Thursday, April 30, 2009

Модоо тарьцгаая!

Модоо тарьцгаая! Сайн дураараа бас л мод тарина гэдэг чинь буян л даа. Би яаг явна гээд төлөвлөчихлсөн байсан чинь тэмцээнтэй энээ тэрээ гээд больж байх шиг байна. Тэгээд сайн дурых юм чинь бүгдээрээ оролцож буян үйлдээрэй!
Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү! Холбоотой мэдээллийг энд болон эндээс үзээрэй!

Tuesday, April 28, 2009

Happy birthday!!! Энхмөрөн!!

Happy Birthday! Pictures, Images and Photos
зиак ингээд бас нэг bday. Нилээн оройтчихлоо хэхэ завгүй байсаар . За ямар ч байсан энэ өдөр өнгөрчихөөгүй байгаа болохоор бичие! Ангийн анд Энхмөрөндөө төрсөн өдрийн мэндийг хүргэж аз жаргал хүсье! Гээ л тээ хүн болгон л хэлдэг үгийг хэлэедаа. Өнөөдөр даанч сэтгэл санаа тун муу хэл ам эвлэхгүй байгаа учираас уучлаарай сүртэй их юм бичиж чадахгүй нь ямарч байсан блогийн зүгээс болон нийт ангийхны зүгээс баярын мэнд хүргэе! Сайхан баярлаад явж байгаа байхаа одоо хэхэ.....

Saturday, April 25, 2009

Шалгалтандаа сайн бэлдэцгээгээрэй биш зүгээр сайн БЭЛД за юу!


Зиак ирэх 2 дох өдөр буюу 28нд ( Мөрөнгийн bday хэхэ) хамгийн энэ жилийн хамгийн сүүлийн ЯВЦ- ын шалгалттай тул та бүхэн сайн бэлд за юу! Жилийн эцсийн шалгалтын өмнө авах ганц шалгалт учраас нэг их төвөгшөөгөөд байлгүй сайн бэлдээд өгөх хэрэгтэй. Яаж байгаан бэ гэвэл жилийн эцсийн шалгалт 5 сарын 18нд( Уянга, Сувданчимэг 2ийн bday) гэдгийг та бүхэн мэдэж байгаа харин хонхны баяр маань 5сарын 15нд ( Буянаагийн bday, хэхэ бөөн bday-ууд) болохоор яг үнэнийг хэлэхэд тэр үеээр хичээл хийж байвал жинхэнэ хичээлийн цагаан солиотон л гэх байх л даа. Тийм болохоор эртнээс энэ шалгалтандаа сайн бэлдээд өөрийгөө сайн сориод үзэх хэрэгтэй. Ингээд шалгалтанд юу юугаар шалгалт авна гэсэн талаар цухас ( миний мэдэж байгаагаар) дурдахад
1. Математик - ерөнхий мэдлэг тестээр авна. Миний бодлоор бол хичээл дээр ажиллуулдаг тестүүдэрхүү л юм байх байх
2. Монгол хэл- бас л ерөнхий шалталтанд бэлдэх зорилготой 2008 оны хот хөдөөний 6 хувилбар 240 тестнээс орж ирнэ

