Thursday, February 18, 2010

Энэ их сонин санагдав.



энэ их сонин санагдлаа. Харин чи юу гэж бодож байна? Зураач ч байх шиг. Нэг багш, дасгалжуулагч гээд байхаар нь юу билээ хэн бэ гэж бодсон чинь СҮМО Батбаяр байлаа . хэхэ.



Wednesday, February 17, 2010

Золголт

Зээ, сар шинэдээ сайхан шинэлсэн үү. Нэг л мэдэхэд цагаан сар дуусч, хичээл орох өдөр иржээ. Өнөөдөр буюу Шинийн хоёрны бэлэг дэмбэрэлтэй энэ сайхан өдөр бид ачит багш нар ангийн багш Алтангэрэл, ౩-1ангийн багш Батдорж, бидэнд анх Хими заадаг байсан одоогоор хичээлийн эрхлэгчээр ажиллаж буй Адилбиш багш, дандаа гоё хоол бидэнд өгдөг Алтаа эгч нарындаа очиж золголоо.
Эхлээд ౩.౩౦ цагаас Аагий багшийнд : Би, Ариук, Санаа, Нямка, Мишка, Намуун, Бинди, Сок, Цэнгээ, Баярмаа, Анхаа, Арима, Гэрлээ, Өнөө, Золбоо, Даваа, Уянга гэсэн 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр очиж золгосон юм.



Бид олуулаа пир хийтэл ороод л пир хийтэл идээд хэхэ. Багш маань биднийг их олон гоё хоол, олон гоё юмаар дайлсөөн... Тэгээд 4хүүхэд нь хоорондоо ямар адилхан гээч. Хамгийн том охин нь Урангоо 5р анги. Аавтайгаа их адилхан, аавынхаа үгэнд их сайн ордог даруухан хөөрхөн охин байна лээ. Удаах хүү Уламбаяр нь энэ жил Шинэ Монгол сургуулийн 1р ангид элсэн суралцаж байгаа. Аавын copypaste ... Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж буй хүүхэд бөгөөд тоглож байгаа тоглоом нь рс дээрээ бол байнга Vancouver өвлийн олимп болж буйтай холбогдуулан Speed Skating тоглоостой.
Дараагийн нөхөр их хөөрхөөн... хэхэ. Уранзаяа 2нас өнгөрч байгаа. Даруухан гэж жигтэйхэн. Эгчтэйгээ, ээжтэйгээ адилхан. Нээх хөөрхөөөн... Хааяа хааяа үүдэндээ очоод л ганцаараа суучихна. GG нтр тоглоод л Аагий багш ингэж хүмүүжүүлсэн юм байна л даа тийшээ очоод суу гээд л гээд хэхэ... Цэцэрлэгт явдаггүй, Нялх дүүгээ асраад асар завгүй аниа.
Хамгийн отгон хүү Уламтөгс. Биднийг ороход том 3яваад байлаа. Бид хоол ундаа идээд, нилээд байж байтал хажуугийн өрөөнөөс нэг ТОМ хүүхэд багш тэврээд гараад ирсэн. Эгч Уранзаяатайгаа бараг л ижил жингийнх байх. БАК нөхөр байна лээ. Дөнгөж унтаад сэрсэн болохоор нойрмог л байсан. Гэхдээ жаахан хүүхэд гэхэд бишүүрхэнэ гэсэн юм байхгүй. Гайхсан янзтай бүлтийтлээ хараад л , эгдүүтэй хүүхэд.
Харин одоо Алтангэрэл багщийн маань гэр бүлийн хүн болох Эрдэнэтуяа эгч маань юм. Биднийг маш сайхан дайлаад, үнэхээр сайхан гоё эгч байна лээ. ТЭр хүний ачаар Аагий багш маань хичнээн тайван сайханш, сэтгэл амар хичээлээ зааж , бидэнд олон сайхан зүйлсийг зааж өгдөг юм даа. Эрдэнэтуяа эгчид баярлалаа гэж хэлмээр байна.
За тэгээд бид чинь зөндөө юм идээд гарлаа. Бэлгээ авсан хэрэгтэй зүйл байсан хэхэ.

