Sunday, March 29, 2009

Happy birthday!!!


Заа ингээд ангийн гишүүдийн маань төрсөн өдөр болсоор л.... Маргааш болох 3-р сарын 30ны өдөр манай ангийн гишүүн, ангийн сагс, волеиболын багийн тоглогч Д. Энхтүвшиний маань төрсөн өдөр болох гэж байна. Ингээд түүнд анги хамт олон болон миний бие төрсөн өдрийн гал халуун баярын мэндийг хүргэе! Хорвоод мэндэлсэн хосгүй сайхан өдрөө хэзээ ч мартагдашгүй сайхан тэмдэглээрэй! Ингээд Энхтүвшинийхээ талаар жаахан дурдая! бусад ангийнхан Энхтүвшин гэхээр таних хүн бараг гарахгүй байх л даа. Яагаад гэвэл түүнийг нэрнээс нь илүү хочоор нь дууддаг бөгөөд багш нар хүртэл хочоор нь дууддаг нь энэ хоч нь үнэхээр таарч тохирсон хоч болсныг харуулж байна. Мөн нүдээ олж өгсөн хоч шүү! Хэн энэ хочийг өгснийг нь таагаарай! Мишка гэж..... Энэ талаар удахгүй hikary-gg.blogspot.com -д нийтлэх болно. Уншаарай! За ингээд Мишкадаа дахин төрсөн өдрийн мэнд хүргэе!

Алаг хорвоогийн хатуу зөөлөнд
Алдаж эндэж явах гэж
Аав ээжийнхээ жаргал нь болж
Алтан дэлхийд чи мэндэлсэн
Хайр энэрлийн далай
Халамжитайхан ээждээ баярлалаа гээд
Хацар дээр нь зөөлөн үнсээрэй
Уужуу тайван зангаараа
Өөрийг чинь өлгийдөж өсгөсөн
Ухаант буурал аавдаа
Хайртай шүү гээд үнсээрэй
Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг
Анд чамдаа хүргэж байна
Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай

Sunday, March 22, 2009

CONGRATULATION!!!

Заа бидний урьд нь мэдэгдэж байсанчлан Шинэ монгол ахлах сургуулийн " Сагсан бөмбөг " -ийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Яг үнэнийг хэлэхэд энэ тэмцээнд манай анги шиг одтой өнгөтэй анги байсангүй мэт. Ёстой л happy байлаа даа. Хөгжөөн дэмжигч хүртэл манай ангийхийг давах анги байсангүй. Ингээд 1р байранд орсон эрэгтэй Өнөржаргал багштай 3-2 анги, 2р байранд орсон Алтангэрэл багштай 2-3 анги, Батмөнх багштай 3-1 анги, эмэгтэй 1р байранд орсон 3-1р анги, 2р байранд Аюушжав багштай 1-4 анги, Алтангэрэл багштай 2-3 анги нар тус тус орсон тул халуун баяр хүргэе! За ингээд ангийнхаа баг тамирчдад дахин дахин баяр хүргэе! 3р ангийхнийгаа хүртэл хожсон явдалд баярлаж байна шүү. Ангийн эрэгтэй баг болох Адьяасүрэн, Бямбасүрэн, Цогзол, Энх-Амгалан, Энхбаатар, Энхтүвшин нар болон эмэгтэй баг болох Баярмаа, Гэрэл, Намуун, Сувд-Эрдэнэ, Солонго, Сосорбарам, Сайханцэцэг нартаа дахин дахин баяр хүргэе! Хянгадаад өгсөн шүү манайхаан. ХҮР ӨӨР Ч, ХҮСЭЛ ЗОРИЛГО НЭГ, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ АДИЛ, БИД БҮГД 2-3

Friday, March 20, 2009

Happy birthday!!!