3. Физик- ерөнхий мэдлэг тестээр л байх. Гэхдээ тэгээд ерөнхий мэдлэг гэхээр бас сансарцан сэдэвүүд ороод л ирэх байхдаа одоо яанадаа. Уул нь ойрдоо бол дан механик нтр л үзээд байгаа шд тээ. Тэгэхээр бүх сэдэвээ ядаж ганц харчихаарай!!!
4. Хими- аа энэ харин ерөнхий мэдлэг биш байхаа. 4р улиралд үзсэн нүүрс ус, амин, амин хүчил, уураг зэрэг сэдэвээр авна. Тэгээд бие даалтаа хийчихсэн хүн бол гайгүй байхдаа гэж бодож байна.
5. Япон хэл- энэ дүрэм нь бол ерөнхийдөө ерөнхий мэдлэх шалгах байх Шохо нтрээ бас хараарай! Харин ханз нь цэвэр Чюкю- нээс орж ирэх учраар 1 2р бэлгийн ханзыг сайн цээжлээрэй! Гол нь шинэ үгний мэдлэг шалгана гэсэн болохоор ХАНЗ- аа маш сайн цээжилчихсэн байхад айлтгүй.
6. Англи хэл- энэ харин А группийхийг л мэдэж байнаа. Нөгөө групп мэдэхгүй нь уучлаарай! Энд ерөнхийдөө phrasel verb болон шинэ үг шалгана. Нөгөө нэг хийлгэж байсан цааснаас шинэ үг орж ирнэ. Тэр нь бараг л 120-оод үг байсан шүү бас нэг цаас байсан тэрний үгсийг нэмбэл бараг л 200-аад үг цээжлэх хэрэтэйнэ дээ. Тэгээд preposition, бас угаасаа л ерөнхий мэдлэг шалгачдаг шдээ англи хэлний шалгалт бол тээ.
7. Нийгэм- за энд ёстой юу авахыг би сайн мэдэхгүй анги дээр ажиллуулсан тестнээс л орж ирэх байх. Бас тэгээд л ерөнхий шалталтын материалаас л авах байх

Ийм л байна даа. Тэгээд явцын шалгалтыг бол тоож ч хардаггүй манай ангийнхаан! Энэ удаа энэ шалгалтыг жаахан чухалчилж авч үзээрэй! Миний биш өөрсдийнхөө төлөө. Ер нь бол би ингэж боддогшд. Манай ангийнхан нэг тийм цочрохоо байчихсан, Ерөөсөө нээх чухал гэж боддоггүй болохоороо шалгалт тоодоггүй. Харин чухал гэж бодсон юмандаа бол аль ч ангийг дагуулахааргүй гэж бодож байна. Тиймээс хамгийн сүүлчийн бэлтгэл гэж болохоор энэ шалгалтыг манайхан сайн өгөөрэй!!!!!! GOODLUCK

Tuesday, April 21, 2009

Happy birthday!!! Тэмkaa!!


Ангийн анд Г. Тэмүлүнгийн төрсөн өдөр маргааш буюу 4р сарын 22нд болох тул ангийн нөхөд Тэмкадаа баяр хүргэхээ мартваа! Ингээд нийт ангийхний нэрийн өмнөөс болон миний бие ангийн воллеиболын багийн тамирчин, сургуулийн спорт наадмийн ширээний теннисний 3р байрийн шагналтай Тэмкадаа энэ хорвоод мэндэлсэн сайхан өдрийн баярын мэндийг хүргэе! Түрүү жилийн ханын сонин дээр түүний талаар "Цохиураа аваад гаргалаа л бол Алднаа л гэж байхгүй шүү!!" гэж бичсэн байна. хэхэ. Жилд ганц тохиох энэ сайхан өдрөөрөө баяр хөөрөөр дүүрэн байж өөрөө болон ээжийгээ сайн баярлуулаарай!

JAVA

Аа харин одоо бол яаж нэг ангийг нь орхих вэ дээ 2- 4 ангийн бие даалтын сэдэв болох JAVA-гийн тухай бас юм оруулая. Гэхдээ угаасаа л бүгд нетээс хайж байгаа тохиолдолд адилхан л юм байх байх л даа. Гэхдээ яахав зарим нэг олж чадаагүй болон хүмүүсийн цагийг бас хэмнэж байгаа боловуу гэж бодоод хамгийн их болон оновчтой мэдээлэлтэй site-уудийг орууллаа. Ойлгоно биз.

Java програмчлалын хэлний товч түүх
·

1980-аад оны сүүл, 1990 оны эхээр програмистууд чухамдаа л өөрсдийн төгс програмчлал хэлтэй болсон гэж бодож байлаа. Энэ бол C++. Хүчирхэг C хэлний үндсэн зарчмаас гадна объект хандалт ухагдахуун C++ тусгаж чадсан байлаа. Гэвч 1990 оны интернэтийн хүчтэй давалгаа болох WWW (World Wide Web) гарч ирснээр C++ энэхүү технологит нийцэхээ больсон юм. Ингээд програм хангамж хөгжүүлэгчид дахин “төгс” програмчлалын хэлний эрэлд гарав.

