Friday, March 20, 2009

Happy birthday!!!


Алс холын Америк орноо амьдран суугаа Дуунд дуртай хөөрхөн Мөөнөөдөө маргааш болох төрсөн өдрийн гал халуун баярийн мэндийг хүргэе! Мөнгөнцэцэг маань хэдийгээр Америкт сурч , амьдарч байгаа боловч хэзээд манай ангийн хүүхэд мөнөөс мөн билээ. За тэгээд бид нар бүгдээрээ чамд итгэж найдаж байгаа болохоор найз минь чи биднийхээ итгэлийг даан сайн сурч, сайн сууж байгаарай. Амжилт шүү андаа! Бас тэгээд тэндхийн амьдрал хэвшил, өөрийн мэдсэн зүйлс, сонин хачинаа бусадтайгаа хуваалцаад блог дээрээ юм бичиж байгаарай!

Basketball competition

2008- 2009 оны хичээлийн жилийн Шинэ монгол ахлах сургуулийн сагсны сургуулийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Эрэгтэй 12 баг 4н зоо, эмэгтэй 11 баг 3н зоонд хуваагдсан байна. Тэмцээн 20, 21, 22ны өдрүүдэн болж явагдах ба одоогийн байдлаар манай ангийн эрэгтэй эмэгтэй баг тамирчид маань тус тус 1, 1 хожилоо аваад байгаа бөгөөд ингэснээрээ эрэгтэй баг маань зооноос гарах нь тодорхой болж , эмэгтэй баг нь дахин 1 хожил авснаар зооноосоо гарах нь тодорхой болох юм. Заа тэгээд ангийнхаа баг тамирчид болон хөгжөөн дэмжигчиддээ бүгдэд нь өндрөөс өндөр амжилт хүсье! Урагшаа! Хүчтэй сүртэй 2-3

CONGRATULATION!!!

Шинэ монгол ахлах сургуулийн жил бүр уламжлал болгон зохиогддог математик -сагс тэмцээн 3 сарын 19ний өдөр болж өндөрлөлөө. Нийтдээ 11 баг оролцон сэтгэхүйн хурд хүчээ сорьцгоолоо. Эхний зоо болох 1р ангийн 4 баг ба дундын шигшээ баг байсан хэсгээс эхний шатандаа Оюунчимэг багштай 1-1 болон Аюушжав багштай 1-4р ангиуд шалгарч эцсийн шатанд оролцох эрхээ авсан юм. Харин дараагийн зоо болох 2р ангийн 4 баг 3р ангийн 2 багаас 2 баг нь эцсийн шатанд тэнцэх ёстой байсан боловч 3-1, 3-2, 2-3р ангиудийн оноо тэнцсэнээр шүүгчдийн шийдвэрээр энэ 3 баг 3уулаа сүүлийн шатанд орох эрхтэй болсон юм.

Уралдааны сүүлчийн шатанд 6 бодлого тавигдсанаас 3-1 ба 1-1 ангиудийн оноо тэнцэн мөн 3-2 ба 2-3 ангиудийн оноо мөн тэнцлээ. Үүнээс 3-1 1-1 ангиуд 3р байрны төлөө дахин бодлого тавиулж тэнцсээр тэнцсээр маш хүчтэй өрсөлдөж 3-1 анги 3р байрийг эзэлсэн юм. Харин 3-2 ба 2-3 ангиуд 1р байрийн төлөө өрсөлдөж Өнөржаргал багштай 3-2 анги 1р байрийг эзэлж, шинэ монгол ахлах сургуулийн Алтангэрэл багштай 2-3 ангийн баг 2р байранд орлоо. Ийм л байна даа. Уул нь түрүүлнэ л гэж бодож байсан юм даанч... зааз чамлахаар юу гэдэг билээ...

2-3ийн нэг өдөр

зиак хүмүүсээ 3 сарын 18ний өдрийн мэдээлэлзүйн хичээл дээр авсан жаал жуул зурагнууд болон Ариукийн багахан шоуг толилуулъя. Хүн болгонтой өөргийнхөө зургийг аваад явсан хэхэ

хэхэ Баярмаа маань баахан охин овооруулчихсан нөгөө Boys of flower киногоо үзэж байгаа юм. Тэгээд л мэдээлэлзүй дээр есөн жорын юм хийсэн хүмүүс....

hehe ene medeelel zui bol tee bugdeeree togloom gargatsan
hehe harin ene hun bol zurag awaad l zurgaa awahuulaad l yawj baina daa
boys bol harin shaal uur bugdeeree poker togloj baigaa yum
ene buur untaj ch baih shig

Tuesday, March 17, 2009

Цэргийн баярын мэнд хүргэхгүй шүү!!