Дараагийн айл Адилаа багшийндаа очиж золгосон.
Батдорж багш ногоон футболктой дэмждэг багаа дэмжээд лайтай сууж байна лээ дээ. Тэмцээн болоод яасан яасан... би сайн мэдэхгүй...
Бүгдээрээ Адилаа багш, Батдорж багш хоёртойгоо золгоод. Батдорж багштай золгох багшид ч бидэнд ч их сонин сэтгэгдэл төрж байлаа хэхэ.
Батдорж багшийн шавь нараас анх удаа цагаан сараар ирж золгож байна гэсэн. Бидний дунд 8р ангиасаа хойш багшийг ирсэн цагаас хойш хичээл заалгасан хүүхэд , 9р ангийн төгсөгч, 11р анги, 12р анги гээд төлөөлөгч нар очсон л доо . Энэ жилээс эхлээд тэгээд л шавь нараа хүлээгээд сууж байдаг болж байгаа юм даа гссс.
Бууз жигнүүлж идээд, уугаад, цадаад... Их дайлуулсаан бас... Ер нь цагаан сар гэдэг чинь угаасаа идэх гэж л айлд орно дөө.. кк
Дараа жил багштайгаа зэрэгцээд бүгдээрээ л гадагшаа, япон явах гээд л байж байна байхдаа гээд л бүгдээрээ билэгшээж ярьж бас олон гоё зүйлс, хөгжилтэй юм ярьсан.
Бэлгээ аваад гарав. Адилаа багш маань биднийг их сайхан угтаад сайхан үдсэн. Яасан сайн хүүхдүүд вэ гээд л . . .
Батдорж багш, Адилаа багшдаа маш их баярлалаа.

Дараа нь Субашигийнх буюу Алтаа эгчийнхээр орлоо. Хол нтр явахгүй амар зүгээр. 2алхаад л нөгөө айлдаа ороод.
Бүгдээрээ өмнө нь 2айлаар орсон, бууз жигнүүлсэн болохоор одоо Алтаа эгчийнд яанаа их шахдаг, идэж чадахгүй дээ гэж гэж орсон. Яг ч тэгсэн... хэхэ.
Алтаа эгч, Субаши 2 биднийг баахан олуулаа орж ирнэ гээд зөндөө юм бэлдээд, зөндөө удаан хүлээцэн... уддийн бэ гэцэн байж байсан.
Ширээн дээр нийтлэг биш зүйл их байлаа. Бид нар 7 уулаа л орсон. Харин бууз хоол нь 20д хүний порц хэхэ. Субаши бүр идээд гараа, идээ гээд л. Харин ч цатгалан байсан гэхэд сайн идсэн шүү муу МИШКА.
Түрүү жилийн үйлдэл давтагдаж, тавагтай чихэр...
Хоол, салатнууд бүгд маш гоё амттай байсан. Жинхэнэ санаа байвч сачий нь хүрэхгүй гэгчээр идэж чадахгүй байсан л даа...
Алтаа эгч олон янзын хоол хийгээд хүмүүсийг дайлаад зочид идээд л гараад байвал их баярлана гэсэн.
Дараа жил нилээн олуулаа, хамгийн түрүүнд л Алтаа эгчийнхээр орж ирж баярлуулдаг юм шүү гэж ярьсан. Төлөвлөгөөтэй ажиллана аа гэжуугаан.
Гоё бэлэг аваад, зөндөө бэлэг авсөөн идэж идчээд бас. хэхэ. Энэ завшааныг ашиглаад Алтаа эгчдээ болон Субашидаа баярлалаа гэж хэлмээр байнаа.