Java-г анх олон үйлдлийн систем, платформ үл хамаарах хэл болгох үүднээс хөгжүүлсэн юм. Учир нь тухайн үед ганц компьютер гэлтгүй, гар утас, жижиг зөөврийн компьютер PDA зэрэг олон төхөөрөмжүүд зах зээлд гарч ирж байсан аж. Sun Microsystems Inc-ийнхан энэ чиг хандлагыг урьдчилан харж, Java-г хөгжүүлэх Green төслийг эхлүүлжээ. Харамсалтай нь энэ төсөлд өөр компани ялж, Green төсөл нурах аюулд хүрсэн юм. Аз болоход 1990-ээд онд Web асар хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд динамик вэб хийхэд Java-г ашиглах боломжтойг багийнхан олж харав. Green төслийн зорилго ч үйлдлийн систем, платформ үл хамаарах байсан учир интернэтэд ажиллах боломжтой програмчлалын хэл бүтээхэд илүү дөхөм болжээ. Ингэж дөрвөн жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 1995 онд Java-г албан ёсоор олон нийтэд зарласан түүхтэй.
Java нь C++ хэлний бүхий л шинж чанарыг агуулж чадсан төдийгүй харин ч С++-ийн зарим үйлдлүүдийг улам боловсронгуй болгож, аюулгүй найдвартай, тогтвортой гүйцэтгэлтэй жинхэнэ “объект хандалтат, платформ үл хамаарах” хүчирхэг програмчлалын хэл болж чадсан юм.

Мэдээллийн эх сурвалжийг Harvey M.Deitel, Paul J. Deitel “Java How to Program”

http://www.computertimes.mn/index.php/Blog-medee/200807061184/Java-programchlalyn-xelnii-tovch-tuux/menu-id-328.html

http://tsogbadrakh.blogspot.com/2008/05/java.html


Java технологийн тухай
энд бас гол юм байгаа шүү!!!

Macromedia Dreamweaver MX

Зиак манай ангийн бие даалтийн сэдэвийн талаар өөр асуух юм байвал сэтгэгдэл хэлбэрээр бичээрэй! Мэдэхгүй ч гэлээ мэдээд хэлээд өгөхийг бодоё. Одоо харин 2-2 ангийн бие даалтын сэдэв болох талаар цухасхан мэдээлэл оруулая!

Энд дарж ор! Ер нь бол энэ site дээр иймэрхүү юмны талаар мэдээлэл хамгийн сайн бөгөөд их байгаам шиг байна. Хэхэ
аа харин энд жаахан хэрэглээ талаас нь байх шиг байгаа юм. Гэхдээ ганц бие даалт хийхийн төлөө байгаа хүмүүсд бол хэрэггүй л дээ гэж...

HTML --ийн тухай


хаха энэ зургийг хараад оруулмаар санагдчихлаа. Гэхдээ ийм утгатай биш шүү хүмүүсээ. Зүгээр л joke айн. Hyper Text MarkUp Language гэсэн утгатай ер нь бол.
Зиак HTML code-ний талаар мэдээлэл зүй дээр бие даалт өгснийг мэдэж байгаа байх. Ер нь бол энэ нь надад мааш их хэрэгтэй байсан л даа. Өөрөө энэ code-ний тухай юм олж мэдэх их хүсэлтэй байсны дээр бие даалтаар өгсөн нь улам ч хийх хүсэл сонирхлыг төрүүлээдхэв. Гэхдээ бас л нээх их олж мэдсэн юм ч алга л даа. Багш flash-аар ав гэсэн хичээл дээр нь ихэнх хэрэгтэй зүйлүүдийг биччихэж тэгэхээр бид илүү мэдээлэл олох шаардлага гарч байх шиг байна.