Алс холын Америк орноо амьдран суугаа Дуунд дуртай хөөрхөн Мөөнөөдөө маргааш болох төрсөн өдрийн гал халуун баярийн мэндийг хүргэе! Мөнгөнцэцэг маань хэдийгээр Америкт сурч , амьдарч байгаа боловч хэзээд манай ангийн хүүхэд мөнөөс мөн билээ. За тэгээд бид нар бүгдээрээ чамд итгэж найдаж байгаа болохоор найз минь чи биднийхээ итгэлийг даан сайн сурч, сайн сууж байгаарай. Амжилт шүү андаа! Бас тэгээд тэндхийн амьдрал хэвшил, өөрийн мэдсэн зүйлс, сонин хачинаа бусадтайгаа хуваалцаад блог дээрээ юм бичиж байгаарай!

Basketball competition

2008- 2009 оны хичээлийн жилийн Шинэ монгол ахлах сургуулийн сагсны сургуулийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Эрэгтэй 12 баг 4н зоо, эмэгтэй 11 баг 3н зоонд хуваагдсан байна. Тэмцээн 20, 21, 22ны өдрүүдэн болж явагдах ба одоогийн байдлаар манай ангийн эрэгтэй эмэгтэй баг тамирчид маань тус тус 1, 1 хожилоо аваад байгаа бөгөөд ингэснээрээ эрэгтэй баг маань зооноос гарах нь тодорхой болж , эмэгтэй баг нь дахин 1 хожил авснаар зооноосоо гарах нь тодорхой болох юм. Заа тэгээд ангийнхаа баг тамирчид болон хөгжөөн дэмжигчиддээ бүгдэд нь өндрөөс өндөр амжилт хүсье! Урагшаа! Хүчтэй сүртэй 2-3

CONGRATULATION!!!

Шинэ монгол ахлах сургуулийн жил бүр уламжлал болгон зохиогддог математик -сагс тэмцээн 3 сарын 19ний өдөр болж өндөрлөлөө. Нийтдээ 11 баг оролцон сэтгэхүйн хурд хүчээ сорьцгоолоо. Эхний зоо болох 1р ангийн 4 баг ба дундын шигшээ баг байсан хэсгээс эхний шатандаа Оюунчимэг багштай 1-1 болон Аюушжав багштай 1-4р ангиуд шалгарч эцсийн шатанд оролцох эрхээ авсан юм. Харин дараагийн зоо болох 2р ангийн 4 баг 3р ангийн 2 багаас 2 баг нь эцсийн шатанд тэнцэх ёстой байсан боловч 3-1, 3-2, 2-3р ангиудийн оноо тэнцсэнээр шүүгчдийн шийдвэрээр энэ 3 баг 3уулаа сүүлийн шатанд орох эрхтэй болсон юм.

Уралдааны сүүлчийн шатанд 6 бодлого тавигдсанаас 3-1 ба 1-1 ангиудийн оноо тэнцэн мөн 3-2 ба 2-3 ангиудийн оноо мөн тэнцлээ. Үүнээс 3-1 1-1 ангиуд 3р байрны төлөө дахин бодлого тавиулж тэнцсээр тэнцсээр маш хүчтэй өрсөлдөж 3-1 анги 3р байрийг эзэлсэн юм. Харин 3-2 ба 2-3 ангиуд 1р байрийн төлөө өрсөлдөж Өнөржаргал багштай 3-2 анги 1р байрийг эзэлж, шинэ монгол ахлах сургуулийн Алтангэрэл багштай 2-3 ангийн баг 2р байранд орлоо. Ийм л байна даа. Уул нь түрүүлнэ л гэж бодож байсан юм даанч... зааз чамлахаар юу гэдэг билээ...

2-3ийн нэг өдөр

зиак хүмүүсээ 3 сарын 18ний өдрийн мэдээлэлзүйн хичээл дээр авсан жаал жуул зурагнууд болон Ариукийн багахан шоуг толилуулъя. Хүн болгонтой өөргийнхөө зургийг аваад явсан хэхэ

хэхэ Баярмаа маань баахан охин овооруулчихсан нөгөө Boys of flower киногоо үзэж байгаа юм. Тэгээд л мэдээлэлзүй дээр есөн жорын юм хийсэн хүмүүс....

hehe ene medeelel zui bol tee bugdeeree togloom gargatsan
hehe harin ene hun bol zurag awaad l zurgaa awahuulaad l yawj baina daa
boys bol harin shaal uur bugdeeree poker togloj baigaa yum
ene buur untaj ch baih shig

Tuesday, March 17, 2009

Цэргийн баярын мэнд хүргэхгүй шүү!!