За ингээд манай энэ удаагийн ЗОЛГОЛТ бүлэг сэдэв маань өндөрлөлөө. Бүгдээрээ аппаратгүй байсан болохоор зураг одоогийн байдлаар байхгүй. Гэрийн эздийн өөрсдийнх нь л аппаратаар авсан . Зургаа авж байгаад нэмж оруулна. ЗА анхаарал тавьсан явдалд баярлалаа.
Шинийн хоёрон 2010 - 02 - 16

Monday, February 15, 2010

Валентин ба Санаа, Ариука

2сарын14нд Шинийн нэгэн, Валентин, Санаагийн төрсөн өдөр давхцаад яах аргагүй л цагаан сар дийлээд нөгөө хоёр орхигдох щахав.
Санаадаа 18 нас хүрж байгаад нь баяр хүргэе ээ. Өчигдөр төрсөн өдрөө гоё тэмдэглэсэн үү.
Бас өнөөдөр ౧౮нас хүрж байгаа Ариукадаа төрсөн өдрийн гал халуун баярын мэнд хүргэе ээ. Төрсөн өдрөө гоё тэмдэглээрэй.



お誕生日おめでとう! サナー

Зүрхэнд бадарсан хайраа баярын ширээ болгон
Цэгцлэн бичих үгээ дууны түрлэг болгон
Төрсөн өдрийн халуун мэндийг
Тэврэлт,бэлэг, сайхан бүхэнтэй хамт бэлэглье 2-3 ангийнхан нь.

Тийн урвагч хэмээх төмөр барс жилийн анхны мэндчилгээ.



Даага далантай
Бяруу булчинтай онд мэнд, өнтэй сайхан оров уу?
Та бүхэндээ сар шинийн мэнд буюу өвлийг өнтэй давж урин хавартай золгож байгаа, мөн нэг нас нэмсний баярын мэндийг хүргэе.

За тэгээд "шинийн нэгэн"-д ямар байна, бүтэн жил тийм байна гэж өвгөд дээдэс маань үздэг байсан. Энэ жилийн хувьд их ашигтай хоёр "шинийн нэгэн"-тэй учраас өчигдөр буюу эхний шинийн нэгэнд нь сайхан золгож, идээ будаагаа зооглочихоод өнөөдөр буюу хоёр дахь шинийн нэгэнд нь хичээлээ хийгээд сууж байх хэрэгтэй ... хэхэ.

Өнгөрч буй үхэр жил бид бүгдийн хувьд их өөрчлөлт гарсан жил ангийн хэсэг андууд маань хүссэн ИХ сургуульдаа амжилттай оролцон сурж, хоёр нь АНУ-д, Түмэнбаяр маань саяхан 1сарын15хавьцаа ОХУ-Санктпетрбургт Анагаахын ИС -д суралцахаар явсан, харин хэсэг нь ШМАС-ийн 3р ангид ороод магтуулахдаа магтуулж, загнуулахдаа загнуулж л явна.
Энэ Бар жилд мөн бидний хувьд бас их чухал жил айлчлан ирж байна.

Бүгд алдаа дутагдалаа сайтар тунгаан бодож энэ жил алдаанаасаа суралцаад цаашид илүү эрч хүчтэй, ухаантай байж илүү их амжилтанд хүрээрэй.

Би бас өнөөдрөөс эхлэн блогоо сайтар хөтлөж,үйл явдлыг алдалгүй дамжуулж байна гэдгээ хэлье хэхэ.
Энд цагаан сарын тухай бяцхан мэдээлэл хийлээ.
Эцэст нь нэгэн зарлалын чанартай юм байгаа шүү.


Цагаан сар
-Vvсэл гарал
-цагаан сар бол Монголчуудын маш том баяр мєн . Билгийн улирлын тооллоор шинэ хуучин он солигдох шинийн нэгний єдрийг баяр ёслолоор тэмдэглэн єнгєрvvлдэг уламжлалтай . энэ нь хахир євлийг давж , урин хавартай золгосны учир мєн нэг нас нэмсний баяр юм.
XIII зууны эхээр Тэмvvжин тархай бутархай олон Монгол аймгийг нэгтгэн , Их монгол улсыг байгуулаад гуравдугаар жарны хєхєгчин vхэр жилийн євлийн сvvл сарын эцэс , улаан барс жилийн хаврын тэргvvн сарын шинэдээр хаан ширээнд суух ёслол болов. Тэр vеэр Их Монгол улсын нэгдсэн тєрийг нээсэн баярыг шинэ оноо хавар тэмдэглэдэг дорно дахины ихэнх ард тvмний нийтлэг ёсоор журамлан , цагаан сарыг намраас хаврын эхэнд албан ёсоор шилжvvлэн хамтатган тэмдэглэсэн байна. Ийнхvv улаан барс жил (1206 он) -ээс эхлэн цагаан сарыг хавар ёсолдог болжээ.