Нетээс хайсан хэсэг зүйлсийг энд оруулчихая. Гэхдээ бас бүгдээрээ адилхан юм бариад очвол онцгүй шд тээ. Тэгээд л угаасаа бүгдээрээ нетээс хайх юм бол адилхан л юм авч очих нь тодорхойшд. Тэгэхээр бие даалтаа бас өөрсдөө бодож байж давхцуулалгүй юм хийцгээгээрэй! Ер нь бол хамгийн их болон оновчтой мэдээлэлтэй рүү нь энэ дарж орно уу. Бусад нь бараг л бүгд адилхан юм биччихэж. Бас уул нь бол англи хэлдээ сайнууд нь орчуулж нтр хийвэл бол зөндөө мэдээлэл байна доо нээрээ.

Sunday, April 19, 2009

CONGRATULATION!!! Bubu!!!



Зиак өчигдөр мэдээлж байснаар Улаанбаатар хотын олимпиадуудын дүн нь гарч дууссан байна. Тэгээд нөгөө хэлэхгүй бол маргааш очихоор блог маань хоцорч мэдээлээд байгаам шиг санагдаад хэхэ. За тэгээд физикийн олимпиадийн дүн гарсан бөгөөд манай ангиас хараахан хүн ороогүй ч гэсэн манай сургуулиас 2 хүүхэд улсад орох эрхээ авснаас 2-2 ангийн Э. Золбоо 3р байр хүрэл медал хүртсэн байна.
Аа харин одоо миний өчигдөр нууцлаад байсан томоос том SURPRISE бол Шинэ монгол ахлах сургуулийн 2-3 ангийн сурагч Мөнхбатын Буяннэмэх маань С. Цагааны нэрэмжит Улаанбаатар хотын математикийн олимпиадад 3р байр хүрэл медалийн болзлыг хангаад байгаа баярт мэдээ билээ. Ялангуяа элдэв гүнзгийрүүлсэн сургалт байхгүй манай сургуулийн хувьд хими физикийн олимпиадад амжилттай оролцдог тохиолдол элбэг ч математикийн олимпиадад ийм өндөр амжилт үзүүлдэг тохиолдол ховор байдаг. Тэгээд тэр нь манай ангийн сурагч, манай блогийн админ Choco тул ангийн хамт олон болон миний зүгээс хязгааргүй их баярлаж байгаагаа хэлэхэд мааш их баяртай байна. Тэгээд Choco-ийнхаа цааш цаашдийн сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье! Дашрамд дурдахад улсын олимпиад Дорноговь аймагт болох юм байна. Улсын математикийн олимпиаддаа амжилттай ороорой! Хянгадаад өг манайхаан!!! Хянгадаад өг Буянаа! ХҮЧТЭЙ СҮРТЭЙ 2-3

Saturday, April 18, 2009

Happy birthday!!! Мандахаа!



Заа дахиад нэг төрсөн өдөр! Ингээд манайхаан манай ангийн нэгэн болох Мандахын маань төрсөн өдөр маргааш буюу ( хаха маргааш ч гэж хэдэн минутийн дараа) 4-р сарын 19нд болох тул ангийнхан тус тусдаа баяраа хүргээрэй! Яг одоо бол харин Хийдэг ажил нь хичээл
Хэт дуугүй Мандахдаа төрсөн өдрийн мэндийг хүргэе ээ!
Ангийн анд Мандах чамд
Алаг хорвоод мэндэлсэн
Ариун энэ өдрийн мэндийг хүргэе
Аз жаргалаар дүүрэн байхыг хүсье! Written by GG
( хахха би нээрээ лайтай зохиочжээ нтр хэхэ худлаа худлаа ийм юманд авьяас хүрэхгүйм байна).
Зиак тэгээд Мандуу сайхан баярлаарай! Бүгдээрээ мэнд хүргээрэй!!! Зао!