Заа уучлаарай хүмүүсээ. Манай монголчууд баярт дуртай гэдэг дэндүү үнэн ч юм шиг. Цэргийн баяр гэдэг чинь хувьсгалын төлөө зүтгэж явсан цэргүүддээ, 3-18нд хиагтыг эзэлснээс хойш тэмдэглэлт өдөр болгосон гэж ( заа тэгээд нарийн учир жанцанг нь түүх нтрийн ном ухаад уншина биз хэрэгтэй бол). Тэгтэл одоо энэ өдөр чинь эр цэргийн баяр гэхээс илүүтэй эрэгтэй л бол баярладаг болчихсон юмуу гэлтэй. Нээх баярлах юмаа олж ядчихсан. Тийм болохоор цэрэг болоод цэргийн алба хаасан хүмүүсдээ л, аав нарт тань , ах нарт тань л цэргийн баярын мэнд хүргэе! Тэрнээс хаа хамаагүй цэрэг биш зүгээр л эр хүйстэй болгонд цэргийн баярын мэнд хүргэхгүй шүү. Тэдэнд хамаа ч байхгүй!

Sunday, March 15, 2009

Биеийн тамирийн бие даалт


Биеийн тамирийн бие даалт хаха. Биеийн тамирийн бие даалт гээд бодоод үздээ . өмнө нь хийж байгаагүй болохоор ч юмуу нэг л биш тэнэг сонсогдоод байгаан. Ер нь ч угаасаа хэн ч сонссон тэнэг л байх. Тэгээд одоо юу хийхүү тэрэн дээр нь сагсны бөмбөг зурж өгөхүү нтр. Дүнгээ зүгээр л авсан шалгалтаараа л гаргана биздээ. Өчнөөн олон хүүхдийн хөдөлмөр, цагаа шингээж хийдэг бие даалтийг авчихаад яг яс юман дээр ганц уншаа л хаяна биздээ. Заа бараг уншкудээ. Тэгэхээр энэд чинь өчнөөн хохирол байгаамдаа.Нийт манай сургуулийн 300 гаад хүүхэд бүгдээрээ л цагаа үрж ( өөрсдөө ч бас уншихгуй дээ) нэтээс ч юмуу номноос ч юмуу нэг юм олоод л очих л байх. Тэгээд болоогүй тэрийгээ их харагдуулахийн тулд цаас хор аль алийг нь үрнэ. Эцэст нь энэ хийсэн юмийг нь хэн ч уншихгүй, хэнд ч хэрэггүй л зүйл болоод байгаамдаа. Шаал хэрэггүй зүйл дээр хүртэл ингэж загнаад байгаам чинь хямрал гээч бололгүй ч яахавдээ. Жаахан ч гэсэн зүйл дээр хэмнэлт байх л хэрэгтэй энэ миний бодол. Харин таны бодол? Гэхдээ хэмнэ гээд харамла гэж байгаа юм биш зөв цагтаа хэрэгтэй юманд бол цаг заваа юугаа ч зарцуулсан яахав. Шаал хэрэггүй очиж очиж биеийн тамирийн бие даалт хаха сонин шүү бас....


Saturday, March 14, 2009

Миний л жаргал

Өнөөдөр блогоороо зочлогсоддоо зориулж ангийн анд Галбадрахын зохиосон
" Миний л жаргал " хэмээх шүлгийг толилуулж байна.

