Wednesday, December 21, 2011

Блог үргэлжлэх тухай

Саяхнаас өөрийн гэсэн блогтой болоё гэж бодоод байгаа юм л даа. Зүгээр л өөрт тохиолдсон, бодсон, мартахыг хүсээгүй, тэмдэглэхийг хүссэн, дурсамж болгон үлдээмээр санагдсан, өөрөө өөртөө хэлэхийг хүссэн, ойрын, холын, маргаашийн төлөвлөгөө тэр бүхнээ өөртөө зориулж бичмээр санагдаад. Зүгээр л юу ч тэмдэглэхгүй хийхгүй, цаг хугацааг үл тоон явахыг хүссэнгүй, нэг л мэдэхэд долоо хоног, зургаан сар, нэг жил, хоёр жил гээд л цаг хугацаа маш хурдан өнгөрж байна. Өнгөрсөн хойно нь юу хийснээ санахыг хичээхэд таньд тун бага мэдээлэл орж ирнэ. Эсвэл дараа нэг тэгж байж билээ гэсэн бодол орж ирнэ. Эсвэл хэзээ нэгэн цагт гэнэт ухаарж ямар нэгэн санаа төрснөө тэр чигт нь мартаж орхиод дараа нь гэнэт санаад тэр үедээ хийж байхгүй яав даа гэж харамсах сэтгэл их төрдөг. Тийм болохоор тэмдэглээд явахыг хүссэн. Харин өөрийн гэсэн блогтой болох эсэх талаар бодоод шийдвэрт нь энэ блог дээрээ л үргэлжлүүлээд өөрийнхөө юмыг бичээд байя гэж бодлоо. Хүмүүс ч нэг үеийг бодвол нэг их орж ирэхээ ч больж, тийм болохоор эсэргүүцэхгүй биз дээ гэж бодлоо л доо. Аль болох ойр ойрхон тэмдэглэж байхыг бодно.

Sunday, December 18, 2011

Сайн байцгаана уу ?

Compose
Блогоо 3 нас хүрмэгц нь л ганцаараа биеэ даагаад ингээд амьдар гээд бүгд блогоо гаргуунд нь орхижоо бүхэл бүтэн нэг жил. Цаашид хэр үргэлжилэх, дахиж хэзээ бичихээ мэдэхгүй байгаа ч би юу ч гэсэн ямар нэгэн юм бичихээр шийдлээ.

Бид 2-3 ангиасаа гараад 3 жил болжээ бараг. Их сургуульд орсон ангийнхан маань одоо 3р курс болчихсон дараа жил төгсөнө гээд л том ах эгч нар байгаа байх. 12р ангидаа ороод төгссөнөөс их сургуулийн 2р курс. Бас л том сонсогдож байна шүү. Харин ангийн хэдэн гишүүн японд бас бусад гадаадын оронд суралцаж байгаа тоог би бол мэдэхгүй байна тоолж үзнээ дараа.

Харин сайн мэдэж байгаагаараа өөрийгөө л бичдэг юм бил үү. Би Америкийн нэгдсэн улсын Массачусеттс мужид байрлах Mount Holyoke College д энэ намраас эхлэн суралцаж байна. Манай сургууль Boston хотоос 150км, NYCс мэдэхгүй 200км гээд газрын зургыг төсөөлж болно л доо хэхэ.
Тэгэхээр 1р курс гэсэн үг шүү дээ. :D. Ямар мэргэжилээр явахаа үнэндээ шийдээгүй л байна. Уг нь 12р ангидаа эдийн засгийн сонирхол гэж бодож нийгмийн ангид суралцсан ч энд ирээд эдийн засагт тийм ч их татагдахгүй байгаагаа мэдэрлээ. Сургуулийн маань хувьд бол нийт 2000 гаруй оюутантай liberal arts college . Зөвхөн баклаврын зэрэг олгодог хувийн сургууль. Дашрамд хэлэхэд Америкийн коллеж гэдэг нь зөвхөн баклаврын зэрэг олгодог буюу undergraduate оюутнууд сурдаг сургуулийг хэлдэг бөгөөд Монгол, Япон, Оросын системийн коллеж гэдэг ойлголтоос өөр юм шүү л гэж.

Манай сургуульд 3 монгол оюутан байдаг. Надтай нийлээд. Өмнө нь нэг л монгол оюутан суралцаж байсан нь түрүү жил төгссөн. За сургууль бол товчхондоо ийм байна өө. Харин миний зүгээс үнэндээ л Монголоос өөр газар явж үзээгүй надад шууд энд ирээд үнэхээрийн шоконд орсон зүйл нэээх байсангүйй ээ гэхгүй юу. Учир нь манай Монгол ч гэсэн хөгжлийг дагаад л явж байна шт. Юугаараа хоцорсон гэж ? :D. За ингээд шууд хэлж бас болохгүйн. Юм болгон шинэ, сонин хачин, аваачаад монголд наачихмаар ч юм зөндөө байна.

Одоо бол энэд ирээд бараг 4 сар болж байна хэхэ. Эхний семестерийн хичээл дуусаж байна. Хичээлийг бол хийлгүүлдэг газар юм байна даа л гэж бодож суунам. Сургууль дотуур байртай бөгөөд дотуур байрандаа гадаад оюутан, америкийн оюутан гээд бүгд л амьдрана. Маш олон орны оюутан бас муж мужийн америк оюутнуудтай. Нэг юмыг онцолж хэлэхэд энд гадаад оюутнууд нь аймшигтай сайн англи хэлтэй. Зүгээр ус цас. НАд шиг багаасаа англи хэлний дүрмээ үзэж, хэдэн үг цээжилж, дүрмийн тест хийж, хэдэн үг нөхөх дасгал хийдэг л ажил хийсээр ирсэн над шиг хүн ховор бололтойм. гэхдээ бас гадаад гэхээрээ тэд нар нь ихэвчлэн орон орныхоо international school, american school с ирдэг юм шиг байна лээ.

Хичээлийн цаг нь 50мин, семинар нь 1цаг15мин. Дажгүй хугацаа. Түрүү жил Монголд МУИС ийн ЭЗС ийн Эдийн засгийн онолын ангид 1 сар суусан л даа. 1цаг30 мин бас удаан л санагддаг байж билээ. Яг энэд бол Азиуд галзуу хичээлээ хийнэ дээ харин ч нэг. Хятад, Вьетнамууд ихтэй. тэгээд л хийгээд л байна. Аан бас Пакистан.
Америкууд нь бол бага хугацаанд хурдан хийчихдэг эсвэл тийм их ач холбогдол хичээлдээ өгөөд байдаггүй байх. Гэхдээ ойлгомжтой биз дээ Азиуд нь хичээлэ хийхийн хажуугаар хэлний ажил бас байгаа болохоор ингэж их сууж хийхээс ч өөр яахав. Лаг лаг хүмүүс, оюутнууд их байх юм өө. Яг л бас л адилхан Шинэ Монголын 1р ангид анх ороход 3р ангийнхан мундаг харагддаг байсан шиг.

Мааш шуурхай л юм бичие дөө энэ удаадаа. Дахиж бичнээ. Ангийнхан минь та нар ч гэсэн өөрсдийнхөө тухай бичиж үлдээгээрэй нэг цаг гаргаад. Дараа нь  уншихад сонирхолтой хэрэгтэй байна байхаа :).
Бүгдэд нь сайн сайхан бүхнийг хүсэе!

Хүндэтгэсэн,

Буяннэмэх