Улаанбаатар хотын олимпиадууд боллоо

Зиак ингээд өнгөрөгч 4-р сарын 17, 18нд Улаанбаатар хотын олимпиадууд болж өндөрлөөд дүнгээ гаргалаа. Миний мэдэж байгаагаар 17нд С. Цагааны нэрэмжит хотын математикийн олимпиад 1-р дунд сургууль дээр эхэлсэн бөгөөд, 18ны өдөр бодолтын 2р өдөр өндөрлөлөө. Мөн 18нд хотын хими, физикийн олимпиадууд давхцсан нь зарим нэгэн хүмүүсд их л хүндрэлтэй байв. Хотын химийн олимпиад 45р сургууль дээр, хотын физикийн олимпиад 35р сургууль дээр тус тус боллоо.
Манай Шинэ монгол сургуулийн хувьд уг олимпиадуудад их өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон боловч, олимпиад давхцсаны улмаас зарим нэгэн хүмүүс оролцож чадаагүй юм. Математикийн олимпиадад манай сургуулиас нийт 8 хүүхэд оролцох байснаас 2 нь манай 2-3 анги байсан гэдгийг манайхан мэдэж байгаа байх. Эхний өдрийн бодолтонд 8н хүүхэд оролцсон боловч 2дахь өдрийнхөө бодолтонд 4 хүүхэд орлоо. Нөгөө хэдийх нь 3нь физикт, 1 нь химид оролцсон. Ингээд дүн нь гарсан мэдээ дуулдсан боловч хүн нь хараахан баттай болоогүй гэсний улмаас жаахан нууцлая!

Хотын химийн олимпиадад 8 хүүхэд оролцсоноос 5 нь цаашдаа улсад орох эрхээ авсан байна. Манай ангиас химийн олимпиадад миний бие орсон боловч сайхан мэдээ дуулгаж чадаагүй явдалд харамсалтай байна.
Хотын физикийн олимпиадаас манай сургуулиас 7 хүүхэд орох эрх авсан боловч манай Буяннэмэх маань математикийн олимпиадад орсноор 6 хүүхэд оролцсон байна. Одоогийн байдлаар баттай дүн нь гараагүй ( гарсан байх би мэдэж амжаагүй байна.) байгаа тул энэ талаар дараа заавал мэдээлэх болноо. Бас нэг SURPRISE байгаа байхаа. хэхэ

Thursday, April 16, 2009

Нэрэн хэлхээ

Зуны тэргүүн сарын эхний 7 хоногийн Бямба гарагт "Шинэ монгол" их өргөөний Солонго татсан наран Мандах зүгт, Энхмөрөн хөвөөнд Энх-Амгаланг бусниулсаар Чимэдлхамын суурин дээр Бyяннэмэхийн бэлэгдэлтэй эрдэнийн чулуун харшид бид дөхөн, Уянгалаг яруу хоолойтой, Мөнхсаруул ухаантай, Намуун дөлгөөн алхаатай, Сувдан(3) эрдэнэ чимэгтэй Нансалмаа бүсгүйтэй тааралдахад, бидэнд Цог-зол ерөөж Тэмүүлэл төрүүлэн шүлэгч Сосорбарам лугаа адил шүлэглэсээр Сайханцэцэг Халиурсан, Түвшинсанаа цогцлоосон Түмэнбаярын орноо Энхийг сахиулагч Баатар хүү нүдэндээ Галбадруулсаар Дарьсүрэндээ Биндэръяа чулуун шигтгээтэй бэлзэг хуруунд нь зүүн Ариунболор шилтгээндээ Анхбаяраа тэмдэглэхээр Энхтүвшин оронлуугаа Гэрэл цацруулсаар явж, Адьяа буюу Ням гараг хүртэл Баяр(мaa)лан Цэнгэлдэж 2-3 ангиа Алтангэрэлээр гийгүүлсээр төгслөө. Цэнгэлдэн жаргаж Нам Уунаа!!! Тулга-цгаая( хаха энэ манай ангийн Намуунаа агуу утга төгс нэртэй охин шүү)
зохиосон хэддээ баярлалаа!!!