Mиний л жаргал
Хайртай гээд хашгирахгүй хайрт минь
Халуун зүрхэндээ л тээж явна
Хажуунаас чинь очоод тэврэхгүй хайрт минь
Харж суухад жаргалтай байдаг юм.
Хагацъя гэж чадахгүй хайрт минь
Харцанд чинь нулимс байлгамааргүй байна
Хүлээгээч гэж гуйхгүй хайрт минь
Хүслийг чинь хүлмээргүй байна
Хур борооноос ч чамайг халхална хайрт минь
Хөөрхөн царайнд чинь юу ч бүү хүрэг.
Хайраа гээд эрхлэхгүй хайрт минь
Ганцхан үнсэлт хангалттай хайр мэдрүүлдэг юм
Ганцхан чамайг дандаа мөрөөддөг хайрт минь
Орчлонд миний хувьд ганцхан чи л байдаг
Зүүдний аялалдаа удаан удаан аялуулаач хайрт минь
Өөр хэн ч биш зөвхөн надтай хамт...

Friday, March 13, 2009

What is the most interesting thing? of course...



энэ хорвоо дээрх хамгийн сонирхолтой зуйл юу вэ? Ийм нэгэн асуултийн хариуг олохийг бодоод л сууж байна. Зөндөө л олон сайт, юм хум ухлаа. Гэхдээ л санаанд таарах зуйл олдсонгүй, ер нь бол мань хүн санаачлагаараа ч ийм юм хийж байгаа биш л дээ хэхэ. Англи хэл дээр л нэг presentation бэлдэж ир гээд иймэрхүү сэдэв өгсийн. Тэгсэн амархан гэж бодоод байсан бас л..... Юу ч хамаагүй олж очоод уншчихвал ч амархан л даа. Гэхдээ л тэгэхийг хүссэнгүй. Нээрээ юу юм болоо? Дэлхий дээр олон мянган тайлагдашгүй нууцууд, элдэв янзийн гайхамшигууд байгаа. Таж Махал, Египедийн пирамид гээд л дэлхийн долоон гайхамшиг, Бирмүдийн гурвалжин тэнд яг юу байна гээд л сонирхохгүй байхийн аргагүй. Ер нь л бодоод байсан сонирхолтой зүйл нь маш энгийн ч юм байдаг юм шиг. Сонирхоод яаривал, сонирхоод үзвэл ямар ч юм цаанаа нарийн учир шалтгаантай сонирхолтой л байх. Энэ дундаас амьдрал гэдэг

асар баян далай хамгийн сонирхолтой юм шиг. Надад ер нь хүмүүст ч сонирхолтой байх юм шиг санагдаад. Мэдээж хэрэг хүн өөрийнхөө л амьдралаар амьдарч, хорвоог танин мэдэж байгаа. Алхам бүрдээ нь сурч мэдэж байна. Амьдрал бол хэн ч хэзээ ч тааж мэдэхийн аргагүй, юу ч тохиолдож болзошгүй асар баялаг ертөнц. Гагцхүү өөртөө олдсон ганц заяах амьдралаа яаж өнгөрүүлэх нь чиний л шийдэх хэрэг. Эцэст нь дахиад хэлэхэд OF COURSE MOST INTERESTING THING IS MY LIFE!

Thursday, March 12, 2009

Бар код гэж юу вэ?

Сая 3р улиралын мэдээлэл зүйн бие даалтаар энэхүү сэдвээр бие даалт хий гэсэн билээ. Тэгээд би нэт-ээр хайсан боловч монгол хэл дээр олигтой олддоггүй . Тэгээд гайхаад бас уур ч хүрээд англиар нь нэг сэдэв аваад орчуулаад шивлээ шт. Энэ их хөдөлмөрөө ганч мэдээлэл зүйн 40 оноо аваад болчихно гэхээр харамсалтай санагдаад блог дээрээ тавихаар шийдлээ... ( зурагртай байсан юм л даа, залхуураад оруулсангүй ^-^)
Орчуулахад гүн туслалцаа үзүүлсэн найздаа баярлалаа ^_^.

( Бар кодын түүх )
Энэ нь мэдээллийн цуглуулгуудаас бүрдсэн автоматаар таних хэрэгсэл юм. Бар кодтой бүтээгдэхүүний анхны патентыг зохион бүтээгч Жозеф Вүүдлэнд , Бернард Силвер нар 1952 оны 10 сарын 7нд хүртээж байжээ. Вүүдлэнд ба Силвер нарын бар код нь “ бухын нүд ” хэлбэртэй буюу хэд хэдэн ерөнхий төвтэй тойргуудаас бүтсэн байсан юм.