Энэ хvv цагаан сар анх болсон тэр vед Чингис хаан єєрийн 88 гавьяатныг шагнажээ.
-Одоо vед Монголчууд єєрийн гэр бvлээрээ сар шинээ аль болох сайхан бусадаас илvv гарах гэдэг болсон нь харамсалтай юм. Ингээд арай гэж 1 жил цуглуулсан хэдэн цаасаа 3 єдєрт дуусгах гэдэг тэнэг хэрэг биш гэж vv.
гэвч нэг талаараа энэ бол тэдний сайн сайхан байх гэдэг хvсэл мєрєєдєлтэй холбоотой байх , цагаан сараа ямар гаргана тэр жил тийм байна гэдэг сvсэг бишрэлтэй ч холбоотой байх …

Шинэлэх цагаалах ёс

-Монголын ард нийтийн баяр билгийн улирлын цагаан сарын шинийн нэгний баяр юм. Ийнхvv шинэлэхдээ Монголчууд нас намба , зэрэг дэвээ хардаг байна . учир нь энэ баяраар аль албан тушаал том мєн аль нас єндєр хvний гэрт шинийн 1 - ий єдєр оциж золгох ёстой юм. Энгээд шинийн 2-3 ны єдєр ахмад нь дvvгийндээ очиж золгодог юм .

Шинийн хоёрон буюу 2сарын16нд 2-3ангиараа Алтангэрэл багшийнд очиж
АЧИТ БАГШтайгаа золгоно шүү . 3-2ийнхан бас ангиараа очно гэсэн байсан тул тэднийхээс цагийг нь мэдэж байгаад зөрүүдээд л орно доо.^__^

Friday, February 12, 2010

ойлгомжгүй


Яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад яагаад хүмүүс маргалдаж, шалихгүй зүйлээс муудалцаж, нэг нэгнийгээ дэмжиж урам оруулахын оронд улам сэтгэлээр унагах юм хэлж ярьж байдаг байна аа?
яагаад зүгээр яваа нэг нь зүггүй яваагийнхаа өмнөөс шийтгүүлж, арыг нь дааж гарч байдгийн ?
яаж байвал зохих хорвоо вэ?

Амьдрал үргэлжилсээр, амьдрал шудрага бус уу, шудрага уу гэдгийг мэдэхгүй, үхээд хаашаа явдгийг ч мэдэхгүй... Гэхдээ үхэл гэдэг бол оршил...

Хүн өөрөө өөрийгөө магтаж, ухаантай хүмүүс нь цаагуураа л нэг өөрийгөө магтаж хэлээд байдаг бололтой бас... Харин тэнэг нэг нь эрдэмт хүн даруу гээд дүмбэ оргиод даруу болох гээд өөрийгөө юу хийсэн, яаснаа ч хэлэхгүй ярихгүй сууж байдаг юм шиг___ хаашаа юм бэ ...

Амьдралд нэг нэгэндээ урам өгч, сайхан үгээр л мялааж байх ёстой байх.

Нэг хүн надаас сайн энергитэй хүн, муу энергитэй хүн ямар ялгаатай байдаг вэ гэж асуулаа. Би олигтой хариулт ч олсонгүй, муу үйл хийсэн хүн нтр гээд л их юм бодсооон. Тэгсэн сайн энергитэй хүн нь дандаа сайн зүйлийн талаар ярьдаг, өөдрөг үзэлтэй, хүний сайн талыг олж хардаг, хүнд сайхан үг хэлдэг, бүтээлч буюу шинэ санаа гаргадаг. Харин муу энергитэй нь мэдээж эсрэгээрээ ... Тэгээд л би сонсоод л шууд би ямар их муу энергитэй хүн бэ гэж бодсон шүү. Энэ үгийг хэлж ойлгуулсан хүнд би хайртай. Гэхдээ хайртай гээд хайраа илэрхийлэх нь бас цаашаа хүнд хэцүү асуудал л болж байгаам л даа цаашлаад.


