Wednesday, May 27, 2009

" Зугаалга " зургийн цомог





ШМБДС ынхан жил бүр зугаалгаар явдаг уламжлалаар 5 сарын 22ны нээх сайхан баасан гаригт Мандал амралтын газар луу бид бүхэн хүлэгийн жолоо заллаа.
Жил жил ШМАС, ШМДС маань тус тусдаа 2 өдөр явдаг байсан боловч энэ жил нийлүүлээд, наалдуулаад, хавсаргаад их аятайхаан явчихсан. Дүү коохай нарт ч сенпай нартай таалагдсан байлгүй дээ. хэхэ


Мэндчилгээ бол үнэн тасархай байсан л даа тэ.




Оролцсон бүх хүмүүс маань үнэхээр мундаг байсан шүү. Маш их тэвчээр, зүтгэл, хүч гаргасан ... Та нартаа баярлалаа...



Энэ бол буухиан ялалтын дараах зураг, бөөн баяр... Буухиа 2-4 с 1 сек ийн өмнө ирсэн ч гэсэн түрүүлсэн. Энэ бол ялалт . Шудрага байсан.


энэ хорхогны амттай байсныг яана, их өлссөн байсныг яана, энэ Амгаагийн их идсэнийг яана хэхэ ( joke )




Алсын бараа ширтэхэд
Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог...



хаалтын үйл ажиллагаа... бас шагналаа яаг авах гэж байна, ангиараа 1-р байранд орлоо шүү дээ энэ чинь



Үсрэлтийн аврагууд...



Ингээд л аврагынхаа шагналыг аваад л , тортоо сенпай нартаа үлдээгээд л, тэд нар маань баярлаад л бид нарын зургыг авч өгөөд л ( хэхэ ), бид нар авахуулаад л тэгээд л дараа нь автобусандаа суугаад л хотруугаа явсым даа...







энэ бол тэ...


Нэмэлт зургийг эндээс татаж авна уу. Энэ Чимкагийн аппаратнаас авсан зургууд шүү.
Хэрэв танд WinRar програм байхгүй бол энд дарж татаж авна уу.

Tuesday, May 26, 2009

Зургийн цомог ( хонхны баяр )



5 сарын 15
Сурагч насны минь нандин дурсамжуудын маань нэг яахын аргагүй ахлах сургуулийн төгсөлтийн баяр билээ.
Энэ гоё баяртай минь зэрэгцээд миний насан баяртай давхацсанд би туйлын их баярлаж байгаа бөлгөө . хэхэ.

















































Бусад зургийг эндээс татаж аваарай.
Хэрэв танд WinRar програм байхгүй бол энд дарж татаж авна уу. Түмээгийн аппаратнаас авсан зургууд шүү.

Sunday, May 24, 2009

HALIUNAADAA HAPPY B~DAY ^_____^


Happy Birthday
New MySpace 2.0 Layouts



Haliundaa torson odriin mendiig buh angiinhniih ni zugees hurgiii saihan bayrlaarai
Uerhen naizlaj setgelee huvaaltssan
Unendee chi bidnii naiz
Unen setgeleesee hairlaj yavsan
Uerheliin mini gerch chi bidnii and
Ariunaas ariun nandignaj yavsan
Aldrai nasnii mini dotnii and
HAPPY BIRTHDAY TO HALIUN ^______^