Thursday, April 9, 2009

Anticipated "Boys over Flowers"




Анхны нийтлэл явсаан хэхэ
манай ангийхнийг донтуулж байгаа кино бол яахын аргагуй "Boys over Flowers" мөн үү ? кк
энэ киноог японы comic "Hana yori Dango" гээд номноос зохиолыг нъ авсан.Анх Тайванчууд "Meteor Garden" гээд хийсэн дараа нъ Japanчууд өөрсдөө хийсэн гэсэн тэр нъ нээх гое биш юм байна лээ!!!!!
Тэгээд энэ киноны жүжигчдийн талаар бичие гээд админ GG-тэйгээ тохироод бичиж байна.5н гол дүрийн жужигчинтэй ба Lee Minho-Gu Junpyu,Kim Hyunjoong-Yoon Jihoo,Kim Bum-So Yijeong,Kim Joon-Song Woobin Koo Hyeseon-Geum Jandiгийн дүрээр тус тус тоглож байгаа юм.
Lee Minho-------

Энэ сайхан залуу байна шдэ тэ
Төрсөн он сар өдөр:1987.6.22
өндөр:185
орд: мэлхий
Боловсрол:Namsung бага сургууль Banpo дунд сургууль Danggok ахлах Konkuk их сургууль

Our School E.T (2008)
Public Enemy Returns (2008)
Humming (2007)
Arang (2006)
Ghost Lives (2004)
Repechage (1997) ийм олон кинонд тоголж байсан ч аль нь ч түүнийг алдарт хүргэгүйн. хэхэх Анх жүжигчин болчихоод одоо амьдарч байгаа гэрээ авсан гэсэн тэрнээс өмнө тийм ч боломжийн амьдарч байгаагүйм шиг байна лээ.


Kim Hyunjoong----------------


Төрсөн он сар өдөр:1986.6.6
өндөр:180
жин:68kg
Боловсрол:Kyonggi University (Graduated from Hanyang High School, Seoul)
Kim Hyunjoong нь SS501 хамтлагийн ахлагч ба багадаа бас л ядуу айлын хүүхэд байсан гэсэн.Дуучин болоё гэж эргэлт буцалтгүй шийдсэн гэсэн. Гэхдээ ядуугаасаа болоод бишлдээ.Ээж аавдаа хэлэлгүй(аав ээж нь зөвшөөрөхгүй болохоор) гэрээсээ яваад найзындаа очсон чин найзынх нь аав нь энэ гуйлгачин хүүхдээ явуул гээд байшингийнх нь дээвэр дээр өгсөн дэвсгэрийг нь нөмрөөд хоносон гэсэн.Маргааш нь 24н цаг хоол идээгүй "за ямар ч байсан хоол олж идъе" гээд мөнгө ч үгүйм байж хоолны газар аймар их хоол захиалаад бүгдийг нь идчээд мөнгөө төлөхгүй зугтааж байсан.Тэр шөнөдөө нэг баригдаж дуусаагүй барилгад хоноод өглөө нь боссон чинь яг унтаж байсан байшинг нь нураах гэж бсан болохоор өөрийгөө ингэж явбал үхэхийм байна гээд эцэстээ гэртээ хариад ээж ааваасаа дуучин болохийг минь зөвшөөрчих гээд өөрөө DSP entertainment гээд газарт очиж Auditiond ороод тэнцээд одоогийн SS501 гэдэг хамтлагийн ахлагч болсон гэнэлээ.Энэ аймар худлаа ч юм шиг гэхдээ би яг бичлэгийг нь үзсэн болохоор....SS501 нь Japanд аймар алдартай хамтлаг нтр !!!!
Kim Bum---------------

Төрсөн он сар өдөр:1989.7.7
өндөр:181
жин:63kg
Боловсрол:Jungang University (Movie and Theater Department)
орд: мэлхий

Boys Before Flowers (KBS2, 2008)
East of Eden (MBC, 2008)
Unstoppable High Kick (MBC, 2006)
Outrageous Women (MBC, 2006)
Kim Joon------------------

Төрсөн он сар өдөр:1985.02.03
өндөр:183
жин:64kg
орд:Бумба

Kim Joon нь T-Max гэдэг хамтлагийн дуучин.Энэ хамтлаг 'Boys over flowers'ийн OST Paradise-г дуулсийн.