1958 О 1958 оны патент нь Вүүдланд болон Силверийн бар кодыг шошгоны зүүн талд, зохиогчийн бар код унших технологийн баруун талд дүрслэгдсэн байсан. Зүүн доод байгаа зураг нь одоогийн U.P.C бар кодын жишээ юм.

1948 онд Бернард Силвер нь Феладэлфиагийн Дрексэллийн технологийн их сургуулийн магистрантурт суралцаж байсан.
Орон нутгийн сүлжээ дэлгүүрүүд Дрексэллийн их сургуульд бүтээгдэхүүнийг автоматаар унших төхөөрөмжийн талаар судалгаа явуулахыг санал болгосон юм. Үүнийг шийдэж өгөхөөр Жозеф Вүүдлэнд , Бернард Силвер нар хүчээ үзэхээр шийджээ.

Вүүдлэндэд анх төрсөн санаа нь хэт ягаан туяаг мэдэрдэг бэх ашиглах тухай байсан ажээ. Хэдийгээр тэр туршилтын загварыг хийсэн боловч систем нь тогтворгүй бөгөөд дэндүү өртөг ихтэй байлаа.

1949 оны 10 сарын 20нд Вүүдлэнд болон Силвер нар өөрсдийн “ нууцлалын аппарат болон арга технологи ” – о
о патентжуулах өргөдөлөө өгчээ.

Бар код нь анх 1966 онд ашгийн төлөө ашиглагдаж байсан бол улмаар үйлдвэрийн стандартчлагдсан ну
уцлал болсон байна.
1970 он хүртэл UGPIC-ыг Логикон (Logikon Inc) компани бичиж байсан. Хамгийн анх жижиглэнгийн худалдаанд бар кодын төхөөрөмжийг ашигласан компани нь Америкийн Монарч ( Monarch Marking ) компани байсан ба Британы Plessey Telecommunications компани нь мөн адил анхдагч байсан юм.

UGPIC нь UPC болтлоо хөгжсөн ба энэ нь Америкт одоо болтол хэрэглэгдэж байна. Жорж Лаурэрийн UPC – ийн зохиогч гэж үздэг ба энэ нь 1973 онд зохиогджээ.

1974 оны 6 сард анхны UPC уншигч машин анх Marsh’s supermarket д нэвтэржээ. Ийм бар кодтой анхны бараа нь Врэглэе ( Wrigley’s) бохь байлаа.










Bar Codes
________________________________________
By Mary Bellis
What is bar code? It is method of automatic identification and data collection. The first patent for a bar code type product (US Patent #2,612,994) was issued to inventors Joseph Woodland and Bernard Silver on October 7, 1952. The Woodland and Silver bar code can be described as a "bull's eye" symbol, made up of a series of concentric circles.
Examine the 1958 patent drawing to the left that depicts the Woodland's and Silver's bar code label and the 1958 patent drawing below right of the inventors' bar code scanner technology. The photo below left is an example of today's U.P.C. bar code on a product package.
In 1948, Bernard Silver was a graduate student at Drexel Institute of Technology in Philadelphia. A local food chain store owner had made an inquiry to the Drexel Institute asking about research into a method of automatically reading product information during checkout. Bernard Silver joined together with fellow graduate student Norman Joseph Woodland to work on a solution.
Woodland's first idea was to use ultraviolet light sensitive ink. The team built a working prototype but decided that the system was too unstable and expensive. They went back to the drawing board.
On October 20, 1949, Woodland and Silver filed their patent application for the "Classifying Apparatus and Method", describing their invention as "article classification...through the medium of identifying patterns".
Bar code was first used commercially in 1966, however, it was soon realized that there would have to be some sort of industry standard set. By 1970, the Universal Grocery Products Identification Code or UGPIC was written by a company called Logicon Inc. The first company to produce bar code equipment for retail trade use (using UGPIC) was the American company Monarch Marking in 1970, and for industrial use, the British company Plessey Telecommunications was also first in 1970. UGPIC evolved into the U.P.C. symbol set or Universal Product Code, which is still used in the United States. George J. Laurer is considered the inventor of U.P.C. or Uniform Product Code, which was invented in 1973.
In June of 1974, the first U.P.C. scanner was installed at a Marsh's supermarket in Troy, Ohio. The first product to have a bar code included was a packet of Wrigley's Gum.