Saturday, May 23, 2009

Хонх минь уйлсымаа



5.15н инээд хөөртэй эхлээд нулимстай үргэлжилж сэтгэгдэл дүүрэн харьсан хонхны баяр. 10н жил сурахад миний хувьд хамгийн дурсгалтай хамгийн гоё мөчүүд нь шинэ монголд л үлдсэн байх. Дараа жил сурна гэж бодохоор сэтгэл арай л өег байсан ч дахиж 1-1, 2-3 гэсэн анги хамт олноороо байхгүй гэдэг л хамгийн муухай санагдаж байлаа. Сувдаагийхаа дууг сонсоод л мэлмэрэн асгарч байсан ангийн дарга, Сайхнаа , Саруул гээл бүгд нээх хөөрхөн. Дурсамж хичээл дээр дуу нийлүүлэн нусаа татаа л том том нулимс унагаад уйлж байсан Цогзол бас миний хөөрхөн парик. Багш нь 37н хүүхэдтэй гэж боддог шүү гэж ирээл инээдэг Аагий багш маань, уйлахку гэж хичээж байсан ч уйлаад л байсан ангийхан маань бүгд л үнэхээр хайр хүрмээр байсан . Хамтдаа бэлдсэн урлагийн үзлэгээ , хамт загнуулсан багшийхаа үгийг, муу авсан шалгалтын цаасаа , сэтгэл зүрх гарган оролцсон тэмцээнүүдээ , хөгжөөн дэмжигчдийн уухайг , хамтдаа баярласан гунигласан мөчүүдээ хэзээ ч битгий мартаарай. 3-таа сурсан ч оюутан болсон ч сэтгэл зүрхээрээ үргэлж 2-3 хэвээрээ байна гэдэгт эргэлзэхгүй байна шүү. Иб нь та нартай бүгдээрэнд нь маш их хайртай шүү.
Үргэлж бид хүчтэй бас сүртэй 2-3 явнаа гэж.

Монголын математикийн XLV олимпиад Дорноговь - Сайншанд- Хамарын хийд-Энергийн төв



5 сарын 9- 5 сарын 14
Ирээд нэлээд завгүй байлаа. ( Энд олимпиад гэхээсээ илүү газар усны тухай болно кк)
Доктор. проф Х. Гэндэнжамцын нэрэмжит Монгол улсын математикийн 45-р олимпиад Дорноговь аймгийн Сайншанд хотод амжилттай болж өнгөрлөө. Нийт хот хөдөөгийн 300 аад багш сурагчид оюун ухаанаа уралдуулан ороцсон байна.
Алтангэрэл багштайгаа хоёулаа яваад ирэх байсан боловч багш маань олон ажил зэрэг зэрэг давхцаад явж чадаагүй.

Дорноговь аймаг нь 1931 онд байгуулагдсан. 109,4 мянган кв км нутаг дэвсгэртэй.


Сайншанд хотын 1-р 10н жилийн сургууль. Олимпиад энэ сургууль дээр болсон. Би бас энэ сургуулийн дотуур байранд байрласан болно.


Олимпиадын нээлтийн үйл ажиллагаа. 5 сарын 10 .









Дорноговь аймгийн засаг парга П. Ганхүяг , Дорноговь аймгаас төрөн гарсан нэрт математикч Доёд багштай манай өрөөнийхөн . хэхэ.
Дашрамд дурдахад Ганхуяг сан бол Япон улсад их сургууль төгссөн , Япон улсад удаан хугацаагаар ажиллаж ирсэн үнэхээр их мэдлэг боловсролтой хүн юм билээ.


Усан оргилуур нь шөнөдөө сайхан юм байна лээ...




За ингээд би нь Говийн догшин хутагт Данзанравжаагийн музейг үзэж сонирхсон юмаа. Тэндээс цөөн хэдэн сонирхолтой зүйлсийг хүргэж байна.

Энэ бол модны үндсийг зорж хийсэн ширээ гэсэн. Ямар ч хадаас бэхэлгээ хэрэглээгүй, одоо бараг 200 жил болж байгаа учраас чулуужиж байгаа гэж хэлж болно.



Хутагтыг тодруулахад хэрэглэдэг " Шинжийн судар "


Энэ үнэхээр сонин зүйл. Энийг энэ банзан дээр зорж хийгээгүй , номын хүчээр бичсэн гэдэг. Үүнийг тайлж уншсан хүн бол 108 хоног бясалгаж суулгүй гэгээрэлд хүрсэн төгс хүн болно гэнэлээ, одоогоор тайлж уншсан хүн байхгүй байгаа ба тэр үедээ Хутагт хэдэн шавь нарын хамт уншиж чаддаг байжээ.