Заа уучлаарай хүмүүсээ. Манай монголчууд баярт дуртай гэдэг дэндүү үнэн ч юм шиг. Цэргийн баяр гэдэг чинь хувьсгалын төлөө зүтгэж явсан цэргүүддээ, 3-18нд хиагтыг эзэлснээс хойш тэмдэглэлт өдөр болгосон гэж ( заа тэгээд нарийн учир жанцанг нь түүх нтрийн ном ухаад уншина биз хэрэгтэй бол). Тэгтэл одоо энэ өдөр чинь эр цэргийн баяр гэхээс илүүтэй эрэгтэй л бол баярладаг болчихсон юмуу гэлтэй. Нээх баярлах юмаа олж ядчихсан. Тийм болохоор цэрэг болоод цэргийн алба хаасан хүмүүсдээ л, аав нарт тань , ах нарт тань л цэргийн баярын мэнд хүргэе! Тэрнээс хаа хамаагүй цэрэг биш зүгээр л эр хүйстэй болгонд цэргийн баярын мэнд хүргэхгүй шүү. Тэдэнд хамаа ч байхгүй!

Sunday, March 15, 2009

Биеийн тамирийн бие даалт


Биеийн тамирийн бие даалт хаха. Биеийн тамирийн бие даалт гээд бодоод үздээ . өмнө нь хийж байгаагүй болохоор ч юмуу нэг л биш тэнэг сонсогдоод байгаан. Ер нь ч угаасаа хэн ч сонссон тэнэг л байх. Тэгээд одоо юу хийхүү тэрэн дээр нь сагсны бөмбөг зурж өгөхүү нтр. Дүнгээ зүгээр л авсан шалгалтаараа л гаргана биздээ. Өчнөөн олон хүүхдийн хөдөлмөр, цагаа шингээж хийдэг бие даалтийг авчихаад яг яс юман дээр ганц уншаа л хаяна биздээ. Заа бараг уншкудээ. Тэгэхээр энэд чинь өчнөөн хохирол байгаамдаа.Нийт манай сургуулийн 300 гаад хүүхэд бүгдээрээ л цагаа үрж ( өөрсдөө ч бас уншихгуй дээ) нэтээс ч юмуу номноос ч юмуу нэг юм олоод л очих л байх. Тэгээд болоогүй тэрийгээ их харагдуулахийн тулд цаас хор аль алийг нь үрнэ. Эцэст нь энэ хийсэн юмийг нь хэн ч уншихгүй, хэнд ч хэрэггүй л зүйл болоод байгаамдаа. Шаал хэрэггүй зүйл дээр хүртэл ингэж загнаад байгаам чинь хямрал гээч бололгүй ч яахавдээ. Жаахан ч гэсэн зүйл дээр хэмнэлт байх л хэрэгтэй энэ миний бодол. Харин таны бодол? Гэхдээ хэмнэ гээд харамла гэж байгаа юм биш зөв цагтаа хэрэгтэй юманд бол цаг заваа юугаа ч зарцуулсан яахав. Шаал хэрэггүй очиж очиж биеийн тамирийн бие даалт хаха сонин шүү бас....


Saturday, March 14, 2009

Миний л жаргал

Өнөөдөр блогоороо зочлогсоддоо зориулж ангийн анд Галбадрахын зохиосон
" Миний л жаргал " хэмээх шүлгийг толилуулж байна.

Mиний л жаргал
Хайртай гээд хашгирахгүй хайрт минь
Халуун зүрхэндээ л тээж явна
Хажуунаас чинь очоод тэврэхгүй хайрт минь
Харж суухад жаргалтай байдаг юм.
Хагацъя гэж чадахгүй хайрт минь
Харцанд чинь нулимс байлгамааргүй байна
Хүлээгээч гэж гуйхгүй хайрт минь
Хүслийг чинь хүлмээргүй байна
Хур борооноос ч чамайг халхална хайрт минь
Хөөрхөн царайнд чинь юу ч бүү хүрэг.
Хайраа гээд эрхлэхгүй хайрт минь
Ганцхан үнсэлт хангалттай хайр мэдрүүлдэг юм
Ганцхан чамайг дандаа мөрөөддөг хайрт минь
Орчлонд миний хувьд ганцхан чи л байдаг
Зүүдний аялалдаа удаан удаан аялуулаач хайрт минь
Өөр хэн ч биш зөвхөн надтай хамт...