Koo Hye Sun---------

Төрсөн он сар өдөр:1984.11.09
өндөр:163
жин:42kg
орд:Хилэнц


Энэ киноний жүжигчид Kim hyungjoon-с бусад нь нээх алдарт гараагүй болохоор мэдээлэл алгааа гэхдээ дараа нь юм олдвол бичээд тавинаа ок >>>>

Багш нарын хурал боллоо



Зиак удсаны эцэст нэг юм нийтлэлээ бичие дээ. За тэгэхээр хүмүүст дуулгах мэдээ гэвэл манайхан нэг ч гэсэн зүйлийн ард гарлаа шүү! Багш нарын хурал гэж нэг том давааний ард гарчихсан . Хэхэ яг ерөнхийдөө бол гайгүй. Зарим нэг хүмүүс л жаахан эвгүйтсэн боловч бүүр нэг аймар сүртэй юм болсонгүй. Эхлээд л ангийн багш маань ангийхнийхаа энэ жил хийж бүтээсэн зүйл болон бас бус доголдолтой талыг маань танилцууллаа. Дүрэмт хувцас болон хоцрох дутагдалтай сурагчдийг нэг цохон хэлснээс өөр сүртэй ч юм болсонгүй явдалд анги хамт олон туйлын баяртай байгаа билээ.

Тэгээд л манай Нямсүрэнг жаахан дооёолчих шиг болсон шд хэхэ. Ямартай ч хурлаас гарч ирэхдээ ихэнх маань сэтгэл хангалуун харагдсан юм. Арга ч үгүй байх л даа. Өөрсдийгөө бараг л нэг нэгээрээ цохуулж муулуулаад бөөн л юм болох байх гээд л сэтгэл санаагаа бэлдчихсэн байсан хүмүүс яахавдээ. Тэгээд л муулуулсан ч гэсэн гайгүй санагдаж байхгүй юу. Зиак тэгэхээр өнөөдрийн гол манай ангийн дутагдлууд гэвэл банди нар хичээлдээ идэвхтэй оролцож, ангийн цэвэрлэгээгээ хийцгээгээд ( ядаж хоггүй) тэгээд бүгдээрээ дүрэмт хувцасаа өмчихвөл ерөнхийдөө тэгээд л болоод л явчих шиг л санагдсан шд! Тэгэхээр Гэрэлмаа багшийн хэлдгээр бидэнд ( 3таа суух нь биш) одоо сургуулийнхаа дүрэмт хувцасаар гангарах ердөө 2 хон л сар үлдээд байгаа учраас хичээж байгаад л өмсөөд , ангиа ч цэвэрлээд л нэг хэл ам гаргалгүй сайхан байцгааж байгаад төгсцгөөе!!

Saturday, April 4, 2009

Happy birthday!!!


Аз жаргал хэмээх зүйлийн эзэн нь болох гэж
Амьдарлын жолоогоо атгаж явах гэж
Алаг хорвоод гэрэл нэмсээр
Ариун бурхан ээжээсээ
Амин үр нь болж мэндэлжээ! HAPPY BIRTHDAY
За тэгээд би хэлсэндээ хавар болоод ангийхний төрсөн өдрүүд ээлж дараагаараа болсоор л гэж. Тэгэхээр маргааш болох 4р сарын 5 ны өдөр Шинэ монгол дунд сургуулийн 2-3 ангийн * ангийн дарга*, сагсны багийн ахлагч, түлхүү тоглогч, шилдэг *кансоочин* Цогзолийн төрсөн өдөр болох гэж байгаа тул ангийн нөхөд та бүгдээрээ төрсөн өдрийн мэнд хүргээрэй! Ингээд М. Цогзолдоо алаг хорвоод төрсөн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе! За тэгээд ирээдүйдээ их зүйлийг хийж бүтээгээрэй! Дандаа кансоо хэлдэг түүний жилд ганц л тохиох баяр төрсөн өдөрт зориулж та ч мөн кансоогоо бичээрэй!!!!