Tuesday, March 10, 2009

Happy birthday!!!


за өнөөдөр буюу 3р сарын 10ны өдөр манай ангийн хамгийн отгон (93 оны бацаан хэхэ) сурагч Баз. Сувд-Эрдэнэ маань энэ хорвоод мэндэлжээ. Ангийн адтай охин, сургуулийн сагсны шигшээгийн тоглогч, хайртай найз чамдаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг ангийхны болон миний бие хүргэж байна. Миний найз чинь зорисондоо хүрдэг, зовхи нь өөдөө цоглог охин шүүдээ. Амжилт энэ эрчээрээ!!!

THANKS for BOYS


хөвгүүддээ баярлалаа. Саяхан болж өнгөрсөн мартын 8аар ангийн хөвгүүд яагаа ч үгүй ч гэлээ өчигдөр буюу 9нд ангийн охидуудаа баярлуулсан явдалд ангийнхаа бүх банди нартаа охидийн зүгээс баярлалаа гэдгээ хэлье. Хөвгүүддээ үнэхээр баярласан шүү хэхэ.
аа тийм мартах шахлаа багшдаа бас баярласаа хэлээгүй юм байнашд хэхэ. Бүгдийг нь зайрмагаар дайлсан багшдаа мөн баярлалаа.

Saturday, March 7, 2009

Attention

Хүмүүсээ шалгалтандаа бэлдээрэй! Үглэдгээрээ л үглэчий яадийн ер нь. Зиак тэгэхээр манайхаан жаахан урам нтр өгөөд сэтгэгдэл нтр бичээд байвал би ч гэсэн бичээ л байна уул нь. Ер нь бол анхнаасаа л эхлээд энэ блогийг миний хувийн эд байсан бол нээх ингээд сэтгэгдэл энээ тэрээ байхгүй байгаад нь нээх ч юм бодохгүй л байсан юм. Тэгсэн энийгээ анхнаасаа ангийхандаа, шинэ монгол сургуулийн 2-3 ангийнхандаа зориулцан юм болохоор та нар ч гэсэн ажиллуулж байгаа бид хэдийн сэтгэл хөдөлмөрийг үнэлээд бага ч атугай урам өгч байгаачээ гэж л хэлмээр байна.
За тэгэхээр би чинь манараа юм болохоороо хаана аль аль хичээл дээр юу хийх ёстойгоо мартчдиймоо. Тэгээд ч ер нь миний аргаар бол хийх ёстой зүйлүүдээ жагсааж бичиж байгаад хийснээ эхнээс нь дараад явчихвал амар байдгийн. Сүүлд нь бодоход ч хийсэн юмтай. Тэхээр энд улирлийн шалгалтаас өмнө хийх ёстой ( хэрэгтэй биш ёстой шүү манайхаан) зүйлүүдийг жагсааж бичлээ.
this is the title of the web page













math biy daalt yopon hel shoho bolon dasgal fizikiin biy daalt 1dehd avna
uranzohiol dur tovchloh himiin biy daalt 1dehd avna angli helni geriin daalgavar





Тэгэхээр ангийнхаа дүнг дээлшүүлцгээе л дээ . Манайхан уул нь хийвэл чадийшд. Даанч хийх сэтгэл байдаггүй юм боловуу гэж бодогддийшд. Одоо тэгээд хавар ч болоод, нохойн дуу ч ойртоод байна. тийм учраас ядаргаа , ханиад нтр тусчилгүй биеэ бодоцгоогоорой.


Friday, March 6, 2009

happy women's day


Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан

Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан

Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан

Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн

Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж,

Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе


Thursday, March 5, 2009

MATHEMATIK




ziak ene mathiin biy daalt tomruulwal haragdaj maybe hehe hiigeerei humuusee