Ойлгомжгүй юм ч их байна шүү... Сонин байна...
Миний бичсэн юм ч тэр чигтээ ойлгомжгүй байна... Сонин байна. . .








Thursday, February 11, 2010

Шинэ Монголоо магтан дуулъя

2010 оны 2 сарын 5 ы өдөр Шинэ Монго сургуулийнхан маань Монголын багш нарын 44 дэх баярыг Хүүхэд залуучуудын хөгжлийн газар амжилттай зохион байгуулж, сайхан болж өнгөрсөн.
Үүнд манай үеийнхэн өөрсдийн дуугаар бэлэг барьсан юм.
Тайзан дээр Чимэдлхам, Ганзориг, Цэлмэг, Баасандорж нар. Үгийг Ганзо, Цээмээ, Сосо , Бааска зэрэг хүмүүс нийлж зохиосон гэсэн шүү. Бүгд сэтгэлийн дэм өгч 4 дуучин маань дуулж сайхан дуутай болсон юм.
Бүгдэд таалагдсан байхаа гэж бодож байна. Би лав тэнд энэ дууг нь л сонсохыг бүр хүлээгээд л суугаад байсан. Тэгээд сонсоход маш их таалагдсан.
Харамсалтай нь 1, 2р ангийнхан энэ дуу нь түрүү жилийнхний дуулсан дуу байна гэж бодож, ярьцгаасан байна лээ...
Яахаараа тэгж доош нь хийхийг л бодож байдгийн мэдэхгүй...
Зза нэг иймэрхүү. Бүгдээрээ үзээд өөрсдийн сэтгэгдэлээ үлдээнэ гэж найдаж байна.


Дахин дуулсан хүүхдүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Shady д upload хийж , клип хийж өгсөнд баярлалаа хэхэ.

энд

уучлаарай, энд нэг асуудал гарсан болохоор түр зууртааа ингэж тавья.

Tuesday, February 2, 2010

Ерөнхий шалгалт Монбушотой давхцах уу???

За ямар ч байсан ерөнхий шалгалт 11, 12, 13нд юм байна. Одоо монбушо хэзээ вэ гэдгийг л мэдэх хэрэгтэйм шиг... Уул нь бидний таамаглаж байгаагаар бол 6 сарын 2 дох долоо хоногийн бүтэнсайн өдөр л байдаг юм шиг.... Тэгсэн тэр нь 13 болж таараад ерөнхий шалгалттай давхцчихвал ч нөгөө 11р ангиа төгсөөд монбушо өгөх хүмүүс наашаа ч үгүй цаашаа ч үгүй яахаа мэдэхээ байдалд орох юм байна даа гэсэн.... Манайхнаас ч гэсэн ерөнхий шалгалт өгөх хүмүүс нь яах юм болдоо... Үнэхээр давхцчихвал ч үнэн балай юм болох юм байна дааа.....

2010 оны ЭЕШ-ын хуваарь

2010 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль коллежид элсэгчдийн мэдлэгийн түвшин сурах ерөнхий чадвар, хандлагыг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг та бүхэнд танилцуулж байна.

Та бүхэн манай байгууллагын www.eec.mn цахим хаягаас 2010 оны “Элсэлтийн ерөнхий шалгалтын журам -”тай танилцан, гэр бүл, найз нөхөд, багш нартайгаа зөвшилцөж, элсэн орохыг хүсэж буй их, дээд сургууль мэргэжлээ зөв сонгоно гэдэгт итгэж байна. Мөн тухайн сургуулийнхаа оюутан элсүүлэх үлгэрчилсэн журамтай танилцан шалгалт авах доорх 10 хичээлээс сонголтоо зөв хийгээрэй

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл www.eec.mn цахим хаягаар орон даяар Улаанбаатар хотын цагаар 2010 оны хоёрдугаар сарын 1-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2010 оны дөрөвдүгээр сарын 15-ны орой 18:00 цагт дуусах бөгөөд доорх хуваарийн дагуу шалгалтын өдрүүд товлогдлоо.

