүй санагдаж байхгүй юу. Зиак тэгэхээр өнөөдрийн гол манай ангийн дутагдлууд гэвэл банди нар хичээлдээ идэвхтэй оролцож, ангийн цэвэрлэгээгээ хийцгээгээд ( ядаж хоггүй) тэгээд бүгдээрээ дүрэмт хувцасаа өмчихвөл ерөнхийдөө тэгээд л болоод л явчих шиг л санагдсан шд! Тэгэхээр Гэрэлмаа багшийн хэлдгээр бидэнд ( 3таа суух нь биш) одоо сургуулийнхаа дүрэмт хувцасаар гангарах ердөө 2 хон л сар үлдээд байгаа учраас хичээж байгаад л өмсөөд , ангиа ч цэвэрлээд л нэг хэл ам гаргалгүй сайхан байцгааж байгаад төгсцгөөе!!

Saturday, April 4, 2009

Happy birthday!!!


Аз жаргал хэмээх зүйлийн эзэн нь болох гэж
Амьдарлын жолоогоо атгаж явах гэж
Алаг хорвоод гэрэл нэмсээр
Ариун бурхан ээжээсээ
Амин үр нь болж мэндэлжээ! HAPPY BIRTHDAY
За тэгээд би хэлсэндээ хавар болоод ангийхний төрсөн өдрүүд ээлж дараагаараа болсоор л гэж. Тэгэхээр маргааш болох 4р сарын 5 ны өдөр Шинэ монгол дунд сургуулийн 2-3 ангийн * ангийн дарга*, сагсны багийн ахлагч, түлхүү тоглогч, шилдэг *кансоочин* Цогзолийн төрсөн өдөр болох гэж байгаа тул ангийн нөхөд та бүгдээрээ төрсөн өдрийн мэнд хүргээрэй! Ингээд М. Цогзолдоо алаг хорвоод төрсөн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе! За тэгээд ирээдүйдээ их зүйлийг хийж бүтээгээрэй! Дандаа кансоо хэлдэг түүний жилд ганц л тохиох баяр төрсөн өдөрт зориулж та ч мөн кансоогоо бичээрэй!!!!