Япон шавиас нь бэлэглэсэн Самурайн илд



Ноён хутагтийн сэнтийг зассан
Данзанравжаа 1803 онд одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт ядуу харц Дулдуйтын хүү болон төржээ. Түүний багад нь ээж нь нас барсан тул эцгээ дагаж айлаас гуйлга гуйж амьдардаг байжээ.
1809 онд Онгын голын хувилгаан Ишдонийлхүндэвээс сахил хүртэж банди болжээ.
Тэрээр бага наснаасаа эхлэн уянгын болон сургаалийн дуу шүлэг зохиож, улмаар гүн ухааны болон жүжгийн олон арван бүтээлийг монгол төвд хэл дээр туурвижээ.
Тэрээр бүх хүнийг бичиг үсэгтэй болгохыг тэр тусмаа бүсгүйчүүдийг боловсрол мэдлэгтэй болгох, зэргээр тухайн үеийн нийгэмдээ дэвшилттэй олон зүйлсийг хийж байжээ.

Тэрээр 1856 онд жанч халжээ. Тэрийгээ өөрөө мэдэж байсан гэдэг.

Гар бичмэлүүд нь зөндөө их байдаг юм билээ.



Энэ юугаар хийсэн аяга вэ ????






Багынх нь дээл , тоглоом.


Номын дэр нь . эндээ ном судараа хийгээд дэрлээд унтдаг байжээ.



аа энэ бол ... хэхэ ... хуучин сургуулийнхаа охинтой. Ариунбуян гэдэг мундаг охин байгаам.



Ноён хутагт Данзанравжаагийн 3 шүтээний бэлэгдэл

Эх хүн бол хүн төрөлхтний билиг тэмдэг
Хун шувуу утга уянгын билиг тэмдэг
Дигваранз хорхойг гүн ухааны билиг тэмдэг гэж үздэг.




5 сарын 13 . 30 микрогоор бид бүхэн Хамарын хийд- Шамбалын орон - Мээм хад- 108 ламын агуй - Хүслийг биелүүлэгч Хан Баянзүрх уул гэсэн маршрутаар гарлаа.


Хамарын хийд . Төв хаалга. Дээр нь Дигваранз хорхой буюу хилэнцэт хорхой байна.


Мээм хад. Эмэгтэйчүүд нь сүү, шар будаа өргөдөг.




Шамбалын орон

Шамбал бол хүмүүний гэгээрч төгөлдөржин оюунаараа хүрч болох ариун дагшин орон аж. Энэ оронд хүрсэн хүний сэтгэл туйлын амгаланг олдог бөгөөд Замбуулин хэмээх энэ газар оронд үл мэдэх цэнгэл жаргаланг эдэлдэг гэнэ. Оюуны төгс хөгжлөөр хүрч болох эсвэл ихэс дээдсийн тавьсан ерөөлөөр хүрч болох оюуны орныг Шамбал гэдэг ажгуу.





Нар холуур хүрээлэв үү , ойроор хүрээлэв үү ?




Энэ зурган дээр юу байна ? сайн хараарай хэхэ


Ханд дагинасын оронд өргөл өргөж зохиосон тарни дуу гэж үздэг. Энэ дууг дуулахад ногоон дарь эхийн зүрхэн тарнийг 1000 удаа уншсантай тэнцдэг гэж үздэг.




108 ламын агуй





Хүслийг биелүүлэгч Хан Баянзүрх уул
нь Сайншанд сумын төвөөс баруун урагш 27км зайд оршино. Далайн түвшнээс дээш 1031,9 м өргөгдсөн. Халхын тахилгат 7 уулын нэг. Энэ уулын энгэрт говийн гуравдугаар ноён хутагт Жамъянданзанг оршуулан шарилын сүм байгуулсан учир нэгэн үедээ Шарилын уул гэж нэрлэж байжээ.




Буцах замдаа..



5сарын 14 "Б" "О" "К" "С" ын тэмцээн .



Соёлоо бидэн хоёр хэхэ ( олонлог сургуулийнх байхгүй юу, аймаар мундаг охин байхгүй юу...)



5 сарын 14 16.00 цаг
Дүнгийн хурал нээлт.


Тэгээд л орой нь УБ руугаа буцсан юм даа. 21.00-08.30 Сайн явж ирлээ. Бүгдийг нь их санасан.. . Ирэх замдаа шөнө их даарсан ... Гэхдээ ирээд л хонхны баяртай байсан болоод, бүгдэнтэй нь дүүрэн баяртай уулзсан..., үнэхээр хэзээ ч мартагдахааргүй сайхан байсаан... БҮГДЭД НЬ ХАЙРТАЙ !!!