6-р сарын 11- ны өдөр

14.00 – 15.20 Монгол улсын түүх

16.30-17.50 Орос хэл

6-р сарын 12-ны өдөр

8.30-9.50 Газар зүй

11.00-12.20 Математик

14.00-15.20 Биологи

16.30-17.50 Англи хэл

6-р сарын 13-ны өдөр

830-950 Хими

11.00-12.20 Нийгмийн тухай мэдлэг

14.00-15.20 Монгол хэл

16.30-17.50 Физик

Monday, February 1, 2010

МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДИЙГ БИДЭНД НОМ ЭРДЭМ ЗААСАН БҮХ БАГШ НАРТАА ХҮРГЭЕ!


: Click Here To Forward This Greeting/Picture To Your Friendz

: Click Here To Listen & Dedicate Mp3 Songs

: Click Here To Check Daily Horoscope
Цагаан сэтгэл агуулж хүүхэд настай цуг нялхарсан
Цагийн эргэлтэд дарагдаж мөнх бусыг сануулсан
Цэврүү шиг гэнэн ухааныг эрдмээр тэжээж тэтгэсэн
Цэнэг минь болсон эрхэм багшдаа хэдэн мөрийг зориулж ач буяныг тань санагалзья
Алсаас ирсэн хирнээ ойр буусан одон мэт
Арвидаж улам жавхаажих том дугариг наран мэт
Аав ээжээс минь ялгаагүй эрхэм их ачтан
Ардыг гэгээрүүлэхийн ажилтан, үйлсийн тэтгэлэг эрхэс минь ээ

Энэ биеийг ээж аав минь заяасан авч
Эрдэм зааж хүн болгосон нь таны хичээл
Эрхшээж өнөөдөр би жигүүр дэлгэсэн нь
Эрт сурснаа хойчдоо өвлүүлсэн таны минь зүтгэл шүү

Шохой идэн байж молхи хэдтэй ноцолдоод
Ширүүн дарга нарт муу сурлагатнуудын нийлбэрээр зандруулж
Ширхэглэж боосон хэдхэн төгрөгөөр өрхөө тэжээж
Шуурга сөрж боссон таны амьдралыг бид сайн мэдэхгүй ээ

Өөрийнхөө үр хүүхэдэд хичнээхэн зав гаргаа бол доо
Өрөөлийнхөд харин та "чихээ огтлуулан" үнэнч зүтгэсээн
Алдрыг горьдож ач сануулах гэж ажиллаагүйн тань төлөө
Арван хэдэн жилийн ардаас би нэхэн санагалзав

Годойж шодойсон нус татсан үе үеийн халтаруудад
Ганц амьдралаа төгс зориулж нэг үзсэн номоо л давтах мэт
Жил эргэхэд өөрөө хоцрогдож шавь нар нь түрүүлчих
Жирийн нэгэнд бол атаархмааргүй харагдах даржин ертөнц

Тэгэвч уужуу ухаандаа шавиараа бахархаад
Уралдаан биш шүү дээ амьдрал чинь гээд үлддэг
Ундарга үзлийн дээд төв байсныг хожуу буулгах юм
Урьдчилж хичнээн хэлээд ч төөрөг, тархи 2 ингэж л золгох юмаа...

Таны зааснаас өөрт буулгасныг санасандаа хүргэх гээд зав хомс явнаа
Танхимаа эргэж үеийн нөхөдтэйгөө бууж мордох мөч дутуу юм болов уу даа...



МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДИЙГ БИДЭНД НОМ ЭРДЭМ ЗААСАН БҮХ БАГШ НАРТАА ХҮРГЭЕ!